Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргана

Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргана

Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны Бямба гаригт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа. Ерөнхий сайдын хамт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болон асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга зэрэг албаны хүмүүс “Сэлбэ” дэд төв, Буянгийн зам, Алтай хотхон, Энгельсийн гүүрийн урд уулзвар, Үйлдвэрийн гудамж буюу “Улаанбаатар менежмент” ХХК-ийн урд талын автозамын уулзвар, Туул голын шинэ гүүр зэрэг хэд хэдэн байршилд ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд голын урсац зэрэг байгаль орчны асуудлыг сайтар тооцож, явган хүний гарц, дугуйн зам,  гэрэл дохионы удирдлага зэрэг зохион байгуулалтыг тооцоолж иргэдийн ая тухтай байдлыг хангахад анхаарах хэрэгтэй гэлээ.

Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд барих зам, нүхэн гарц, холбоос гүүр, гүүрэн байгууламжийн төлөвлөлтийг танилцуулж, голын эрэг рүү шахаж барьсан байгууламж, зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам хоолой, төмөр замын гарам давхцах зэрэг асуудал байгааг хэллээ. Тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар  холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайд нар байр сууриа илэрхийлж санал солилцсон.  Хууль бус нэг барилгаас болоод хотын төлөвлөлт алдагдана гэдэг улсад хохиролтой. УГТЭ-ийн урд тал, төмөр замын дундах газрууд болон Сэлбэ голын дагуу газар өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Энэ бол түгжрэлийн үндэс. Ийм асуудал ахин гаргахгүйн тулд нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудыг эзэдтэй нь, зөвшөөрөл олгосон даргатай нь хамт зарлаж, олон нийтийн алдагдсан боломжийг нэхэмжлэх хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн “Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлтгүй явсны гор өнөөдөр гарч байна. Улаанбаатар хотын нийт авто зам 1200 гаруй километр урт. Энэ бол хэд хэдэн тойрог замтай дүйцэхүйц авто зам. Гэтэл холбоосгүй зам маш олон байна. Хотын 2040, 2050 оны төлөвлөлтийг олон улсын архитекторуудтай  хамтарч, нарийвчлалтай гаргах нь зүйтэй. Хот төлөвлөлтийг зөв болгох суурийг одоо тавихгүй бол оройтно. Дээрх төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалт хийхдээ тухайн уулзвар, чиглэлийн ачааллыг харгалзан ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй” гэлээ.

Ерөнхий сайд автозамын нөхцөл байдал, төслийн явцтай танилцсаны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг тэнцвэржүүлэх талаар албан хаагчидтай санал солилцож, санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг даалгав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 202.9.41.0

Алтайн хотхонд хөл гишгэх зайгүй барилга барьсан, газар олгосон хүмүүсийг шалгаач!!!

Avatar

Эмээ 2023-05-21 202.9.46.31

Мах импехс орчимд нүсэр барилга замууд бий болж байна.Автобус зогсох зогсох зогсоолгүй хашаа барилгаа нийтийн эзэмшлийн гзар луу түрж бариад автобусны буудал руу машины орох хаалга барьчихсан иргэд автобуснаас бууж суухад хэцүү болоод байна.Үүнийг мэддэг газао байдаг болов уу?

Avatar

Зочин 2023-05-21 122.11.212.18

Home плаза ч бараг л зөвшөөрөлгүйд тооцож болно. Зөвшөөрлийг нь албан тушаалын эрх мэдлээ буруу ашиглаж авсан шүү дээ

Avatar

Зочин 2023-05-21 66.181.184.254

Шүгэлддэг данх боссыгоо дуурайгаад зохихгүй малгай шаачихжээ. кккк

Avatar

Нэргүй 2023-05-21 192.82.70.16

МҮИС. НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТӨЛБАЙГ ЧӨЛӨӨЛ

Avatar

Нэргүй 2023-05-21 202.21.108.10

Худлаа шаагаал с** нар

Avatar

Нэргүй 2023-05-21 202.9.40.8

ХАН УУЛ ДҮҮРГИЙН 17-ХОРОО, СТАДИОН ОРГИЛ ГУДАМЖНЫ “ОРГИЛ ГАРДЕН” ХОТХОНЫ МАНААЧИЙН БАЙР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШИЖ БАЙНА. ХАН УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГА ИРГЭД ЙН ГАРААШИЙГ БУУЛГАСАН АТЛАА ЭНЭ МАНААЧИЙН БАЙРЫГ РАДГАЛЖ АВЧ ҮЛДЭЭД НЭГ ЖИЛ БОЛЛОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж