Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асанояама нар унаагүй башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.21-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асанояама нар унаагүй башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асанояама нар унаагүй башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.20/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Долоон өдрийн дараах байдлаар ердөө хоёр бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Тодруулбал, гэмтлээсээ эргэн ирсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Кинбозаныг давсан бол дээд зиндаандаа эргэн ирсэн Асанояама Ичияамотог давж, хоёул долоон даваатай болжээ.

Харин озэки Такакэйшо Үраг давж, тав дахь даваагаа авсан аж. Тэгвэл озэки цолонд ойрхон ирсэн сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр комүсүби Шодайг дийлэлгүй энэ башёгийн хоёр дахь ялагдлаа хүлээв. Мөн сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Эндог давж, таван даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Котошохог, Чиёошома Г.Мөнхсайхан Миторюү Б.Төрболдыг тус тус дийлжээ. Энэ башёд тун барилдаж буй Хокүсэйхо Э.Даваанинж Цүрүгишог дийлсэнгүй. Өдгөө 21 настай тэрбээр таван даваа, хоёр унаатай явна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж