Сүхбаатар аймагт 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ

Сүхбаатар аймагт 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ

Сүхбаатар аймагт 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулжээ
Сүхбаатар аймагт 2023 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас онцгой байдлын газарт 9 суманд төөрч алга болсон 55 мэдээллийн 118 иргэн, дээвэр хууларсан болон гэр, хашаа нурсан 22 нийт 67 мэдээлэл бүртгэгджээ.
Төөрч алга болсон иргэдийн мэдээллийн дагуу тус аймгийн онцгой байдлын газраас 25 алба хаагч 5 автомашин, орон нутгийн алба, мэргэжлийн ангиас 5 бүлэг 29 хүн, 9 техник, / Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал зуучлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Талын зам ТӨҮГ / Баруун-урт, Халзан, Дарьганга, Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Мөнххаан сумдын ЗДТГ-аас 26 ажилтан, 6 автомашинтай нийт 54 хүн, 14 автомашин, техник дайчлагдан 110 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж төөрсөн цасанд боогдсон иргэдийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилсан аж.
Тавдугаар сарын 20-ний өдрийн 12.00 цагийн байдлаар Асгат, Баруун-Урт, Уулбаян сумдад төөрч алга болсон найман иргэнийг онцгой байдлын газар, Сумдын ЗДТГ-ын ажилтан болон ар гэрээс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хүчтэй шороон болон цасан шуурганы улмаас 13 суманд 08:00-22:00 цагийн хооронд цахилгаан тасарч одоогийн байдлаар Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан сумд гэмтэлтэй ДБЭХС-ХХК-ний Сүхбаатар аймаг дахь салбараас 4 засварын ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн онцгой комиссийн дөрөвдүгээр хуралдаан болж 2023 оны тавдугаар сарын 19-20-ний өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг хохирол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөв гэж Сүхбаатар аймгийн онцгой байдлын газар мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-21 202.21.124.69

Бүгд FACE BOOK – ийн донтон , толгойдоо юу ч байхгүй , жаахан мөнгөний ( хэдэн мал, ноолуураа зарж ) бараа харахлаараа бие биетэйгээ уралдан элдэв бусаар ямар ч утгагүйгээр чамирхана , ажилд улам дургүй болж ноолуурын мөнгөөрөө хэдэн малаа хортой эм тариа , хортой тэжээлээр бөмбөгдөж , түүнийгээ бие биедээ сайрхан , монгол малыг устгаж байна . Иймэрхүү байдлаар монгол хүмүүс хаанаас ирж байгаа нь мэдэгдэхгүй хортой эм тариа тэжээлээр угжуулсан малын мах хэрэглэж байна .

Avatar

Нэргүй 2023-05-21 192.82.90.114

зсссссс

Avatar

зочин 2023-05-21 202.131.227.179

Сүхбаатар аймагт 1980 онд цаг агаарын төстөй цас шамрага болж байсан. Манай малчид сүүлийн жилүүдэд хашаа хороо пүүнз хороо цэглэхгүй их задгай эхнэрээ мотоцикл сундлан халамцуу явах нь элбэгшиж, ажил хийх дургүй үнээ малаа ч сайн сааж, идээ боловсруулахгүй болсныг Асгат суманд бэлээхэн харагдаж харамсаж явлаа. Сум нэгдлийн дарга нарч зохион байгуулалтгүй байна. Цаг агаарын буруу биш , малчдын өөрсдийнх нь буруу

Avatar

Нэргүй 2023-05-21 122.201.22.219

unen shuu neg l ih selhuutssen nuhduud bgaad bgaa haa saigui manai nutgiin ch bas adilhan b na utas , tv , mashin ,moto garsanaas hoish end tend tenej yavahn ihssen ajil hih durgui tiim humuus bolsondoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж