Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаан өчигдөр/2023.05.20/ боллоо. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргал үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарлаа. Шөвгийн наймд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, цэргийн арслан Л.Отгонбаатар нар үлдэв.
Өнөөдөр 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Тус барилдааны үеэр “Бөх цоллоочдын улсын уралдаан”-ы шилдэг 12 оролцогчийн шалгаруулалт болно.
Холбоотой мэдээ