Хятадаас Хойд Солонгос руу чиглэсэн экспортын хэмжээ дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсчээ. Тэр дундаа хиймэл үс, бордоо зэргийн экспорт багагүй хэмжээ эзэлж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, дөрөвдүгээр сард экспортын хэмжээ 69 хувиар өсч, 166 сая ам.долларт хүрчээ. Хиймэл үс, ноосны үнийн дүн 11.6 сая ам.доллар байсан бол диаммонийн устөрөгчийн фосфат буюу өргөн хэрэглээний бордооны үнийн дүн 8.84 сая ам.доллар байв. Түүнчлэн Пёньян 5.07 сая ам.долларын будаа худалдаж авсан байна.
Хойд Солонгос нь хориг арга хэмжээ болон хилийн хаагдмал байдлаас болоод хүнсний аюулгүй байдлын асуудалд нэрвэгдээд удсан. Өмнөд Солонгосын хэвлэлд өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлснээр Пёньяны хүнсний хямрал улам даамжирсан байж болзошгүй. Хойд Солонгос нь пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө төлөө 2006 оноос хойш НҮБ-ын хоригт хамрагдаад байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ