Барак Обама тэргүүтэй 500 америкийг ОХУ-д нэвтрэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2023.05.21-нд нийтлэгдсэн

Барак Обама тэргүүтэй 500 америкийг ОХУ-д нэвтрэхийг хориглов

Барак Обама тэргүүтэй 500 америкийг ОХУ-д нэвтрэхийг хориглов

АНУ-ын засаг захиргаа Оросын эсрэг тогтмол хориг арга хэмжээ авч буй тул үүний хариуд олон тооны америк иргэнд хориг тавьжээ. Тодруулбал, ерөнхийлөгч асан Барак Обама, телевизийн хөтлөгч Стивен Колберт, Элчин сайд асан Жон Хантсман, хэд хэдэн сенатч гэх мэт нийт 500 хүнийг ОХУ руу нэвтрэхийг хориглов. Мөн Капитолын үймээний дараа тэрс үзэлтнүүдийг хавчихад оролцсон засгийн газар болон хууль сахиулахын ажилтнууд энэ жагсаалтад багтжээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Дональд Трампийг дэмжигчид Капитол руу дайрсан. Үүнээс хэдэн сарын дараа Путин үймээн дэгдээгчдийг баривчилсантай холбоотойгоор "Ард түмэн Конгресст улс төрийн шаардлага тавих гэж л ирсэн" гэж мэдэгдэж байжээ. 

500 хүний жагсаалтад "CNN" агентлагийн сэтгүүлч, хөтлөгч нараас хэд хэд багтсан байна. Тухайлбал, хөтлөгч Эрин Бернетт, олон улсын аюулгүй байдлын ахлах сурвалжлагч Ник Патон Уолш, дэлхийн асуудал хариуцсан ахлах шинжээч Бианна Голодрига, нийтлэлч Тимоти Нафтали нар багтжээ. 500 америк хүн гэж уг жагсаалтаа нэрлэсэн хэдий ч Ник Патон Уолш нь Их Британийн иргэн аж. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж