Тавдугаар сарын 19-ний өглөөний 06:00 цагаас зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсан.
Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий аймагт найм, Сүхбаатар аймагт 112 иргэн, нийтдээ 120 иргэн төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 104 иргэнийг эсэн мэнд олсон бол 16 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн хүчтэй салхинд Хэнтий аймагт найман байшин, Ерөнхий боловсролын хоёр сургуулийн дээвэр хууларч, 13 гэр нурсан бол Сүхбаатар аймагт таван гэр нурж, найман байшингийн дээвэр хууларч, үүрэн телефоны антен унасаныг аюулгүй болгосон гэсэн мэдээллийг ирүүллээ.
Шуурганы улмаас тавдугаар сарын 19-ний өдрийн 13:00 цагаас 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл Улаанбаатар-Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.
Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр хур тунадас орж, салхины хурд 8-13 м/с болж буурч, өдөртөө +9-өөс +14 градус дулаан байх төлөвтэй байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Зочин 2023-05-20 64.119.19.37
Малд явсан улс л байдаг юм байх даа, маллаж арчилж байж чадах хэмжээндээ малынхаа тоо толгойг барихгуй хэт тооны хойноос хеецелдсений л харгай ш дээ, манай энэ бэлчээрийн мал аж ахуй нэг л биш болоод явчихлаа шуу, тэд эдэн сая гэсэн хоосон том тооноос еер сайн юм ер нь л алга шиг
Зочин 2023-05-20 193.143.67.101
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-05-20 66.181.189.29
Жилээс жилд салхи шуурга, гашигт үзэгдэл нэмэгдэж байгаа тул хашаа хорроо, худаг усаа сайжруулмаар байна. Нүүдлийн МАА улам л эрсдэлтэй болж байгааг анхаарч шинэ төлөвлөлт хэрэгтэй байна.
Зочин 2023-05-20 202.21.107.3
Maai malchid malaa uursdiin mallaj chadah, zohih toond barij surmaar bna. iluug ni togtmol zarj hatuu yum bolgodog baimaar bgaam. uursdud ni l heregtei,