Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 20. Санчир гариг. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 1. Чөлөөт эх одтой шар бар өдөр. Өдрийн наран 05 цаг 08 минутанд мандан, оройн 20 цаг 29 минутанд жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн, гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлэх буюу засуулахад тохиромжгүй.