Дипломат: Макрон Монголд айлчилсан Францын анхны Ерөнхийлөгч болно

Дипломат: Макрон Монголд айлчилсан Францын анхны Ерөнхийлөгч болно

Дипломат: Макрон Монголд айлчилсан Францын анхны Ерөнхийлөгч болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ талаар Дипломат сэтгүүлд гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна.


Эммануэл Макрон Францын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Монголд айлчилж байна. Хятад болон Орос улсын хооронд орших далайд гарцгүй, барууныхан сүүлийн үед ихэд сонирхох болсон Монгол Улсад ням гарагт айлчлах юм.

Францын төрийн тэргүүн Баасан гарагаас Ням гарагт шилжих шөнө Японы Хирошима хотод ажиллаж, Япон, Америк, Канад, Герман, Их Британи, Италийн удирдагчидтай уулзах юм. Үүний дараа тэрбээр сүүлийн хэвлэлийн бага хурлыг хийгээд шууд Улаанбаатар хот руу нисэх ажээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо оройн зоог барина гэж Элисейн ордноос мэдээллээ.

Мөн Эммануэл Макрон 13 дугаар зууны үеийн Монголчуудын агуу байлдан дагуулагч их Эзэн Чингис хааны музейд зочлохоор төлөвлөж байна. Энэхүү музейн зарим үзвэрийг Баруун Францад байдаг Нантын түүхийн музейд энэ оны 10 дугаар сард түр үзүүлэн болгож нийтэд толилуулна. Энэхүү үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрэн өнөөгийн дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлснийг харуулах зорилготой аж.

Монгол Улс бол Орос, Хятад улсын хооронд оршдог, далайд гарцгүй, либерал болон ардчилсан сонгуулиар засаг төрөө байгуулан харьцангуй тогтвортой явж байгаа цөөн улсын нэг юм.

Мөн Монгол Улс нь хоёр талт хамтын ажиллагааны болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд, хоёр хөрш орноос гадна гуравдагч хөрш орнуудтай илүү бат бөх харилцаатай байж, бие даан шийдвэр гаргах дэлхийн олон улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах сонирхолтой байдаг.

Үүний хажуугаар  Орос болон Хятад гэсэн томоохон  хөрш улсуудтай илүү сайн харилцаагаа хадгалан үлдэхийг эрхэмлэдэг улс билээ.

Хоёр талын хамтын ажиллагааны чухал боломжууд гэж юу вэ сэдвээр Францын Ерөнхийлөгчийн гео стратегийн түвшний маш чухал асуудлыг дурдсан ярилцлага саяхан гарсан байна.

Цахилгаан эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг Монгол Улс эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулах эрмэлзэлтэй байгаа тул хоёр тал энэ сэдвээр ярилцах магадлалтай гэж Францын тал үзэж байна.

Монгол Улс 1992 онд анхны ардчилсан үндсэн хуулиа баталж ЗХУ-ын тойрог замаас нөлөөний орнуудын тойргоос гарч ирснээс хойш улс төрийн тогтворгүй байдалтай тэмцсээр ирсэн гэжээ.

https://www.lepoint.fr/politique/mongolie-macron-en-visite-dimanche-une-premiere-pour-un-president-francais-16-05-2023-2520268_20.php#11

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 103.229.121.134

Тэрээр философич хүн лдээ

Avatar

Зочин 2023-05-19 66.181.179.160

дайн самуунтай үед ирж байгаа нь хамгийн их анхаарал татаж бноо

Avatar

Нэргүй 2023-05-19 202.70.44.116

Францийн ерөнхийлөгч ирнэ гэдэг үнэхээр чухал шүү. Манай улсад асар тустай асуудал. Дэлхий хүлээн зөвшөөрч байна гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.161.68

НҮБ-ын дарга, Польшийн ерөнхийлөгч, Францын ерөнхийлөгч гээд дэлхийн томчууд Монголд ирдэг болоо. Овоо шүү. Хаа очиж манай Хүүк чинь дэлхийд танигдаад байна шүү. Ганц удаа магтчихая

Avatar

Нэргүй 2023-05-19 202.179.25.172

Францын иргэн ковидоор хүндрээд арайхийж монгол эмч нар амийг нь аварч нутаг буцааж билээ. Тэр үед Франц ковидод нэрвэгдээд өчнөөнөөрөө үхэж байсанд би азтай байна гэж эдгэсэн иргэн хэлээд явж байсан. Эднүүс Монголд баярлалаа гэж хэлж байсан уу. Монголыг яагаад гэнэт сонирхоод эхлэв

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.36

Барууныхан биднийг хоёр хөрштэй муудалцуулах хүсэлтэй байгаа ч гэсэн энэ завшааныг ашиглаад ганц АЦСтанц бариулаад авахад гэмгүй шүү. Аль юм болгон хоёр хөршөөсөө гуйж амьдрахав.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.189.29

Дэлхийд урааны үнэ өссөн, эрчим хүчний хямралаас гарах гол гарцуудын нэг нь атомын цахилгаан станци. тиймээс түүхий эд нь тэдний сонирхолыг татаж байнаа болно. харин шар нутагаа монголоос яаж аьч гарах завшаарлаа 2 хөршөөс асуусан болою
в уу. нэг бол шууд БНХАУ- Д ШУУД ЭКСПОРТЛОХ ГЭРЭЭГ УРДЧИЛАН ТОХИРСОНООС УУРХАЙГАА АЛБАН ЁСООР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ ЗУРАХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА БОЛОВ УУ.

Avatar

Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч саагиж байна даа. 2023-05-19 103.212.116.232

Ухнаагийн Хүрэлсүх Монголын хамгийн азтай ерөнхийлөгч боллоо. Францын төрийн тэргүүн Монголд айлчилна гэдэг чинь Хүрэлсүхийн нэр хүнд олон улсын тавцанд өснө л гэсэн үг.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Манай гадаад бодлого шатраар бол наанадаж 3 нүүдлийн цаана харах хэрэгтэй болж байна даа 2023-05-19 192.82.83.184

Уран, газрын ховор элемент бол дэлхийн геополтикт чухал ашигт малтмал болжээ.Европын холбоо цааш нь харвал НАТО сонирхож баына гэөэн үг.Монгол моодонд орж байгаа энэ үеийг зөв ашиглах ухаан, гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хангах гээд манай дээдэст бодох юм их байна даа.,

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.88.78

атомын станцаа бариаарай хэдий болтол оросын тоглоом болох вэ. эрчим хүчний хувьд хойт нөхдийн хараат байдалаас салж улс шиг улс болцгооё

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.37

Эднүүст Монголын уран л хэрэгтэй биз. Тусгаар тогтноод 100 гаруй жил болж байхад одоо л нэг улс гэж тоож нтр

Avatar

Нэргүй 2023-05-19 162.154.56.134

Бидэнд ч гэсэн уран, эрчим хүч, эрчим хүчний хангалттай эх үүсвэр, дагаад хөгжил хэрэгтэй бна.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.36

энэ эргүү мояачууд үхэж байж монгол хөгжинө

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.40.114

Амжилт хүсэж байна. Монголд дунд оврын атомын цахилгаан станц барьчихвал манай улс эрчим хүчний гачигдлаас ангижирлаа л гэсэн үг.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.28

Baabartanguud chuham l Macron irne geed huuruud huuhduudiin tarhi ugaaj bgaa haragdana l ee. Tegdeggui yum aa. BAruuniihan bidniig tooj tus bolj bsan tuuh baihgui.,

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.89.213

Ээ дээ энэ Францууд одоо л Монголыг тоов гэж. Өөрсдөд нь л Монгол нэг ашигтай харагдаж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж