Тойм: АН-ын гишүүд МАН-ыхнаас болж хэлмэгдэж байна

Тойм: АН-ын гишүүд МАН-ыхнаас болж хэлмэгдэж байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


О.БААСАНХҮҮ:АН-ЫН ГИШҮҮД МАН-ЫХНААС БОЛЖ ХЭЛМЭГДЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн асан, хуульч О. Баасанхүүтэй ярилцлаа.


-Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог өөрчлөх асуудал яригдаж байна. Ардчилсан намаас гишүүдийн тоог 76 хэвээр нь үлдээж 40:60 гэсэн байдлаар хуулийн төслөө танилцуулсан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд энэ агуулга тусгагдсангүй шүү дээ?

– Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд Ардчилсан намын ямарч санал тусгагдаагүй. Зөвхөн МАН-ын Засгийн газраас холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүний тоог 152 болгож 50:50 байх хуулийн санал оруулж ирсэн. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын даргад хандсан зөвлөмж гаргасан. Бид өөрсдийнхөө санал болгох хуулийн төслийн үнэдслэлийг МАН-д сөргүүлэн тавихаар болж Хууль зүйн сайд асан Т.Тэмүүжингийн ахалж орсон хуулийн төслийг хоорондоо хэлэлцэж зарчмын саналуудаа нэгтгэсэн. Гэтэл гэнэт МАН-аас 76:76 буюу холимог тогтолцоотой байх ганцхан хуулийн заалт өргөн барьсан.

Миний хувьд энэ төслийг МАН-ын санаачилсан хуулийн төсөл гэж харж байна. Ардчилсан нам 152 гэсэн саналд оролцсон гэж харахгүй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХЭЭР ИНФЛЯЦ ДАГАЖ ӨСДӨГ ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ ОРЧИХЛОО"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас дараах тодруулгыг хийлээ.


УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ. Танай тойргийн иргэд ямар санал хэлж байна?

-УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо ажиллаад ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мөн хаваржилт хүндэрсэн асуудлаар болоод өргөн хэрэглээний гол барааны үнэ өссөн, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө иргэдийн амьжиргаанд хүрэхгүй байгаа талаар ихэвчлэн санал бодлоо хэлж байна. Мөн шударга ёсыг төрийн бүх шатанд тогтоох, авлига, хээль хахуультай тэмцэх ажлыг идэвхийлэн, тууштай хийх ёстой гэдгийг хэлж байна. Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед авлига, албан тушаалын хэрэгтэй төр тууштай тэмцэх ёстой. Ингэж байж үр дүн гарна, иргэдийн амьдрал сайжирна гэдэг асуудлыг ярьж байна.

-Гишүүдийн тоог 152 болгох асуудалд иргэд ямар байр суурьтай байна?

-Янз янзын санал хэлж байна. Тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй. Гэхдээ 152 болгох нь арай л их байна гэдэг санал хэлж байна. Хоёрдугаарт, Баянзүрх дүүрэг болоод Сонгинохайрхан дүүргийн нийт хүн ам нийлээд Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 50 хувийг бүрдүүлдэг.  Нэг гишүүнд 70 мянган иргэн ногдож байгаа учраас гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж болно. Тэгэхдээ үүнийгээ дагаад сахилга хариуцлага сайжрах, гишүүдийн идэвхи оролцоо нэмэгдэх ёстой гэдгийг хэлж байна. Гишүүдийн тоог нэмэснээр дахин авлига, албан тушаалын хэрэг нэмэгдвэл үр дүн гарахгүй. Авлигчдын тоог нэмэх үүд хаалга нээгдэх ёсгүй гэсэн байдлаар давхар хариуцлагын асуудлыг хөндөж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР 126 БАЙХ ЁСТОЙ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЧ ТАЙЛБАР АЛГА"

Улс төр судлаач Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрч гишүүдийн тоог 126 байхаар тогтож байна. Өмнөх 152 гэх тоог хүн амын тоотой харьцуулж гаргаж ирсэн гэсэн. Тэгвэл 126 гэх тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ. Ажлын хэсгийнхэн энэ талаар мэдэж байсан уу?

-Байнгын хороодын хурлыг та бүхэн ажиглаж байгаа байх. Тооны хувьд өөрчлөлт оруулъя гэж байна. Өчигдөр өглөөний мэдээллээр 126, 60:40 гэсэн мэдээллийг хийсэн. Энэ нь шинжлэх ухааны үүднээс ямар үндэслэлээр гарч ирсэн юм бэ, 152 болоход ямар үр дүн гарах, нөлөөлөл нь юу байсан бэ гэдгийг гишүүд тойргийнхоо иргэдэд төдийлөн ойлгуулж чадаагүй юм байна. Иргэдтэй уулзалтууд хийж байхад үндэслэл нөхцөл байдал, улс төрийн шинжлэх ухаан талаас нь парламентын засаглалтай улс оронд улс төрийн шинэчлэл ямар үр дүнтэй байх вэ гэдгийг хамтдаа зөвшилцөхөд ойлгож байсан. Тэгэхээр, энэ зүйлийг хэр ярьсан бэ гэдгийг хувь судлаачийн үүднээс асуумаар байна. Улс төрийн шинжлэх ухааны үүднээс нэг дүр, бодит улс төр гэдэг дүр төрх байгаа учраас энэ хоёрын дундын вариантыг харж байгаа болов уу. Хэрвээ нэг гишүүн 30 мянга орчим хүнийг төлөөлнө гэж үзэх юм бол одоогийн тоо гарч ирэх боломжтой.

Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна.

Нэг ёсондоо бид нар бодлого, шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг, хөөсөрдөг эсэх нь харагдаж байна.Үнэхээр нийгмийн амьдрал, инфляци үнийн өсөлт иргэдэд дарамт болж байгаа нь бодит үнэн. Засахын тулд бид цаашдаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой юм бэ.

Ямар байдлаар иргэд хяналт тавих ёстой юм бэ гэдгийг бодитоор харах ёстой. Тэгтэл “иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Тиймээс дараа, дараагийн шийдвэрийг гаргахдаа яагаад нийгэмд энэ асуудлыг зөвшилцөж чаддаггүй юм гэдгээ өөрөө, өөрсдөөсөө хариулт нэхэх цаг үе ирсэн байна.

Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр вариантаар хувааж байна.  Ажлын хэсгийн хувьд 152-оос 126 руу “унагаж” байгаад бага зэргийн санаа амарч байна. Гэхдээ 60:40 гэдэг харьцаа аюултай.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


МАКРОНЫ АЙЛЧЛАЛ МОНГОЛЧУУДАД АЛТАН БОЛОМЖ АВЧИРНА

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Нэг сайн мэдээ гэвэл Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ сарын 21-нд Монголд анх удаа төрийн айлчлал хийнэ. Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны нэг. Энэ утгаараа улс төрийн хувьд асар том ач холбогдолтой айлчлал болох нь дамжиггүй.  Эдийн засгийн хувьд атомын цахилгаан станц барих асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ?

-Монголын гадаад харилцааны хувьд шинэ сэргэлтийн үе тохиож байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орны Төрийн тэргүүн Монголд айлчилж байгаа нь геополитикийн хувьд, стратеги, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой юм. Шуудхан хэлэхэд, Э.Макроны айлчлалаас Монгол Улс нэг сумаар хэд, хэдэн туулай буудах боломжтой.

Франц улс нь Европын холбооны гол тоглогч орон тул Францаар дамжуулан Европын орнуудын итгэлийг олж, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй байна. Цөмийн энергийн салбартаа Франц тэргүүлэгч орон. Тэр утгаараа  атомын цахилгаан станцыг Монголд барих, Монголоос уран нийлүүлэх яриа хэлэлцээ явагдах байх гэсэн хүлээлт надад байгаа. Бидэнд түүхий эд нь байна, тэд ноу-хау, техник, технологи, мөнгө нь байна.

Цөмийн станц барих, уран олборлох төслийг Монгол Улс НҮБ-ын аюулгүй байдлын гишүүн орнуудтай хамтран хэрэгжүүлэх ёстой.  Би одоогоор төрд ажиллаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ Э.Макроны айлчлалаар Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордуудад хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий зарчмыг тохирох байх гэсэн өндөр хүлээлттэй, Засгийн газарт багагүй горьдлого тавиад сууж байна.

Түүнчлэн Франц улстай соёл хүмүүнлэгийн ажиллагааг хөгжүүлэхэд том алхам болох нь гарцаагүй. Францтай цөмийн салбарт хамтарснаар гадаадын хөрөнгө оруулалт идэхжинэ, НҮБ дээр бидний “голос” нэмэгдэнэ. Улс төр талаасаа гэвэл ардчилал, хүний эрх эрх чөлөөнд асар том сурталчилгаа болно. Өнөөдрийн хувьд Монголд Оюутолгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт алга байна. Тиймээс гуравдагч орнуудын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд Э.Макроны айлчлал эерэгээр нөлөөлөх байх гэж найдаж байна. Монгол Улс хоёр хөрштэйгөө эн тэнцүү харилцдаг. Тэгвэл Францтай эн дүйцэхүйц харилцааг идэхжүүлэх хэрэгтэй болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-20 66.181.180.222

УИХ-ийн гишүүдийн тоог нэмбэл 1 гишүүнд ноогдох сонгогчийн тоо буурах учраас цалинг буулгах..ер нь бүх эрх дархыг нь хасах ба иргэдтэй адил хуулийн өмнө тэгш байх ёстой.гишүүд нь ард түмнийг төлөөлж үйлчлэх үүрэгтэй

Avatar

зочин 2023-05-20 202.131.227.179

Цалин тэтгэвэр нэмэх хэрэгггүй,Юмны үнээ тогтворжуулах,үйлдвэржүүлэх,дэмий ижил худалдааг нэгтгэх, ажиллах хүчээ гадаадад боолын хөдөлмөрт явуулахгүй байх.тэдний оюун ухаан хөгжихгүй, гадныханы боол ,эмэгтэйчүүд ньбиеэ үнэлэгч, Ж-нь Германд айлын гэр цэвэрлэх нэрээр хөгшин өвгөнд б**********ч эмч , сувилагч нар байна. Замбараагүй гадаадад хүн гаргаж буй төрийн бус байгууллагаа хянаж цэгцлээч

Avatar

Зочин 2023-05-20 192.82.78.214

АН гэгч байсан, одоо байхгүй ээ. Аргагүй ч юм даа. Худлаа юм гэдэг бол худлаагаараа дуусдаг. 1990-ээд оны эхэнд бараг л хүн бүхэн шударга,эх оронч болж жүжиглэсэн. Түүнийгээ Ардчилал гээд л байсан ямар баасных нь ардчилал байв даа. Ардчилагчын пайз,шошго зүүсэн амьтад тэгсгээд төрд шургалж хулгайч болохоо харуулав шүү. АНУ-ын ардчилал ярисан хулгайчдыг тэр даруй устгах нь чухал байна.

Avatar

бат 2023-05-20 202.9.46.154

Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно

Avatar

Нэргүй 2023-05-20 192.82.69.254

Энэ Тэмүүжин гэдэг амьтан төрийн тусгайгийн эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж оффис болгох гэж улсад нэн их хэмжээний хохирол учруулснаа төлсөн үү? Үгүй биз дээ. Тэнэг сансуугаар төлүүлээч!

Avatar

Зочин 2023-05-20 174.194.204.203

Авилгал гэж саад болж байна! Тэр нь Чөтгөр

Avatar

Зочин 2023-05-20 174.194.204.203

Монгол орон хөгжье л гэвэл Цөмийн Цахилгаан станц барьмаар бн , 3 хан сая хүнтэй орны айл гэр бүр нь тог цахилгаантай, нойл , усны асуудал бас шийдэгдэх , тэр нь бэлэн байна, Энэтхэгийн тусламж хаачихав? Бензинээ үйлдвэрлэнэ гэдэг,

Avatar

Нэргүй 2023-05-20 107.115.29.67

AN iihan bur yag tsetserlegiin huuhduud shig yumaa. AN iihand ard tumen, busad nam huchnuud yamar urtei yum boloo?

Avatar

Зочин 2023-05-20 212.140.142.118

Энэ улс төрийн я***н АН д толгой хавчуулаад суудал горьдоод хэзээ нэгэн цагт АН г Энхбаяр шиг ашиглаад мурина даа

Avatar

Нэргүй 2023-05-20 66.181.183.238

Адилхан луйварчид..Бүр улаан цайм идэгсэд шүү АН ыхан

Avatar

Иргэн 2023-05-20 103.26.195.67

АНам яагаад МАН-д бурууг чихээд байгаа юм бэ ардчилал гэдгийг дураараа аашилж болно гэж бодоод байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-05-20 202.9.40.114

АН-хан дандаа МАН-г бүх зүйлд буруутгах юмаа. Биднийг хооронд нь хагаралдуулаад байна гээд л гомдолдог байсан. Хүний хэлснээр хоорондоо хагаралддаг тэнэг байдлаа өөрсдөөсөө яагаад хайхгүй байна вэ

Avatar

Нэргүй 2023-05-20 202.21.107.60

Н.Энхбаярын хөлийн алчуур Баасанхүү гоцвоо…

Avatar

Зочин 2023-05-20 192.82.83.184

Хөөрхий муу Баасанхүү Бадамжунай, Хурц хоёртой хамт авахуулсан зураг, ярилцлага нь хэвлэлээр гарснаас хойш хэн ч биш болсондоо.ХЭН Ч БИШ ИЙМ ХҮН АН-ЫН УДИРДЛАГАД БАЙНА ГЭХЭЭР АН-ЫН НЭР ХҮНДЭД ТААРУУ ДАА. ӨӨ НӨГӨӨ БААСАНХҮҮ САЙН ЭР ГЭЭД …

Avatar

Уншигч 2023-05-20 66.181.179.160

баасанхуу гэж хүн хааяа нэг гарч ирж би гэж хүн амьд бгаа шүү гэж бгаа юм шиг хэдэн үг тультрах юмоо

Avatar

Зочин 2023-05-20 64.119.26.24

Энэ хүнд итгэх аргагүй юм шиг санагдсан. Лав л бусдыг гүтгэсэн шудрага хүн биш

Avatar

Нэргүй 2023-05-20 107.115.29.67

Harin tiimee. Zgr l neg anhaaral hussen attention whore.

Avatar

Нэргүй 2023-05-20 202.126.88.102

ХЭРГИЙН ЭЗЭД АН ООРСДИЙН БУЗАРЫГ БУСДЫНХ МЭТЭЭР ИХ ГУТГЭХ ЮМ ДАА АН БАТТУЛГА МЭТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ОРОГНУУЛЖ УДИРДУУЛЖ БАЙХАД ЯМАР ЮМНЫ НАМ БАЙДАГ ЮМ ХЭДЭН ЭРУУГИЙН ХЭРЭГТНУУД ШИГ Л ХАРАГДАХ ЮМ

Avatar

Нэргүй 2023-05-20 59.153.113.41

Очиж очиж тэнэг баасан хүү АН-ын нэр бариал хуцаж байхдаа яахав дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж