Ли Хуй: Хэлэлцээ хийх орон зайг Орос гаргах ёстой

Хуучирсан мэдээ: 2023.05.20-нд нийтлэгдсэн

Ли Хуй: Хэлэлцээ хийх орон зайг Орос гаргах ёстой

Ли Хуй: Хэлэлцээ хийх орон зайг Орос гаргах ёстой

БНХАУ-ын тусгай элч Ли Хуй Киевт хийсэн хоёр өдрийн айлчлалаа өндөрлүүлж, хоёр тал "харилцан ашигтай" хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж "Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх талаар Хятадын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарласан" гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурьдаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тэрээр мөн дайтаж буй хоёр талд хандаж,  харилцан итгэлцлийг бий болгож, дайныг зогсоож, ярилцах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалжээ. Бээжингийн зүгээс Украинд гал зогсоох санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ долоо хоногийн дундуур болсон айлчлалынхаа үеэр Ли Хуй Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, дэд бүтэц, эрчим хүч, үндэсний батлан ​​хамгаалах яамны дарга нар зэрэг бусад өндөр албан тушаалтнуудтай уулзжээ.

Хятадын засгийн газрын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч 70 настай Ли Хуйгийн Европ дахь айлчлалын анхны зогсоол Киев байсан. Тэрбээр ирэх долоо хоногт Брюссельд Европын холбооны албаныхантай уулзана.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж