Фүкүшимагийн бохирдсон усыг далайд асгахад Сөүл хяналт тавина

Фүкүшимагийн бохирдсон усыг далайд асгахад Сөүл хяналт тавина

Фүкүшимагийн бохирдсон усыг далайд асгахад Сөүл хяналт тавина

Японы Засгийн газраас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цөмийн тогоог хөргөж, цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд асгахаар төлөвлөж байгаа. Энэ асуудал нь хөрш орнуудад нь маргаан дагуулаад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгос 21 хүний бүрэлдэхүүнтэй засгийн газрын шинжээчдийн багийг маргааш Япон руу илгээхээр болжээ. Тус баг нь Фүкүшимагийн атомын цахилгаан станцад зочилж, цэвэршүүлсэн боловч цацрагийн бага зэргийн бохирдолтой усыг далайд асгах Японы төлөвлөгөөтэй танилцах гэнэ. Японд ажиллах зургаан өдрийн турш солонгос мэргэжилтнүүд бохирдсон уснаас цацраг идэвхт бодисыг багасгадаг үйлдвэрийн боловсруулах системийг судлах, цэвэршүүлсэн ус нь шингэлж, далайд цутгахад хангалттай аюулгүй эсэхийг нягтална.

Бохирдсон усыг далайд асгах төлөвлөгөөний аюулгүй байдлыг Олон улсын атомын энергийн агентлаг аль хэдийн хянаж байгаа бөгөөд ирэх сард үр дүнг олон нийтэд зарлана. Тиймээс солонгосчуудын хийж буй хяналт, шалгалт нь албан ёсных биш гэж Японы талаас мэдэгджээ.

2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшгаас болж Фукушимагийн станцын хөргөлтийн системийг сүйрч, цөмийн гурван тогоо хайлж, их хэмжээний цацраг ялгаруулсан. Дээрх тогоонуудыг хөргөсөн усыг газар дээр тусгай савнуудад хадгалж байгаа ч 2024 оны эхэн гэхэд 1.37 сая тоннын багтаамж нь дүүрэх гэнэ. Тиймээс бохирдсон усыг цэвэршүүлэн далайд асгах төлөвлөгөөг Японы засгийн газар 2018 оноос ярьж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-20 121.50.42.123

Энэ зайсанд байдаг golden dragon хятад хоолны газрын хэдэн хятад шөнөөр шуугилдаад баахан ил задгай хувцасласан хүүхдүүдийг хаалттай ресторан руугаа дагуулаад ороод байх юм.

Хууль хяналт гэдэг зүйл ч энэ улсад байхаа больж дээ.

Avatar

Нэргүй 2023-05-20 202.21.107.24

хоолонд шингээгээд Америкуудад өгчих дөө…эсвэл хоол хүнсний тусламж гээд Зеленскийд бэлэглэчих …

Avatar

- at ? =; 2023-05-20 216.38.195.74

BLRTiz;

Avatar

Нэргүй 2023-05-20 216.38.195.74

abtygcb@#√

Avatar

π_∆_π 2023-05-20 216.38.195.74

# ?-#

Avatar

at bycduin ,Xamguin xaa saigyxolildsonyyda ? (π-§-?_ elt§π* ### ) 2023-05-20 216.38.195.74

¥ π_π , #π ##- gadni geree zyraxgyi baix

Avatar

Нэргүй 2023-05-20 202.9.46.205

Кремлийн хашаанд аваачаад асгачих гэж би хэлээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-05-20 202.21.107.25

Зүүн өмнөд Азийн улсуудад ирэх жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрс ихэс нь дээ. Япон, Ө Солонгос зэрэг улсуудаас далайн хоол экспортлох, хэрэглэх нь аминд халтай болох нь. Манай супермаркетуудаар Япон, Солонгосын далайн гаралтай хоол, консервууд их бдаг, одооноос гэр бүлдээ, аминдаа хайртай л бол эдгээрээс татгалзах нь зөв юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж