Япон улс ирэх зургадугаар сараас эхлэн Украины цэргийн албан хаагчдыг гэмтлийн дараа эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хүлээн авна гэж мэдэгдлээ. Тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Украины цэргүүд Токио дахь Өөрийгөө хамгаалах хүчний төв эмнэлэгт эмчлүүлэх гэнэ. Тус эмнэлэг нь ерөнхий мэс засал, хоол боловсруулах эрхтний мэс засал, нөхөн сэргээх зэрэг 30 орчим тасагтай.
Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада энэ сарын 18-нд Украинаас Токиод суугаа Элчин сайд Серхи Корсунскийг хүлээн авч уулзах үеэр шархадсан цэргүүдийг эмчлэх Японы төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн Японы Засгийн газраас украин цэргүүдийн эмчилгээний зардлыг даахаар тохиролцсон байна.
Үүний зэрэгцээ Японы албаныхан өнгөрсөн долоо хоногт Украинд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бөгөөд тус улсаас дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн.
Украинчууд гурван сарын хугацаатай визээр Японд ирээд нэг жилийн оршин суух тусгай зөвшөөрөл болгон хувиргаж, ажиллах боломжтой бөгөөд жил бүр сунгах боломжтой гэнэ. Япон өнгөрсөн жил ердөө 202 дүрвэгчийг хүлээн авсан байдаг.
Япон зөрчил мөргөлдөөнөөс дүрвэгсдийг хүлээн авсан нь шинэ зүйл биш. Өмнө нь 1970-аад оны сүүлээр АНУ-ын дарамт шахалтаар 10,000 дүрвэгчийг тодорхой хугацаанд орогнуулж байв.
ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS, UKRAYINSKA PRAVDA
Зочин 2023-05-20 38.42.106.107
Шархадсан vs шархтсан ⁉️
Зочин 2023-05-20 66.181.161.181
японы анагаах салбар монголоос сайн байж чадах болов уу
AIMAARXULGAIJ U- 2023-05-20 216.38.195.74
ochij ochijgai.
Зочин 2023-05-20 124.158.82.13
ажиллах хүчний хомсдлоо ухраануудаар бүрдүүлэх заль
Зочин 2023-05-20 216.38.195.74
– ?;
Зочин 2023-05-20 216.38.195.74
1;?
tnyrt? 2023-05-20 216.38.195.74
gadni opyylgyi baix,zupchigch.
зочин 2023-05-20 64.119.24.56
Хөөрхий шархтай украйн цэргүүд Япон руу хөврөөд байж дээ.
Зөнч 2023-05-20 66.181.183.59
Ядарсаныг тэтгэх нь ухаант хүний ажил.Япончууд мундаг юм аа.
БАБА 2023-05-20 66.181.177.64
хохь нь муусайн самурайнууд цөмдүүлээд хэдэн зуун мянгаараа чадраад байж байхдаа таарсан шаарууд
Зочин 2023-05-20 202.21.107.25
Нэг Хохол дургүйгээ хүрэнгүүт нижгээд самуурайг хөлнөөс бариад л толгойгоор нь хана саваад бх байлгүй. Самуурайнууд одоо байяаа Хохол ах нараа болилоо гж ш*** нь удахгүй.
Zochin 2023-05-20 66.181.161.108
Mash zob. Busad ulsuud ingeesei.