Япон улс Украины шархтсан цэргүүдийг авч эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.20-нд нийтлэгдсэн

Япон улс Украины шархтсан цэргүүдийг авч эмчилнэ

Япон улс Украины шархтсан цэргүүдийг авч эмчилнэ

Япон улс ирэх зургадугаар сараас эхлэн Украины цэргийн албан хаагчдыг гэмтлийн дараа эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хүлээн авна гэж мэдэгдлээ. Тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Украины цэргүүд Токио дахь Өөрийгөө хамгаалах хүчний төв эмнэлэгт эмчлүүлэх гэнэ. Тус эмнэлэг нь ерөнхий мэс засал, хоол боловсруулах эрхтний мэс засал, нөхөн сэргээх зэрэг 30 орчим  тасагтай.

Японы Батлан ​​хамгаалахын сайд Ясуказу Хамада энэ сарын 18-нд Украинаас Токиод суугаа Элчин сайд Серхи Корсунскийг хүлээн авч уулзах үеэр шархадсан цэргүүдийг эмчлэх Японы төлөвлөгөөг хэлэлцжээ. Мөн Японы Засгийн газраас украин цэргүүдийн эмчилгээний зардлыг даахаар тохиролцсон байна.

Үүний зэрэгцээ Японы албаныхан өнгөрсөн долоо хоногт Украинд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан бөгөөд тус улсаас дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн.

Украинчууд гурван сарын хугацаатай визээр Японд ирээд нэг жилийн оршин суух тусгай зөвшөөрөл болгон хувиргаж, ажиллах боломжтой бөгөөд жил бүр сунгах боломжтой гэнэ. Япон өнгөрсөн жил ердөө 202 дүрвэгчийг хүлээн авсан байдаг.

Япон зөрчил мөргөлдөөнөөс дүрвэгсдийг хүлээн авсан нь шинэ зүйл биш. Өмнө нь 1970-аад оны сүүлээр АНУ-ын дарамт шахалтаар 10,000 дүрвэгчийг тодорхой хугацаанд орогнуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS, UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж