Хотын даргын популизм!

Хуучирсан мэдээ: 2023.05.22-нд нийтлэгдсэн

Хотын даргын популизм!

Хотын даргын популизм!

Өмнөд Солонгос улсад гэрээгээр болон албан бусаар ажиллаж амьдардаг, визийн дагуу суралцдаг монгол иргэд олон бий. Тиймээс хөдөлмөрийн томоохон зах зээл болсон тус улсад ажиллаж, амьдарч байгаа харласан буюу визийн хугацаа нь дууссан монгол иргэдэд хоёр улсын зүгээс харилцан тохиролцож, боломж олгох талаар яригдаж эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 16-18-нд албан томилолтоор ажилласан. Энэ үеэр хоёр хот хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой талаар хэлэлцсэн байна.

Ингэхдээ мөн Өмнөд Солонгост харласан монгол иргэд буюу нийт 16 мянга орчим иргэнд боломж олгох талаар хэлэлцжээ.

Нийслэлийн засаг даргын тамгын газраас дээрх мэдээллийн талаар тодруулахад “Хотын даргын албан томилолтын үеэр Солонгос болон Монголын талаас визийн хугацаа нь дууссан иргэдэд боломж олгох талаар хэлэлцсэн. Аль аль талдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг хүрээнд гурван том албаныхан анхаарч шийдвэрлэх хариу өгсөн. Сөүл хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Ги, Сөүл хотын дарга У Сэ Хүн, БНСУ-ын эрх баригч ард түмний хүч намын удирдлага нартай тус улсад харласан монгол иргэдийн асуудлыг ярилцсан байгаа. Одоогоор албан шийдвэр гараагүй ч анхаарч ажиллаж, тус иргэдийн эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарахаа мэдэгдсэн” гэсэн юм.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэв.

БНСУ ВИЗИЙН ХУГАЦАА НЬ ДУУССАН ГАДААД ИРГЭДЭД ЖИЛ БҮР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛДЭГ

Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч байсан гадаадын 32 мянга гаруй иргэн өршөөлийн тусгай хөтөлбөрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсыг орхин гарсан. Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад харласан бичиг баримтгүй 410 мянга орчим гадаадын иргэн байгаагийн найм орчим хувь нь буюу 32 мянга 26 нь өнгөрсөн жил нутаг буцсан байдаг. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон буюу 24 мянган ам.доллар хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдсөн юм.

Яамны мэдээллээр, өнгөрсөн оны есдүгээр сард бичиг баримтгүй гадаадын оршин суугчдын тоо 412 мянга гаруй болж нэмэгджээ. Одоогоос 10-хан жилийн өмнө энэ тоо 180 мянгаас доош байсан.

Өмнөд Солонгосын хууль бус цагаачдыг барьж нутаг буцаах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны арав, арваннэгдүгээр сард 10 мянга гаруй хүнийг гаргасан гэж тус улсын Хууль зүйн яамнаас энэ оны нэгдүгээр сард мэдээлж байв. Хууль бусаар тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах хөтөлбөр нь цар тахлын улмаас хэсэг хугацаанд зогссон ч өнгөрсөн аравдугаар сараас дахин хэрэгжиж эхэлсэн. Тус үйл ажиллагааны албадан гаргасан хүмүүсийн 1441 нь Тайланд, 814 нь Вьетнам, 587 нь Хятад, 165 нь Монгол Улсын иргэд байв. Харин сайн дураар нутаг буцсан 7378 хүний тухайд торгуульгүй, визний хоригт оролгүй өршөөлд хамрагдсан байна.

Тиймээс энэхүү хөтөлбөртэй ижил уян хатан нөхцөлтэйгөөр визийн хугацаа нь дууссан монгол иргэдэд боломж олгож болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж