"Монгол уулчин осолдоогүй"

"Монгол уулчин осолдоогүй"

"Монгол уулчин осолдоогүй"

Зарим хэвлэлээр Хятад, Монголын уулчин аюултай нөхцөлд орсон, тэднийг аюулгүйгээр уулнаас буулгахыг хичээж, аврах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар  “Жаргалант” уулчдын клубийн өндрийн багийн ахлагч, уулын спортын мастер С.Ганхүүгээс тодруулахад "Монголын уулчин аюултай нөхцөлд орсон гэх мэдээлэл худлаа" гэдэг хариултыг өгөв.

Монголын найман уулчин дэлхийн дээвэрт амжилттай оргилдон, эсэн мэнд буужээ.

Түүнтэй өмнө нь ярилцахад "Уулчин хүний мөрөөдөл дэлхийн дээвэр болсон Эверест уул. Тэр зорилго хүсэл мөрөөдлийнхөө дагуу Монголын есөн уулчин бэлтгэл сургуулилалтаа хийгээд дуусч байна. Яагаад есөн хүнтэй баг бүрдүүлсэн бэ гэхээр 2005 оноос анх Гавьяат уулчин Г.Өсөрбаяр Эверест ууланд мөрөө гаргасан. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд Монголын есөн уулчин ганцаарчилсан авиралтыг хийсэн байдаг.
Тийм учраас энэ тоог бэлгэдэж багийн гишүүдээ бүрдүүлсэн юм. Зарим жил нь хоёр, гурван уулчин авиралт хийсэн байх жишээтэй. Багаараа маш том, зоригтой зорилго тавьсан.
Багийн есөн тамирчнаас гадна Эверестэд хоёр удаа баг бүрдүүлэн авиралт хийсэн уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатарыг дасгалжуулагчаар, түүний гэргий олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмааг зөвлөхөөр ажиллана. Менежертэйгээ нийлээд 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явна. Бид өчигдөр өглөө гэхэд Сутай, Жаргалант хайрханд шөнийн авиралт хийж, бэлтгэл хийгээд ирсэн. Манай баг таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчинтай" гэдгийг хэлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.184.240

odoo eniigee bolivol yaasiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж