Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог.
"Хунт нуур" балет манай дуурийг театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байжээ.




“Хунт нуур” балет балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон бүтээл. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хөгжмийг бичиж анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 4-нд тоглосон.
Өдгөө “Хунт нуур” балетыг дэлхийн олон театрт өөр өөр хувилбар, тавилтаар тоглодог ч Мариус Петипа, Лев Иванов нар сайжруулсан хувилбарт үндэслэсэн байдаг байна. “Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатрын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн гэдэг.
Зоёин 2023-05-19 103.57.94.119
Жизелийг балласан шиг бас өөрчлөөд гаж болгочихгүй л байгаасай!🙏🙏🙏
Нэргүй 2023-05-19 64.119.23.123
хувьчлах хэрэгтэй дээ тэгж байжл жинхэнэ уран бүтээл төрнө түүнээс биш цалин ьсан хүмүүсээс ямар уран бүтээл гархагүй шүү
Их мэдэгч 2023-05-19 64.119.19.37
ДБЭТ-ын урын сан тун ядуухан, хэдхэн балет дууриа тойроод л эргэлдээд байх, ийм улсын цалинг нэмэх утгагуй ч юм шиг, энэ театрынхныг хувьд нь гаргаад зах зээлийнх ннь жамаар явуулмаар юм доо
Нэргүй 2023-05-19 202.9.46.205
Тэр хогоор яадаг юм, нийтийн дууны тоглолт үзсэн нь дээр
зочин 2023-05-19 64.119.24.56
Ю.Оюунаас хойш энэ балтеыг үзээгүйээ. Гайхамшигтай жүжигчин байсан даа.
Нэргүй 2023-05-19 192.82.80.179
Дарханд хэзээ тоглох вэ
Ц. Эрдэнэбат 2023-05-19 202.9.46.216
Урлагийнхан сайдтайгаа цалингаа нэмүүлэх талаар *Дайн* зарлаад, ажил хаяад байхад хэн Хунт нуур бүжгийн жүжигт тоглох вэ?!…ккк
Сайдынгаа өөрөө бүжиглээрээй!гээд байсан. Соёлын яамны сайд нь дэд сайдтайгаа төрийн нарийн бичгийн даргатайгаа бүжиглэх юм уу?!
Ёстой зугаатай хэрэг байна даа…гэдэг шиг…ккк
Нэргүй 2023-05-19 64.119.31.23
энэ хүмүүс олон сарын өмнөөс бэлдэж хөдөлмөрлөчихөөд цаг зуурын явдлаас болж зүгээр хоосон орхихгүй шүү дээ.