"Соёлын яамнаас "Аса" циркийг дэмжиж ажиллана"

"Соёлын яамнаас "Аса" циркийг дэмжиж ажиллана"

"Соёлын яамнаас "Аса" циркийг дэмжиж ажиллана"

Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн гэрээг үндэслэн Худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл, сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан. Харамсалтай нь, улсын цирк 2020 оны наймдугаар сараас бүрэн хэмжээний засвар орж, өнөөдрийг хүртэл ажиллахгүй хэвээр байгаа юм. Харин циркчид Чингэлтэй дүүрэгт байрлах гэр хороололд байр түрээслэн, хичээллэж буй.

Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад "Улсын циркийн асуудлыг хүмүүс сайн мэдэж байгаа. Барилгын ажил 2020 онд эхэлсэн. Би 14 хоногийн өмнө циркийн барилгыг очиж үзсэн.

Хөрөнгө оруулагч талаас 2023 онд циркийн барилгыг бүрэн ашиглалтад оруулж, уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалтыг хийх, тоглолт хийхэд бэлэн болно гэдэг мэдээллийг өгсөн.

Циркийн барилгыг зориулалтаар нь ашиглаж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлөөр хангана гэж гэрээтэй юм билээ. Уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлийг сайжруулах хүрээнд цар тахлаас өмнө засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн гэж тайлбарладаг. Гэвч цар тахлын улмаас хөрөнгө оруулалт саатсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хэлдэг. Бидний зүгээс циркийн барилгыг 2023 онд багтаан ашиглалтад оруулах шаардлагатай байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Мөн төрийн зүгээс циркийг шуурхай ашиглалтад оруулахад ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг хэлж буй. Уран бүтээлчид нэг өдрийн өмнө бэлтгэлээ зориулалтын байранд хийх нь чухал" гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр улсын циркийн газарт “E-mart” худалдааны төвийн салбарыг байгуулахаар тохиролцсон гэх мэдээлэл цацагдсан. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн албанаас тайлбар хэлэхдээ "Энэ бол ташаа мэдээлэл байна. Циркийн барилгыг зориулалтын дагуу олон улсын стандартад нийцүүлэх барилгын ажил эхэлсэн. Энэ ондоо багтаад дуусна" гэдэг хариултыг өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-05-19 64.119.24.37

Мэнэжмэнтийн хувьчлал гэдэг нь хуучин байдлыг шинэчлэн хадгална гээд ямар ч үнэгүй авсан гэрээ юм билээ. Тийм замаар цирк, одоо Хаан банкны төв байр болсон Хүүхэд-залуучуудын театр, Ард к-театр үнэгүй хувьчлагдсан. Нямгаваа найруулагч үнэгүй авсан театраа Хаан банкинд зараад Америкт суурьшсан. Нэг иймэрхүү л…

Avatar

Зочин 2023-05-19 64.119.19.37

За даа циркийн барилга ч енгерсен хорвоо болсон байхаа, Долгорсурэнгийн шуналт хевгуудийн гараар нэг орсон бол дуусаа

Avatar

Д.Раднаабазар. 2023-05-19 64.119.22.3

Менежментийн бүх хувьчлалын гэрээг шалгаж төрд буцааж авах ёстой. Миний мэдэх энэ гэрээгээр үйл ажиллагаагий нь улам сайжруулж авч явна гэсэн гэрээтэй шүү…Юуны чинь худалдаж авсан, хувийн өмч гэж…тийм юм байхгүй шүү.Улсын цирк, Од кино театр, Ард кино театр, СБД-ийн соёлын төв…гээд маш олон газрууд гэрээгээ устгаагүй бол байх ёстой газраа байх л ёстой. СБД-ийн соёлын төв гэхэд одоо 22 давхар орон сууц болсон байх жишээтэй байна шүү дээ…Төр өгч болсон юм чинь буцааж авч болно…

Avatar

Зар 2023-05-19 103.57.93.83

циркийг Сугар гэж муруй амтай хогийн хулгайч төрийн өмчийн дарга байхадаа худлаа хуйвалдаа Дагваад сайн хүн болох гээд нэг нутгийн дүү энэ тэр гээд бараг бэлэглэх шахуу өгсөн шүү дээ. тэгээд болоогүй Сугар шунал хариуд нь японд байр авсан баригдаад байгаа ард түмэн мэднэ шүү дээ тийм учир хувьчлалыг нь буцаа оюунэрдэнэ шударга л юм бол

Avatar

зочин 2023-05-19 64.119.24.56

Циркийн барилга бол одоо төрийн өмч биш. Төр нь циркийг хувьчилаад мөнгийг нь 2008 онд авчихсан.
Давгаагийн буруу байхгүй. Ямар дээрэмдээд авчихсан биш. Тендэрт нь ялаад мөнгөө өгөөд авсан. Вандан тас.
Одоо барилгын засвараа хурдал түргэл гэж зандчих эрх төрд байхгүй. Эзэд нь өмчөө өөрсдөө мэднэ.

Avatar

Циркчин бол биш 2023-05-19 66.181.160.27

Менежментийн хувьчлалаар хувьчилсан, гэрээний үүргийн биелэлт гэж байгаа

Avatar

Зочин 2023-05-19 103.212.117.194

Тухайн үедээ багаггүй мөнгөөр авч чадах нь аварга гээд хувьчилсан одоо юу яриад байгаа юм вэ. Хүүаэд мүүхдээ ч оролцуулж хутгаад л. Мөнгийг авч төсөвт оруулан идчихээд болилдоо. Кино театр мөн мундсан биш Со-г янзлуулах өөр барилга оронд бариулалдаа. Энэ МАН бүх юмыг улс төржүүлэх, турхирах юм.

Avatar

Afro 2023-05-19 202.126.89.19

Ene tsirki butsaad buur ynziin boloh bha.

Avatar

Чөтгөр 2023-05-19 202.9.47.9

2008 онд хувьчилчихсан мөртөө юүн улсын цирк гд балайраад бгам бэ..Наад усан толгойтой бөхөнцөр залуу яахаа би өөрөө мэднэ гд сагсалзаад гар зангидаад ууртай хараад яваад бгам бшүү..Урлаг соёлд ямарч сэтгэлгүй үхэр царайлсан шаар…үхэж далд ороосой..

Avatar

Зочин 2023-05-19 202.9.40.219

Buhel buten uls baij gants ch tsirk baihgui unen archaagui.Hajuugaar ni huuhdee daguulaad yvj baihad "Eejee yagaad bid nar tsirkgui baigaan?Namaig tom bolohoos umnu tsirkee ynzalj duusah bolovuu? zunduu olon jil yag iim bailaa.Enend toglolt uzeh umsan "gej helsen! Unen urubdultei.Hotiin tuvduu tsirkee uzeed,huuhed ineeldej,humuus bujignahiig harah hichneen saihan.Hurdan ashiglaltand oruulaach ee!

Avatar

иргэн 2023-05-19 192.82.74.73

Давгадорж гэж нэг Мулгуу,,,,,,,,,,Сосорбарам гэж нэг Цагаан солиотой 2 юм 1нь Циркийг устгаад, нөгөө нь Ард кино театрыг Үнсэн товрог болгоод Урлагийн харшилтай 2 *Песка*-нууд ,,,,,,,,

Avatar

Зочин 2023-05-19 64.119.17.73

Үнэн хэлжээ. Нэг л их сагсалзсан хүн юм билээ. Ард түмний тэр их хайр хүндэтгэлийг даагаад явж
Чадахгүй л бна даа. Толгойны асуудал бнаа.Со ах нь ч бас л асуудалтай. Ард кино театр маань балгас болсон харагдана лээ. G 500 унаад зургаа татуулчихаж. Шаардлага байгаа л юм байх даа. Приус унаад явахад Ард хүрэх зам адилхан л гарна шүү дээ.

Avatar

Зочин 2023-05-19 202.126.88.78

тэнэгүүд балгас болгосон байгаа бишүү

Avatar

Irgen 2023-05-19 172.58.1.68

Luivarchdaas ard tymnii hurungiig bucaagaad avaschee.cocorbaram gedeg ardchilal yarisan luivarchingaas ardiin teatraa avah heregtri

Avatar

Зочин 2023-05-19 202.126.89.102

Циркийн барилгыг зориулалтаар нь ашиглаж, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлөөр хангана гэж гэрээтэй юм билээ Албыг нь хашиж байгаа юмчинь гэж хзнийрхүү хандах нь буруу байхаа

Avatar

- ylcuun; 2023-05-19 216.38.195.74

zeregtsen

Avatar

Зочин 2023-05-19 216.38.195.74

xoj New. yor

Avatar

Зочин 2023-05-19 59.153.113.41

Асашюро гэж нэг тэнэг бөхөөс Монголын төр тэр чигтээ сүнс нь зайлдаг болтой, өөр хүнээс бол аль хэдййнээ Эрдэнэт шиг буцаагаад булаагаад авчихсан байгаа доо !

Avatar

Чөтгөр 2023-05-19 202.9.47.9

2008 онд хувьчилчихсан мөртөө юүн улсын цирк гд балайраад бгам бэ..Наад усан толгойтой бөхөнцөр залуу яахаа би өөрөө мэднэ гд сагсалзаад гар зангидаад ууртай хараад яваад бгам бшүү..Урлаг соёлд ямарч сэтгэлгүй үхэр царайлсан шаар…үхэж далд ороосой..

Avatar

Зочин 2023-05-19 202.9.46.44

за нөгөө ээлжит ……… юу нь эхэллээ дээ

Avatar

ИРГЭН 2023-05-19 202.9.46.14

устгаад хаячихсан циркийн балгасыг яам дэмжинэ гэж юу гэсэн үг вэ?????????????????????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж