Эмэгтэй сагсан бөмбөгчид олон улсад өрсөлдөж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсан бөмбөгчид олон улсад өрсөлдөж эхэлнэ

Эмэгтэй сагсан бөмбөгчид олон улсад өрсөлдөж эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс эмэгтэй шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн болон дасгалжуулагчдын багийг зарлалаа. Тус шигшээ баг нь ирэх наймдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод болох 2023 оны эмэгтэйчүүдийн Азийн цомын В дивизонд өрсөлдөх гэнэ.

Мөн энэ оны есдүгээр сард эхлэх Ханжоу Азийн наадамд оролцоно.

Шигшээ багийн дасгалжуулагчдын албанд ШУТИС Шарксын М.Амаржаргал, Эрдэнэтийн Уурхайчидын З.Цолмон, Улаанбаатар Амазонсын Г.Ундрах болон Б.Алтанзаяа нар багтжээ. Харин өргөтгөсөн бүрэлдэхүүнд дээд лиг болон оюутны лигийн шилдэг тамирчид нэрлэгдэв. Эдгээр тамирчдаас шигшигдэж, шилдгүүд нь эх орноо олон улсын тавцанд төлөөлнө.

Сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Азийн аваргад өрсөлдөх эрхтэй болсноор эмэгтэй сагсан бөмбөгчид маань олон улсын тавцанд өрсөлдөж эхлэх боломжтой болж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж