870,659 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

870,659 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 310,473,045 төгрөгийн үнийн дүн бүхий 870,659 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.79%), Силикат ХК (SIL +14.50%), Баянгол зочид буудал ХК (BNG +9.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -13.65%), Бөхөг ХК (BHG -6.49%), ЛэндМН ББСБ ХК (LEND -6.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 8,392 ширхэг нэгж эрх 4,004,876 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 182 ширхэг бонд 18,188,000 төгрөгөөр,

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц / 160,000 тн / эрчим хүчний нүүрс 10,192,000 доллар буюу 35,257,491,360 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 35,590,157,281 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -0.35% хувиар буурч, 36067.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,535,297,115,468 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж