Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

"Их-7"-ийн Сангийн сайд нарын уулзалт Хирошима хотноо үргэлжилж байна. Энэхүү уулзалтад Украины ерөнхийлөгч Зеленский биечлэн оролцож магадгүй гэв. Тодруулбал, Зеленский өнөөдрийн /2023.05.19/ уулзалтад цахимаар оролцоод, Ням гаригт Японд хүрэлцэн ирж, уулзалтад биеэр оролцож магадгүй.

"Манай ерөнхийлөгчийг тэнд очихгүй байх гэж хэн эргэлзээд байгаа юм бэ? Улс орныхоо тогтвортой байдлын төлөө тэр дэлхийн хаана ч байсан хэрэгтэй газар нь очих л болно. Бид үүнд итгэлтэй байна. Энэ бол эхний хүчин зүйл. Харин хоёрдугаарт, энэхүү дээд хэмжээний уулзалтаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Тиймээс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалж, тайлбарлахын тулд манай ерөнхийлөгч өөрийн биеэр тэнд очих зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгч нь алс хол байх юм бол манай нутаг дэвсгэрт чухам юу болоод байгааг бодитоор тэд мэдрэхгүй шүү дээ. Иймэрхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцох нь туйлын чухал" гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн дарга Олексий Данилов хэлэв.

Дашрамд дурдахад, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар "Их-7"-ийн удирдагчид ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мөн нэмэлт хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Тодруулбал, Их Британи улс Путинтэй холбоотой 86 хувь хүн болон компаниудад хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. "Манай түнш орнууд яг өмнөх шигээ л энэ шийдвэрийг дагаж, мөрдөнө гэдэгт найдаж байна" гэж Сунак хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fuck 2023-05-19 1.145.144.32

G7 Brics iin hajuud jijig garin 7 bolsoon

Avatar

Нэргүй 2023-05-19 193.143.67.81

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-05-19 64.119.26.24

Чи юу гэж солиороод байна аа. Иргэдийн олонхын саналаар. хуулийн дагуу,улс орноо жолоодож зохицуулахаар сонгогдсон хүмүүс.Монголчуудыг мал гэж бүү доромжил

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-19 192.82.84.103

"Их-7" гэх нэршил байхгуй шүү дээ. Битгий худлаа санаанасаа зохиогоод бай. Англиар "G7" буюу "Group of 7" нь Монголоор бол "Долоогийн Бүлэг". Ухаандаа тэд "ИХ" харин бусад нь "ЖИЖИГ" юм уу. Үүнийг ялгаврлан гадуурхал гэдэг юм. МАНДАХ ааа эсвэл НАРАНЖАРГАЛ ааа

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.20.97

Их мэдэгчээ Great 7 гэдэг юмсан…

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.184.201

Өөрсдийгөө чухам их хөөргөнө өө. Их долоо энэ тэр. Эх орнууд нь бүгд өрөнд орж өтөнд идэгдсэн улсууд. Япон гэхэд өрөөрөө дэлхийд Анугийн дараа 2рт.
Жинхэнэ Их 7 чинь одоо БРИКС болж бна даа.

Avatar

mongolstan 2023-05-19 66.181.183.124

tegsen ni deer ene tenegleliig hezee duusahiig burhan l medeh basih

Avatar

ЗОЧИН 2023-05-19 202.9.46.14

цөмийн дайн гаргуулахыг хүсч байгаа хүмүүс энд бөөгнөрчээ…………….

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.21.157

tsumuuch medehgui ats

Avatar

Зочин 2023-05-19 64.119.20.97

Чи өөрийнхөө шүтээн болсон Оросуудынхаа баасыг идвэл сэтгэл санаа чинь их сайхан болох байх даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж