Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

Зеленский "Их-7"-ийн уулзалтад биечлэн оролцоно

"Их-7"-ийн Сангийн сайд нарын уулзалт Хирошима хотноо үргэлжилж байна. Энэхүү уулзалтад Украины ерөнхийлөгч Зеленский биечлэн оролцож магадгүй гэв. Тодруулбал, Зеленский өнөөдрийн /2023.05.19/ уулзалтад цахимаар оролцоод, Ням гаригт Японд хүрэлцэн ирж, уулзалтад биеэр оролцож магадгүй.

"Манай ерөнхийлөгчийг тэнд очихгүй байх гэж хэн эргэлзээд байгаа юм бэ? Улс орныхоо тогтвортой байдлын төлөө тэр дэлхийн хаана ч байсан хэрэгтэй газар нь очих л болно. Бид үүнд итгэлтэй байна. Энэ бол эхний хүчин зүйл. Харин хоёрдугаарт, энэхүү дээд хэмжээний уулзалтаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Тиймээс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалж, тайлбарлахын тулд манай ерөнхийлөгч өөрийн биеэр тэнд очих зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгч нь алс хол байх юм бол манай нутаг дэвсгэрт чухам юу болоод байгааг бодитоор тэд мэдрэхгүй шүү дээ. Иймэрхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцох нь туйлын чухал" гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн дарга Олексий Данилов хэлэв.

Дашрамд дурдахад, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар "Их-7"-ийн удирдагчид ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Их Британийн ерөнхий сайд Риши Сунак мөн нэмэлт хориг арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ. Тодруулбал, Их Британи улс Путинтэй холбоотой 86 хувь хүн болон компаниудад хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. "Манай түнш орнууд яг өмнөх шигээ л энэ шийдвэрийг дагаж, мөрдөнө гэдэгт найдаж байна" гэж Сунак хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж