Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Л.Энх-Амгалан: Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.05.19/ мэдээлэл хийлээ.


Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5 Ш ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн мэдээллийг хамгийн тэргүүнд олон нийтэд ил болгосон. 1997 оноос хойш БЗС-гаас 1.2 сая хүүхэд зээл авсан нь том тоо юм. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэвэл гурван  хүний нэг нь БЗС-гаас зээл авч, суралцсан байна. Нийт 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд суралцсан бол 1 сая 997 мянган хүүхэд дотоодын их дээд сургуульд суралцсан. 1997 оноос хойш БЗС-гаас 1 их наяд төгрөгийг тэтгэлэгт зарцуулсан.

Бүх нийтэд ил болгосон мэдээллийг улс төрийн зорилгоор эсвэл улс төрд тодрох зорилгоор ташаа мэдээлэл хийж байгаад харамсч байна. О.Батнайрамдал МАН-ын нарийн бичгийн дарга, хариуцлагатай алба хашдаг.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааг бүдэгрүүлэх, ард олныг төөрөгдүүлэх мэдээлэл хийсэнд харамсч байна.

Иргэн О.Батнайрамдал “БЗС-гаас олгогдсон нийт зээлийн 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, тэтгэлгийн 90 хувийг эрх мэдэлтнүүдийн мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байна. Хууль бус чөлөөлөлтийг үе үеийн сайд нар хийсэн. Зээлээс чөлөөлөх Засгийн газрын тогтоол хүчингүй болсон, УИХ чөлөөлөх журмыг батлах ёстой байтал өнөөдрийг хүртэл журмыг батлаагүй. УИХ журам батлаагүй учраас ямар нэг чөлөөлөлт байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх чөлөөлөлт хууль бус байсан” гэж ташаа мэдээлэл хийсэн.

БЗС-тай холбогдох таван хууль, тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Иргэний хууль, Дээд боловсрлын санхүүжилт нийгмийн баталгааны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 344 дүгээр тогтоол, 2022 онд баталсан Засгийн газрын 346 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ тогтоолуудын хүрээнд гэрээнийхээ үүргээ биелүүлсэн хүүхдүүд дээр чөлөөлөлт хийсэн.

Гэтэл иргэн О.Батнайрамдал 2368 хүүхэд суралцаад 363 тэрбум төгрөг зарцуулсан. Баклаврын сургалтад 167 тэрбум буюу 441 хүүхэд, магистр, докторантурын сургалтад 196 тэрбумыг зарцуулаад хууль бус чөлөөлт хийснээр 99 хувь нь эргэн төлөгдөөгүй. Өндөр албан тушаалтнууд, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд БЗС-гаас зээл авсан гэж мэдээлэл хийсэн.

Анх бид БЗС-г зарлахдаа гадаадын тэтгэлэгт 220 тэрбум төгрөг зарцуулснаас 2888 хүүхэд суралцсан. Баклаврын сургалтад 101 тэрбум, магистр, докторантурын сургалтад 119 тэрбум төгрөг зарцуулсан байна гэдгийг мэдээлсэн. Баклаврын түвшинд одоо 325 хүүхдийн гэрээ албан ёсоор хэрэгжиж байгаа гэсэн үг. Монголдоо буцаж ирээд ажиллаж байгаа нь 325, 10 нь зээлээ төлсөн, 78 нь суралцаж байгаа, 8 нь чөлөө авсан. Магистр докторантын түвшинд 34 нь зээлээ төлж байгаа бол 39 нь суралцаж байна. 40 нь гэрээгээ цуцалж зээлээ төлсөн. 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 634 нь гэрээ хэрэгжиж байгаа. 890 нь гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг нь дуусгавар болгосон. Анх бид 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэдэг асуудал ярьсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 230 хүүхэдтэй холбоотой 27 тэрбум төгрөг эрсдэлд орсон тул хуулийн байгууллагад хандаж байна гэдгээ мэдэгдсэн.

БЗС-гаас зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулдаг. 2300 хүүхэд зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. БЗС дээр 1242 барьцаа хөрөнгө буюу 123 тэрбум төгрөгийн хөрөнгө барьцаанд байна. Зээлийн үүргээ дуусгавар болгохгүй бол үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан байдаг тул үе үеийн сайд тушаал гаргаж, гэрээний үүргээ дүгнэж явдаг зохицуулалттай.

Хуулийн зохицуулалт байхгүйгээр хууль зөрчин, үе үеийн сайд нар зээл чөлөөлсөн гэх нь буруу дүгнэлт. Засгийн газрын зургаан тогтоолд үндэслэж, зээлийг тэглэсэн тул хууль бус зээл тэглэлт гараагүй. Энэ асуудлыг илүү тодруулах зорилгоор бид хэн гэдэг сайдын үед хэдэн хүүхэд гадаадад суралцсан бэ, хэний үед тушаал гарч, зээл нь цуцлагдав гэдэг мэдээллийг ил болгохоор ажиллаж байна. Ё.Отгонбаяр сайдын үед 107 тушаал гарсныг нэгтгэж байна. Үдээс хойшдоо энэ мэдээлэл нэгтгэгдэж дуусахаар БЗС-гийн мэдээлэлд оруулна.

БЗС -г өөрчилсөнгүй гэж шүүмжилж байна. БЗС шилэн болсон, БЗС хүртээмжтэй болсон. 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаас шилдэг 100-д өгдөг байсан тэтгэлгийг шилдэг 50-д өгдөг болсон. Ерөнхийлөгчийн тэтгэлэг байгаа, 330 сум, 170 хорооноос элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноогоор шалгарсан хүүхдийг шалгаруулж, дэлхийн шилдэг их сургуульд явуулдаг. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа хөтөлбөр. Нийтдээ 400 гаруй оюутнууд хамрагдсан.

Дэлхийн шилдэг 100 болон, Засгийн газар хоорондын тэтгэлгээр явдаг. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт магистр, докторантурын тэтгэлэгт сонгон шалгаруулалтаар явж байгаа.

БЗС-гийн санхүүжилт, гадаадад дооодод суралцагчтай хийх зээл тэтгэлгийн гэрээний загварыг бид шинэчилсэн. Тодорхой үүрэг хүлээлгэдэг болгож, сайжруулсан. Гадаадад суралцагчдын нэгдсэн санг нээлттэй болгоно. Ирэх долдугаар сард бэлэн болгоно. төгссөн сургууль, нэр, овог аль ч талаас нь хайсан шууд гарч ирэхээр системийн шинэчлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд зургаан удаа энэхүү мэдээллийн нэгдсэн сангийн систем хийх гэж IT-гийн компаниудтай гэрээ хийж, 260 сая төгрөг зарцуулсан хэрнээ тэр системээ хүлээн аваагүй байдаг.

БЗС-гийн захирал Д.Гарди өнөөдөр “БЗС-гаас зээл авсан 3000 хүүхдийн 900 мэдээлэл нь байгаа, 2100 хүүхдийн мээдээлэл устсан” гэдэг мэдээлэл хийсэн байсан. БЗС дээр байгаа архивт байсан мэдээлэл устсан байдаг. Өнгөрсөн хугацаанд сайд нарын тушаал гарч явуулсан 2380 хүүхдийн мэдээллийг ил болгоно.

БЗС-гийн мэдээлэл ил болсноос хойш 248 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдсэн. Бүх зээл авсан хүүхдийн мэдээллийг Монголбанкны зээлийн санд бүртгэж эхэлсэн” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-БЗС-гаас зээл авч суралцсан 3000 зээлдэгчийн мэдээлэл байхаас 2100 хүүхдийн мэдээлэл устсан гэж Д.Гарди дарга хэлсэн. Ямар байдлаар устсан юм?

-Боловсролын зээлийн мэдээллийн санд ажиллаж байсан О.Сийлэгмаа нь сүүлийн үеийн бүх мэдээллийг хард дискэнд хуулж аваад устгасан байдаг. Энэ асуудлыг цагдаад өгч шалгуултал хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм л нөхцөл байдал үүссэн. Үе үеийн сайд нарын тушаалаар энэ хүүхдүүд гадаадад суралцахаар явдаг учраас овог нэрээрээ Боловсролын яамны архивт нэр нь байгаа тул энэ мэдээллийг сэргээж болно.

Ер нь бол энэ асуудлыг Пүрэвсүрэн, Сийлэгмаа гэсэн ёс зүйн зөрчил гаргаж яамнаас чөлөөлөгдсөн хоёр хүн л сэвээд байгаа.

-БЗС-гаас зээл авч суралцсан хүмүүс нь улстөрчдийн хүүхдүүд байна. Ц.Даваасүрэн, С.Чинзориг, М.Оюунчимэг нарын хүүхдүүд суралцсан байна?

– Дарга нарын хүүхдэд давуу боломж олгосон бол буруу. Аль нэг өндөр албан тушаалтныг хамгаалах гэсэнгүй. Зээл авсан 2380 хүүхдийг шүүгээд үз. 90 хувь нь дарга нарын хүүхдүүд авсан байна уу гэдгийг нягтал. Зээл авсан бүх хүүхдийн мэдээлэл ил тод байгаа. Тийм учраас үе үеийн сайд нарын тушаалыг ил болгож байна. Энэ тушаал дээр та бүхэн ажилла. Тоглоомын дүрмээ тодорхой болгож байгаа.

Засгийн газраас УИХ-д Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Түүнд өндөр албан тушаалтны хүүхдүүд төрөөс олгож байгаа зээл, хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж заасан, уг хуулийг удахгүй батлах гэж байна. Цаашдаа бол өндөр албан тушаалтны хүүхэд БЗС-гаас зээл авахгүй л гэсэн үг.

-Танай тойргийн Ц.Даваасүрэн гишүүний хүүхэд 700 мянган төгрөгийн зээлд хамрагдсан байна. Энэ хүмүүсийг яах юм, зээлийг нь төлүүлэхгүй юм уу?

-Хуулийн дор л амьдрах ёстой биздээ. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн дор амьдрах ёсгүй. Өнөөдрийн байгаа хүчин төгөлдөр хууль, тогтоолын хүрээнд дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэг аваад явсан хүүхэд эх орондоо ирээд таван жил ажиллаад НДШ төлсөн бол гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд зээлээс чөлөөлнө. Энэ зохицуулалтыг л өөрчлөе.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-05-19 66.181.179.160

гулжгар садаа минь батнайрамдал чамаас хамаагүй илүү үнэнийг өчсөн за сайд нэртэй хулгайчаа эцэг эх нь хулгайч хүүхдүүддээ их л санаа нь зовж бгаадаа

Avatar

Зочин 2023-05-19 66.181.179.160

гулжгар садаа минь батнайрамдал чамаас хамаагүй үнэнийг өчсөн за бас нэг хулгайч сайд

Avatar

Чк 2023-05-19 202.5.206.196

Одоо өөрийн чинь харих цаг нь болсон юм бусуу.

Avatar

Новшийн хулгайч 2023-05-19 192.82.69.171

Л.Энх-Амгалан бол хэзээний л үл бүтэх хулгайч, шуналын тулам, тендерчин н**ш байсан. Үргэлж шал худлаа шударга царайлж попордог. MCS-ын гар хөл энэ новшийг огцоруулах хэрэгтэй. БЗС-ын зээлээ хүү, алдангитай нь төлөөрэй н**ш оо.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.180.88

ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮДЭД ДАВУУ БАЙДАЛ ЛЛГОСОН БОЛ БУРУУ Ч ГЭХ ШИГ … ЗӨВ ЮМ БИШҮҮ МЭДЭН БУДЛИГЧ

Avatar

Даваа 2023-05-19 103.212.118.57

Үнэхээр өлөн юмаа даа, манай дарга нар,хэлэх ч үг алга

Avatar

Нэргүй 2023-05-19 133.175.101.129

заа энэ 1хэн их наяд яах вэ нөгөө нүүрсний 40 их наяд хайчив??? Яагаад бүгд чимээгүй болчив. Нөгөө айхтар толгойд яваад байсан Цогтоо тэргүүтэй Лидерүүд яав???

Avatar

Нэргүй 2023-05-19 202.55.188.37

цалин нэмэгдэж байж хүний хөдөлмөрийн үнэлэмж өснө цалин нэмэхгүй байх нь хэнд ашигтай юм дарга нарт тэдэнд идэж уухад мөнгө идэхэд хэрэгтэй ард түмэн гуай

Avatar

Нэргүй 2023-05-19 202.55.188.37

ерөөсөө л дарга нарын орон шүү дээ дарга нар машин унана яахаараа ер нь адилхан л төрд үйлчлэгч дарга 2 зүтгэж байж дарга машин унаад үйлчлэгч албан хаагч өөрийн хөлөөрөө явах ёстой гэж тэнэг ард түмэнтэй шүү дээ бие биентэйгээ барьцана цалин нэмнэ гэхээр бие биентэйгээ барьцана дарга нар чинь та нарын амьдралыг дээшлүүлэхгүй гээд үеийн үед цалин нэмэхээр юмны үнэ өснө гээд итгүүлээд хооронд нь тэмцэлдүүлээд сургачихсан цалин нэмэгдэж ард мүмний амьдрал дээшлэнэ ард түмэээээн дарга нэртэн

Avatar

ЧК 2023-05-19 202.5.206.196

цалин нэмээд үр дүнд хүрч байсан тохиолдооос ганцыг ч болтугай хуучлаач

Avatar

Zochin 2023-05-19 202.55.188.114

Уул нь энэ томхон хэдэн зуун саяын хэргүүдээ мөрдмөөр юм. Гэтэл жижиг сажиг 10 н жилийн багш нарын гарын бэлэг сэлт өгсөн барисаныг шалгадаг, бүртгэдэг хачин заваан юмаа больмоор юм. Тэгэхгүй бол аль нэг дургүй нэгнийхээ нэрийг хэлж тэр хүүхдийн эцэг эх нь тийшээ утасдаж та нарыг олисон барисан гэж хүүхдүүдийг адлуулах, шоовдорлуулах, дүнгээр дарах, загнуулах зэрэг хандлага руу оруулаад байнаа. Эх эцэг нь өөрсдөө бэлэг сэлт өгч байхад л авлига авсан мэт баахан багш нарыг дуудхаа больмоор юм.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.55.188.108

Энэ хэдхэн төгрөгний өгсөн авсан хэрүүлийн хэргээ утсаар авах биш апплекейшинээр судалгааны хэлбэрээр аваад жилийн эцэст доголдолтой сургуулиудыг жагсаалтаар гаргаж сануулга өгөх, удирдлага болон зөвлөж шалгаж байх ёстой ажилтангууд зэрэгт нь хариуцлага тооцох байдлаар зохицуулвал яасан юм бэ.

Avatar

Иргэн 2023-05-19 202.126.89.108

улс төрд ажиллаж бсан ихэнх хүмүүс хүүхэддээ бсангаас маш их мөнгө авсан бх юм.үнэхээр албан тушаал хүчтэй юм бна.эмсайд байсан аллёрги мёд эмнэлэгийн захирал цогцэцэг хүртэл авсан бх юм.10хэдэн давхар хувийн эмнэлэгтээ хараалаас маш их мөнгө олдог авгай бас 2хүүхдээ сургажээ.хүн бас ичих булчирхайтай баймаар юм.төлөөчээ ичиж амьдраач.бид өөрсдийн зардлаар дотоодод төгсөж ажиллаж бна.тийм их мөнгө олох арын хаалга даанч байсангүй.үнэхээр бид сохорсон юм бна.доромжилж дарлаж ханадгүй ан ман 2

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.161.216

дандаа л хувалз нарын хүүхдүүд байна билээ. тэгэээд нөгөөдүүл нь ирэхээрээ том² баас толгой дээрээс

Avatar

Zochin 2023-05-19 66.181.161.45

Medej bj medehgui tsarailsn huur mini ter hyatad huviin surgulia shalgach,soyoltoi bolgoch gatsaa tosgnshigl yum bn,hyatad huviin surgulia tsegtstei,orchin ueiin surgalt saitaigarni yalgaj medeelel ogoch,negni muu nogoogoosni gargaj or surguld ogohor burtgel gej asudal,yah adil chanargui,ulsiin surgulias for bn zz

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.77.29

олгосон бол биш ээ, олгочихоод зарим их хурлын гишүүд Чинзориг мэтийн нөхөд 2, 3 хүүхдээ ард түмний татварын мөнгөөр үнэгүй сургачихаад буцааж төлөөгүй байна. Битгий ингэж бөөрөнхийлж бай л даа, овоо зоригтой шийдэмгий шударгуу нөхөр гэж бодож байтал ангийнхантай нь холбогдоод ирэхээр хаацайлах аядаад байна уу, тэгж ярихгүй шүү.

Avatar

Zochin 2023-05-19 66.181.179.110

Ер нь жирийн айлын хүүхдэд БЗС гаас тэтгэлэг зээл өгдөг юм уу

Avatar

Зочин 2023-05-19 202.21.107.30

БЗС -с зээл хүүгүй авсан. Хүссэн сургуульдаа сурсан. Ард түмний татварын мөнгийг буцаагаад төлөх ёстой. Яахаараа 5 жил ямар нэг албан байгууллагад ажиллаад, цалингаа аваад, зээлээс чөлөөлөгддөг юм бол доо. Маш зальжин гэрээ шүү. Бидний татварын мөнгийг яагаад зүгээр аваад хармаалчихваа. Зээл авсан бол төлөх ёстой, бид хүү нэхээгүй шүү.

Avatar

Зочин 2023-05-19 202.21.107.30

Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь

Avatar

Зочин 2023-05-19 202.21.107.30

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа: Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай.

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

?

Avatar

-ylcuun- 2023-05-19 216.38.195.74

geree kontpact xuuxgyi baix.gadni gai.

Avatar

CJ 2023-05-19 216.38.195.74

Apfle prop xylgailsan,brkn. xynuu yum bainga BLR bolgoj xylgailj yjasni. mungu tapamdj chaabaas.
dyypiaml.yjasni.

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

XULGIJ CADANI.

Avatar

saijjryylj baigaad-DAMPUUPUULJ ybitsani; 2023-05-19 216.38.195.74

mangar

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

t

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

CJN

0 0
Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

1dyypiaml;

0 0
Avatar

Зочин 2023-05-19 192.82.92.42

Бух сан адил, татан буулгах хэрэгтэй! ШУТСан бол буур ч аймаар, тэр юу болсон бэ?! Шоучид, попорчдын улс болчихоод бнаа!

Avatar

Zochin 2023-05-19 202.21.107.45

БЗСангаас тэтгэлэг аваад сурсан хуухдууд тогсож ирээд Торийн алба, захиалгат байгууллага нь ажлын байр байхгүй тохиолдолд яаж нийгмийн даатгалаа толж сурсан монгоо толж барагдуулах уу? 21-22 настай хуухдууд ямар монгоороо зээлээ толж барагдуулах билээ дээ?

Avatar

s 2023-05-19 84.140.132.108

Төрд ороод ч төсвийн цалингаар төлөхөд хэцүү. Тиймээс таван жил ажиллавал чөлөөлдөг

Avatar

S 2023-05-19 89.204.138.249

Миний мэдэхээр жил бүрийн хавар "Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад сургана" гээд сонин, вэбсайтаар зарлаж байдаг. Дэлхийн топ сургуульд тэнцээгүй, гадаад хэл ганцыг мэдэхгүй фэйсбүүк дээр хов ухаад сууж байж бас "Ард түмэнд мэдээлэл өгөөгүй" гэж солиороод байх хэрэггүй. Ардын толгойтой хүүхдүүд энэ зээлээр өчнөөн сурсан, сурч байгаа.

Avatar

Нэргүй 2023-05-19 150.129.140.183

aash aash. Sots yed manai aimgiin darga baisan hymyysiin hyyhed barag bygd ene zeeleer gadaadad sursan bsan

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.113.41

Хэдэн үеэрээ хувийн өмчгүй явж ирсэн ард түмэн чинь өмчийн олон хэлбэрийг зөвшөөрдөг нийгэмд орохоороо хулгай хийхээс өөр яахав дээ !

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.90.8

Нүүрсний хулгай гэж мөөррөлдөөд хаа хамаагүй зах замбараагүй боломжгүй тоо яриад биржээр арилжина гээд нүүрсний экспортоо эмзэг болгосон доо.60 сая орчим доллараа 2000 залуу сурах бол маш сайн хэрэг.Даваасүрэн мэтийн гаруудын хүүхэд сурахаар бүгд дургүй б

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.185.253

Энэ монгол улс чинь бүх шатандаа хулгай нүүрлэжээ. Амьдрах гэж 200 мянган иргэд хүний нутагт дүрвэн амьдарч байхад төрийн алба тэр чигтээ хулгай

Avatar

S 2023-05-19 89.204.138.249

Тэр Батнайрамдал гэж жоом улстөрч болох гэж попрохдоо, нөгөө намынхаа дарга руу дайрахдаа нийт 330 тэрбум төгрөг гэсэн. Энх Амгалан сайдынхаар бол 220 тэрбум төгрөг буюу нэг 60-70 сая доллараар л 30 жилийн хугацаанд 2,500 Монгол залууг өрнөдөд сургаж. 60 сая доллар гэж чаавас барууны нэг багахан технологийн компанийн зах зээлийн үнэлгээнээс бага мөнгө. Тэр хүүхдүүдийн ТОП сургуульд орох гэж хөдөлмөрлөсний дэргэд, улсаар нь иддэг дарга нарын хулгайн дэргэд карманы мөнгө. Асуудлаа олж улстөржицгөө

Avatar

Лхагваочир 2023-05-19 66.181.160.62

яасан хулгайлсан мөнгөө бууааж төлөх болоод шээс чинь гоожоод байна уу .

Avatar

S 2023-05-19 89.204.138.249

Chamaas yu ch hulgailaagui n**** mini

Avatar

Зочин 2023-05-19 202.21.107.30

Иргэн Батнайрамдал зөв зүйлийг хэлсэн байна, агуулгын хувьд. Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.

Avatar

H 2023-05-19 89.204.138.249

Энх Амгалан сайдын хэлснээр Дэлхийн топ сургуульд Монголоос жилдээ 150-хан хүүхэд л тэнцдэг юм бн. Энэ хэддээ зээл, тэтгэлэг өгвөл хэл амгүй өгчих. Чадахгүй бол больцгоо [хориотой үг]. Толгойтой хүүхдүүд өөрсдөө учраа олоод сураад явчихна биз. Харин эргэж ирэх ямар ч шаардлагагүй. Ийм хэрүүлийн бузар шингэсэн газар залуус үхснээ хийхэв

Avatar

H 2023-05-19 89.204.138.249

Цаашдаа гадаадад сурах залууст захих үг: битий энэ х****л идсэн сан руу ойртоорой. Өөрсдөө сонингоор "Төрийн сангийн зээлээр суралцуулна" гэж зарлачихаад дараа нь нэг улстөрч гарч ирээд олны өмнө хаяж өгч идэш болгож нэр усыг чинь зарлана. Авлигач хулгайчдын нэг болгож харагдуулна. Зүгээр гадны мөнгөөр сур, эсвэл өөрөө ажил хийгээд сур. Тэгээд БИТИЙ БУЦАЖ ИР! Монголчууд Та нарын яаж зүтгэж байж, олон орны залуустай өрсөлдөж байж дэлхийн ТОП сургуульд тэнцсэнийг хэзээ ч үнэлэхгүй

Avatar

Нэргүй 2023-05-19 202.55.191.130

Энэ их эргүү гар аа. Эхлээд нэг юм хэлнэ, дутуу хагас ойлгосноо сенсаацална, дараа нь өөрөө тэрийгээ үгүйсгэнэ, энэ хооронд нийгмээрээ талцаад хэрэлдэнэ. Эцэст нь юу ч биш болж дуусна. Ёстой бүтэхгүй гар.

Avatar

Зочин 2023-05-19 66.181.183.209

За энэ х***а битгий солиор татварын монгийг ингэж хонголох эрх хэнд ч байхгуй шуу авсан бол толоо битгий чолоолсон гээд яриад бай ардын хуухдууд оорсдоо толоод болж бгаа шуу дарга нар эрх ямба эдлээд дээр нь чолоолуулнэ гэж юу байх вэ дээ боль

Avatar

zo 2023-05-19 66.181.179.36

төр энэ мэтээр албан ёсны тайлбараа дор дор нь өгөөд явмаар юм. Поп улсууд элдвийн юм ярих юм.

Avatar

Зочин 2023-05-19 64.119.26.24

Буруу мэдээлэлд энэ мэтээр даруй тодорхой хариу тайлбар өгч бай. Худал бусармаг,зориуд гуйвуулсан гүтгэсэн мэдээлэл тарааж нийгмийн тархийг эргүүлэх явдал хирээс хэтэрч байна Төр засаг өөрийн мэдээллийн сувагтай бол. Нотлогоогүй буруу ташаа гуйвуулсан мэдээлэлийг иргэд сонсож суух учиргүй. Бид бусдын тоглоом биш

Avatar

Иргэн 2023-05-19 202.21.121.236

Данх попын дагуул поп Батнайркагийн буралт гэдэг нь ойлгомжтой байсан шүү дээ хаха

Avatar

Оноч 2023-05-19 202.5.205.4

Энэ ойлгомжтой асуудал. Сайд тушаал гаргаж чөлөөлөхдөө, журмаа баримталж таарна. Журмаар төгсөж ирээд 5 жил монголдоо ажиллавал зээл нь тэтгэлэг болж хувирна гэсэн нөхцөл байгаа. Тэр дагуу, мэргэжлээрээ 5 жил ажиллаа. Зээл биш тэтгэлэг авсан болно. Ийм л бодлого УИХ-аар баталсан шүү дээ. Та нар өнөөдөр л мэдэж байгаа аятай элэг аваад байгаарай. Энэ асуудал анхнаасаа хнэ ч бай монголын үр сад гадаадад сураг, эргэж ирэг, ирээд эх орондоо ажилсан бол зээлээс чөлөөлнө гэсэн нөхцөлтай байсан.

Avatar

Иргэн 2023-05-19 66.181.161.146

яг зөв мэдээлэл бна шүү.хэт улс төржүүлээд хэрэггүй .

Avatar

Зочин 2023-05-19 202.21.107.30

Ард түмэн бол бидний татварын мөнгөөр боловсролын сангийн зээл үүсгээд сургуульд сурч болноо л гэж байгаа. Мөн хүүгүй өгч байгаа, эргэн төлөгдөх хугацааг нь 10, 20, эсвэл 30 жил болгож болно. Харин эргэн төлөхгүй байх нөхцөл гэдэг луйврын гэрээ байхгүйгээр эргэн төл гэж байгаа. Хүүгүй зээл авсан, хүссэн сургуульдаа сурсан, тодорхой хугацааны дараа төл. Зарчим ийм л байна даа.

Avatar

Өндөр настан 2023-05-19 202.21.107.50

Ха, ха, яасан гэнээ эхлээд БЗС-с зээл авдаг, дараа нь төгсөж ирээд нэг албан байгууллагад 5 жил ажиллавал тэр зээл нь тэтгэлэг болж хувирдаг ийм л бодлого УИХ-аар баталсан гэнэ үү. Ямар ч бодлого УИХ -р батлаагүй ээ хөө. Харин үе үеийн Боловсролын яамны сайд нар өөрсдөө журам гаргаж маш олон зээлийг тэглэсэн байдаг. Луйварчин, хулгайч нар ингэж л ард түмний татварын мөнгийг сорж идэж чадаж байна шүү дээ…

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.88.126

тэгээд яаж чөлөөлөв.хариулт өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж