Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

"Твиттер"-т ажилладаг байсан зургаан хүн Мягмар гаригт Элон Маск болон компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгдэгчийг залилан мэхэлж, хөдөлмөрлөх эрхийн тухай хууль зөрчсөн зэрэг 14 зүйл ангиар буруутгаж байна. Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, Элон Маск ажлын өрөөнийхөө хажууд ариун цэврийн өрөө барих заавар өгч байжээ. Ингэснээр тэр шөнө дунд бие засах гэж гарч, хамгаалагчдыг сэрээх шаардлагагүй болно гэж байжээ.

"The boring company" нэртэй дэд бүтэц, барилгын үйлчилгээний компанийг Элон Маск үүсгэн байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Стив Дэвис тухайн үед "Твиттер"-ийн оффисын дотоод засал, загварыг хариуцаж 12 жил ажилласан Жозеп Киллианд ариун цэврийн өрөөг барьж эхлэх үүрэг өгсөн. Гэвч Киллиан эцэст нь үүнийг хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

"Твиттер"-ийн инженерийн хэлснээр Элон Маскийг дор хаяж хоёр бие хамгаалагч Сан Франциско дахь төв оффис дотор байнга дагаж явдаг байсан. Тэр бүү хэл ариун цэврийн өрөө ороход нь хүртэл дагаж явдаг байсан гэв. Элон Маск "Твиттер" компанийг хэрхэн удирдаж байгаа талаар хоржоонтой яриа олон сонсогддогийн нэг нь энэ болж байна. 

Элон Маск өнгөрсөн сард "ВВС"-д ярилцлага өгөхдөө төв оффисынхоо номын санд заримдаа буйдан дээр унтдаг тухайгаа ярьж байв. Тэрбээр шөнөдөө ойролцоогоор зургаан цаг унтдаг.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.24.234

тодорхой ойлгогдохоор наад мэдээгээ боловсруулж бичээч! яг яасан яая гээд байгаан

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.161.40

энэ нэг сумтай п…здаа байнаа

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.89.213

Монголд л компани боссон,төрийн байгуулахын дарга гэж бөөн сүртэй эрх мэдэлтэй нөхөр байдаг болхоос барууны оронд байгууллага дотороо бүгд эрх тэгш байх ёстой байдаг..зөвхөн хүн бүр өөрийн хариуцсан ажлаа л хийнэ..даргаа хаанач хэн нь ч нэрээр дуудна..дарга нь жолооч ,үйлчлэгч, ажилтан руугаа том дуугарвал шүүхэд хандаад хүний эрх зөрчсөн,дарамталсан хэргээр хариуцлага хүлээлгэдэг байгаа шүү…

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.179.163

юу ч ойлгосонгүй, хүмүүсийг залилан мэхэлсэн нь юундаа бна аа, энэ хүн ажлынхаа өрөөний дэргэд 00 байтугай хөл бөмбөгийн талбай хийсэн ч эрхтэй хүн тэр 00 руугаа хорин хамгаалагч ч дагуулж явсан тэр хүний л эрх

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.87.227

Яагаад болхгүй гэж. Америкийг хөгжүүлж хамгийн их татвар төлөгч биздээ

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.3

yu ch oilgosongui sdaaa

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

-kontrac gapuin ysegee;

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.21.157

mongoliin darga nar bavaanii uruuteishd xaxa yund ne gaihaav..

Avatar

Hmmmm 2023-05-19 73.209.26.74

Ee! Mongold bol darga nar ni oo-in baitugai uruutei!kkkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж