Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

Элон Маск ажлын өрөөнийхөө дэргэд 00-той болохыг хүсчээ

"Твиттер"-т ажилладаг байсан зургаан хүн Мягмар гаригт Элон Маск болон компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгдэгчийг залилан мэхэлж, хөдөлмөрлөх эрхийн тухай хууль зөрчсөн зэрэг 14 зүйл ангиар буруутгаж байна. Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, Элон Маск ажлын өрөөнийхөө хажууд ариун цэврийн өрөө барих заавар өгч байжээ. Ингэснээр тэр шөнө дунд бие засах гэж гарч, хамгаалагчдыг сэрээх шаардлагагүй болно гэж байжээ.

"The boring company" нэртэй дэд бүтэц, барилгын үйлчилгээний компанийг Элон Маск үүсгэн байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Стив Дэвис тухайн үед "Твиттер"-ийн оффисын дотоод засал, загварыг хариуцаж 12 жил ажилласан Жозеп Киллианд ариун цэврийн өрөөг барьж эхлэх үүрэг өгсөн. Гэвч Киллиан эцэст нь үүнийг хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

"Твиттер"-ийн инженерийн хэлснээр Элон Маскийг дор хаяж хоёр бие хамгаалагч Сан Франциско дахь төв оффис дотор байнга дагаж явдаг байсан. Тэр бүү хэл ариун цэврийн өрөө ороход нь хүртэл дагаж явдаг байсан гэв. Элон Маск "Твиттер" компанийг хэрхэн удирдаж байгаа талаар хоржоонтой яриа олон сонсогддогийн нэг нь энэ болж байна. 

Элон Маск өнгөрсөн сард "ВВС"-д ярилцлага өгөхдөө төв оффисынхоо номын санд заримдаа буйдан дээр унтдаг тухайгаа ярьж байв. Тэрбээр шөнөдөө ойролцоогоор зургаан цаг унтдаг.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж