Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хятад улс энэ оны эхний гурван сарын байдлаар автомашины экспортоороо Японыг гүйцэж, дэлхийд тэргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн тайлангаас харвал, Хятад улс энэ хугацаанд 1.07 сая автомашин экспортолжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин Япон энэ оны эхний гурван сард 954 мянга 185 автомашин экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн үзүүлэлт аж.

Хятадын өсөлт нь цахилгаан машины хэрэгцээ болон Оростой хийсэн худалдаатай холбоотой. Тус улс нь өнгөрсөн жил Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том экспортлогч болоод байсан юм. Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улс 2022 онд нийт 3.2 сая автомашин экспортолсон. Харин Герман 2.6 саяыг экспортолжээ.

Шатахуунаас татгалзсан нь Хятадын өсөлтөд маш их түлхэц үзүүлжээ. Цахилгаан машин гэх мэт шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт л гэхэд дангаараа 90 гаруй хувиар өссөн.

"Тесла"-ийн Хятад дахь салбар "SAIC" болон "BYD" нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортоороо Хятаддаа тэргүүлж байна. Шанхай хот дахь "Тесла"-ийн нүсэр үйлдвэр нь Япон, Европ гэх мэт орон руу автомашин экспортолдог. Тус үйлдвэр нь жилдээ 1.25 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид энэ хүчин чадлаа улам өсгөхөөр төлөвлөж байна. Өнгөрсөн сард л гэхэд Канад руу экспортлох зорилгоор "Model Y" загварыг үйлдвэрлэж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 122.201.22.235

жоохон хэдэн төгрөг багахан хэмжээний эрх мэдэлтэй болж түүндээ мансуурч толгой нь эргэсэн европ их гүрнүүд япон солонгосчууд хөдөлмөрч Ази ханд тухайлбал Хятадад ирүүллээ.

Avatar

Зочин 2023-05-19 202.126.88.101

Юм жамаараал явж байна … Америкыг Герман , Германыг Япон, Японыг Хятад, Хятадыг Энэтхэг гэх мэт … Гэхдээ хэн нь ч хэнийгээ гүйцлээ гээд Америк их гүрэн хэвээрээ л үлднээ …

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.182.18

Японыг дайнд хөөрцөглөж байх зуур Хятад гүйцэж түрүүлэх шив. Япон их-7 гэж дагаж салбаганаж байхаар азидаа тэргүүлэх гүрний статусаа барьж явмаар юм.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.90.2

hytad chin ardchilsan kommunist hosolson

Avatar

зочин 2023-05-19 124.158.82.59

коммунист социалист дэглэмтэй байх нь ийм л сайхан байна шүү дээ. тэгэхэд манайх америк тэргүүтэй ардчилал нэртэй анархистуудыг дагаснаар жинхэнэ дампуурч байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-19 89.38.97.199

чөлөөт ЭЗ тай байх ийм байгаа юм. Манайд бол чөлөөт ЭЗ байхгүй коммунист ЭЗ тай болно гэж попын хаан маань айлдсан шүү дээ

Avatar

Зочин 2023-05-19 64.119.26.24

Монголд жаахан нүүрс зэс нь байхгүй байсан бол үүнийг нь хятадууд авахгүй байсан бол юугаар амьдрах хүмүүс байх бол оо.Хоёр хөршөө үзэн ядаж томорч зарим хүмүүс ёстойь дургүй хүрмээр үзэн ядмаар солиорох юм.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.131.245.243

Коммунист хятад ийм байна. Ардчилсан Монгол тэгэхэд яаж байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж