Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хятад улс автомашины экспортоороо Японыг гүйцэв

Хятад улс энэ оны эхний гурван сарын байдлаар автомашины экспортоороо Японыг гүйцэж, дэлхийд тэргүүллээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн тайлангаас харвал, Хятад улс энэ хугацаанд 1.07 сая автомашин экспортолжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин Япон энэ оны эхний гурван сард 954 мянга 185 автомашин экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн үзүүлэлт аж.

Хятадын өсөлт нь цахилгаан машины хэрэгцээ болон Оростой хийсэн худалдаатай холбоотой. Тус улс нь өнгөрсөн жил Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том экспортлогч болоод байсан юм. Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улс 2022 онд нийт 3.2 сая автомашин экспортолсон. Харин Герман 2.6 саяыг экспортолжээ.

Шатахуунаас татгалзсан нь Хятадын өсөлтөд маш их түлхэц үзүүлжээ. Цахилгаан машин гэх мэт шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт л гэхэд дангаараа 90 гаруй хувиар өссөн.

"Тесла"-ийн Хятад дахь салбар "SAIC" болон "BYD" нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортоороо Хятаддаа тэргүүлж байна. Шанхай хот дахь "Тесла"-ийн нүсэр үйлдвэр нь Япон, Европ гэх мэт орон руу автомашин экспортолдог. Тус үйлдвэр нь жилдээ 1.25 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид энэ хүчин чадлаа улам өсгөхөөр төлөвлөж байна. Өнгөрсөн сард л гэхэд Канад руу экспортлох зорилгоор "Model Y" загварыг үйлдвэрлэж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж