Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.


-Франц улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн йлчлал хийх гэж байна. Энэ үеэр атомын цахилгаан станц байгуулах асуудал яригдах уу?

-Франц улсын Ерөнхийлөгч ирэх Ням гаригт Монгол Улсад айлчилна. Айлчлалын үеэр цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар эхний яриа хэлэлцээрүүд хийх байх. Гүйцэд боловсруулагдаагүй асуудлыг ярих нь учир дутагдалтай. Монгол Улсын хувьд Франц улстай хамтраад энэ салбарт шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудал юу вэ. Хөрөнгө оруулалт яаж татах вэ?

-Эрчим хүчний салбарын тулгамдсан зорилт бол либералчлал. Үнэ дээрээсээ тохируулгатай, зардал зах зээлийн үнээр гардаг учраас эрчим хүчний салбар луу хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Үнийг үе шаттай чөлөөлж, зах зээлийн үнээр борлуулдаг тогтолцоо бий болгох юм бол гадаад,  дотоодын хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт орж ирэх бололцоо бүрдэнэ. Эс бөгөөс улс өөр дээрээ ачаалал аваад эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэх хэрэгцээ бий болгох сонголттой тулчихсан байгаа. 2020, 2021, 2022 онд дэлхий даяар цар тахал дэгдсэн учраас эрчим хүчний салбарт үнийн өсөлт үүссэн.  Дайнаас шалтгаалж, цахилгаан эрчим хүч геополитикийн арга хэрэгсэл болж хувирсан.

Одоогоор ард иргэдийн амьдрал хүнд байгаа учраас эдийн засгийг эхлээд тогтворжуулах байх. Ирэх 2024 оноос эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьдралд мэдрэгдээд эхэлсний дараагаас эрчим хүчний үнийг нэмж, чөлөөлөхөөс аргагүй байдалтай тулчихаад байгаа.

Уг нь өртөг нь зах зээлийн журмаар бүрддэг, борлуулалт нь мөн зах зээлийн журмаар бүрддэг болбол эрчим хүчний салбар хөгжихөд дөхөм . Улс өөр дээрээ заавал өндөр ачаалал авах шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт орж ирээд үр ашгаа хүртдэг болбол амьсгаа авах боломжтой болох юм.

-Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Зургаа, долоон арга хэмжээ авч байна. Эхний ээлжинд Сонгино дэд станц дээр 280 Мв-т-аар цэнэглээд 80 Мв-т эрчим хүч гарган сүлжээнд буцаж нийлүүлэх хураагуур төсөл ашиглалтад оруулна. Энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Амжихгүй бол 2024 оны эхний улиралд багтаан оруулна.

Дорнодын цахилгаан станцыг 50 Мв-аар өргөтгөх ажил явж байна. Мөн энэ оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулна. Дээрх арга хэмжээг авснаар 110 Мв-ын эх үүсвэртэй болно. Энэхүү нэмэлт эх үүсвэрээр 2023-2024 оны өвлийн ид ачааллыг давж гарна гэсэн тооцоолол хийж байгаа.  Хэрвээ бүр болохгүй бол БНХАУ-ын ӨвөрМонголын эрчим хүчний системээс 70 орчим Мв-тыг импортлохыг үгүйсгэхгүй.

Дээрх гурван арга хэмжээ авсан нөхцөлд өвлийг давна. 2024-2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 300 Мв цахилгаан станц ашиглалтад орох юм бол манай эрчим хүчний эх үүсвэр хэрэглээнээсээ давж эхэлнэ.

2026 онд Тавантолгойн цахилгаан станцын 300 Мв- тын  эхний хоёр блокийг ашиглалтад оруулах, 2027 онд Багануурын цахилгаан станцын эхний 400 Мв-ын блокийг ашиглалтад оруулж чадвал 2035 он гэхэд хэрэглээнээсээ 300 Мв- аар илүү гарах бололцоо бүрдэнэ. Ингэснээр эрчим хүчний тоноглолыг ээлж дараатай зогсоон техникийн засвар үйлчилгээ хийх бололцоотой болно.

-Монгол Улс импортын хэрэглээнээсээ хэзээ гарах вэ?

-ТЭЦ-3-ын өргөтгөлийг энэ ондоо тохирч чадвал 2030 он гэхэд 2 блок ээлж ашиглалтад орно. Тэгэхээр Монгол Улс 2030 он хүртэл эрчим хүчний дутагдаж байгаа эх үүсвэрээ импортоор авч, нөхнө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.184.201

Цах станцад хэрэглэх түүхий эд, нүүрснээс их юмгүй улс яахаараа үнэ нэмэх ёстой вэ? Хөрөнгө оруулалтаа МУ өөрсдөө гадагш урсгаж бгаа баялагаасаа гаргаад хий. ОТ ямарч юм өгөхгүй хамаг алтыг маань зөөж бна. Бас өөрсдөө хулгайлж хямд зарж бгаа нүүрсээ, зэсээ хааж бгаад станцаа шинэчил.. Байгалийн хийтэй бензинтэй Оросыг хар. 2уулаа хямдхан, болоод л бна. Ираныг хар, 1 л бензин 500 төг болдог л юм бна.
Өрөнд идэгдэж өтөнд баригдсан Франц өөрийгөө яая гэж бж атом барьж өгөө юу? Уран зөөхөөр л ирнэ

Avatar

Zochin 2023-05-19 66.181.185.191

unee songuulias omno nemeerei. HU-iin kommunistuud tegvel navs yalagdah n todoroi. Tegj eh orondoo tus hurgene uu shunal min.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.189.29

Олон жилийн түүхтэй энэ эрчим хүчний салбараас сайд хийчих мэрэгжлийн чадвартай инженер олдохгүй байна гэж үү.

Avatar

зочин 2023-05-19 202.9.41.1

Энэ нөхөр хаана очсон газар болгондоо балаг тарьж , юм л бол үнэ өсгөнө гэж донгодож явах юм. 2006 оноос барилгын үнийг өсгөсөн Нямдоржийн дүү хүүг одоо болиулаа болоош дээ .МАН

Avatar

Замч 2023-05-19 202.9.46.86

Доор нэг хятад шээс хар хятадаас зээл авах байсан гэж шааж байх юмаа хуцаарай хятад шээс минь.

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.24.250

Ха ха топ хулгайч нь сайд

Avatar

зочин 2023-05-19 66.181.167.69

Үргүй зардлуудаа багасга. уралдаан тэмцээн, амралтын сувилалын амралт,аялал зугаалга, элдэв янзын цугларалт, шагнал…….г,мэт хэтэрхий тансаг үрэлгэн байдал ажиглагддаг. тэгвэл үнэ чөлөөлсөн ч үнэ нэмэгдэхгүй байж болох талтай

Avatar

Нэргүй 2023-05-19 124.158.82.59

эрчим хүч бол монгол орны стратегийн ач холбогдолтой салбар учраас үнийг бүрэн чөлөөлөх нь буруу. эрчим хүч төрийн бүрэн хяналтад байх ёстой. төр эрчим хүчний станцуудаа л олныг бахь. аюулгүй ажиллагааг нь сайтар ханга. төрийн үндсэн үүрэг бол арл иргэдийг эрчис хүчээр найдвартай хангах, усаар хангах, хогийг нь зайлуулах ийм 3 үндсэн үүрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.180.37

Чойжилсүрэн сайд аа. Хятадын том компани Тавантолгой цахилгаан станц дээр хөрөнгө оруулалт хийх саналаа тавьсан гэсэн. Яагаад энэ компанийн саналыг хүлээж авахгүй байна. Намд хандив өгсөн гэх үндэслэлээр сайдын суудал өгдөгөө МАН ХЭЗЭЭ болих вэ

Avatar

ЭХ талаар 2023-05-19 202.70.34.98

Үнэ чөлөөлөх замаар бизнесийн зөв гольдролд оруулах зоригтой байгаад талархаж байна. Ард иргэд нь үнэтэй гар утас, датаны төлбөр төлөхөд санаа зовохгүй байж тогны мөнгөө цагтаа төлдөггүй, гар утасны төлбөрөөс нь 2 дахин ихгүй төлчихлөл энэ Улс эх оронд л хэрэгтэй баймаар. Мобиком, Юнителийн төлбөрийн талаар муулж байхыг сонсоогүй. Зөв ажлыг улстөржүүлдэг Даваасүрэн мэтээс салж байж хөгжинө дөө

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.84.167

Ene hund une chuluuluh,urid ni hiij baisan ttuluvluj baisan ajluudaas uur shineer devshuuleh,shine arga barilaar ajillah yamarch chadvar baihgui,bas ih hund surtaltai

Avatar

Зочин 2023-05-19 103.140.10.200

гэсгээлээ амсацгааж байгаа, улам хатуу ширүүн ирнэ. хошного долоогчид.

Avatar

Зочин 2023-05-19 64.119.26.24

Хэт улс төржигч малууд ийм л юм бичдэг

Avatar

Орк 2023-05-19 175.223.30.133

Попчин 10хувьчин Даваасүрэн хулгайч Багануур, Таван толгойн ДЦС-ын ажлыг эхлүүлсэн бол өдийд дуусаж бхгүй юу, эх орноо хорлож ханадаггүй оросын тавиул женко, зика, 10% Даваасүрэн мэтийн урвагчдад ял тулгаж чаддаггүй арчаагүй төр, орк ард түмэн.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.40.20

Чойжоо эрчим хүчний том төслүүдээ яаралтай эхлүүлээч ! Ярьсаар л, ярьсаар л ! 16 онд Багануурын цах станцын концессын гэрээг үргэлжилүүлээд,ажил хэрэг болгосон бол өдийд эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал гэж ярихгүй бх байлаа ! Даваасүрэн гэж зүсээ хувилгасан, оросын гар хөл бологчийн хорлон сүйтгэх ажиллагаа шүү, энэ бол ! Ер нь танай ардын намд оросын гар хөл болсон тагнуулчид, эх орноо хорлогчид дүүрэн шүү дэ ! Цагийн аясаар хар цагаанаараа ялгарнаа гэж…. !

Avatar

худалч 2023-05-19 192.82.65.180

зах зээлийн үнээс илүү үнээр баахан хэрэгтэй , хэрэггүй сэлбэг өөрөө бас тендер нэрээр шахдаг байж, солиорвоо. бас улирал бүр захирал, дарга, албан дарга нартаа 40-100,0 сая төгрөг урамшуулал хэлбэрээр өгдөгөө больчихвол үнэ нэмэх хэрэггүй болох байлгүй.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.160.53

Чөлөөлөх нь зүйтэй! Тэгэхдээ бүр зоргонд нь сул хаячихаж болохгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-05-19 103.212.116.55

монгол банкаа татан буулга. бүх зовлон арилна

Avatar

Нэргүй 2023-05-19 103.57.92.110

Үнээ чөлөөлөхгүй бол хот харөнхуй болж хот хөлдөнө. Жмнхэнээрээ үнэ хөөрөгддөг ченжүүдээ муулаачээ. Гар утасны чинь сарын төлбөрөөс хэд дахин бага мөнгө цахилгаанд төлж байж яасан даварсан юм бэ.

Avatar

Нэргүй 2023-05-19 103.212.116.55

нүрс олдохгүй тасарсаан. хятадаас сайжруулсан түлш авах тул санаа зовоолтгүй. аргална.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.46.44

бүх вмны үнийг тэнгэрт хадаана гэсэн үг биз дээ, 1 ширхэг талх 500 төгрөгнөөс дээш болно.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.46.44

бүх вмны үнийг тэнгэрт хадаана гэсэн үг биз дээ, 1 ширхэг талх 5000 төгрөгнөөс дээш болно.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.46.44

бүх юмны үнийг тэнгэрт хадаана гэсэн үг биз дээ, 1 ширхэг талх 5000 төгрөгнөөс дээш болно.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.46.44

бүх юмны үнийг тэнгэрт хадаана гэсэн үг биз дээ, 1 ширхэг талх 5000 төгрөгнөөс дээш болно. сайн бодоорой доо

Avatar

Нэргүй 2023-05-19 103.229.121.246

Өөрсдөө хулгайгаар баяжичхсан ямарч үнэтэй байсан анзаарахгй. Ард түмнийхнээ орлогыг ядаж өөрсдийнхээ орлогын 10 хувьд хүргээд эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай ярьвал яасан. Үнэ чөлөөлөгдвөл иргэдийн 70% нь нүүрсээ түлж байрнаасаа гарахаас өөр аргагүй болно. Тэгээд утаандаа дахиад дарамтлуулна. Өндөр хөгжилтэй орнууд шиг ард иргэдээ тийм орлоготой болгочихоод ийм юм ярь. Өндөр албан тушаалд өөрөөсөө өөр хүнийг бодох чадавргүй юмыг жишиж чадахгүй нөхдүүдийг тавьж болохгүй нь харагдаж байна..

Avatar

Zochin 2023-05-19 147.161.192.124

Шинээр цахилгаан станц барих нь эрчим хүчний сайдын хамгийн гол бөгөөд нэн тэргүүнд хийх ажил шүү. Энэ ажлаа л сайн хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-05-19 192.82.80.138

энэ хэцүү үнийн нэмэгдэлтэй үед юу нэмэх бэ улам л цөхрөнө шүү дээ

Avatar

зочин 2023-05-19 66.181.176.183

5-р цахилгаан станцаа хурдан барих талаар яагаад ярихгүй байна вэ? Энэ нөхөр ганцхан өөрийн хувийн комданиудад л давуу эрх олж авахын төлөө л мөнгөөр УИХ-ын гишүүний суудлыг худалдаж авдаг. Сонгогчдод илээр мөнгө тарааж УИХ-ын гишүүн болсон хүмүүст СЕХ яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Энэ төрд шударга явдал 1 ч гэсэн байна уу?

Avatar

Х.Ганбаатар 2023-05-19 202.179.26.45

Эрчим хүчний үнээ чөлөөлбөл засгаа огцруулж, сонгуульд намаа ялагдалд аваачих гавъяа байгуулах болно. Танд амжилт хүсье

Avatar

zochin 2023-05-19 202.72.245.205

zevuun chulgaich Chojilsuren

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.83.24

үнэ чөлөөлөөд эхэлбэл чөлөөлбөл хот цаашлаад улс харанхуй болж эхэлнэ дээ

Avatar

дэнлүү хүжийн гал 2023-05-19 103.212.116.55

ардын намыхан л тогтой үлдэнэ. тойрогтоо ажиллах мөнгөөрөө цахилгаанаа авчихна. бусад нь улныхан.

Avatar

n 2023-05-19 134.148.73.134

areva

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.126.30

Цөмийн цахилгаан станцтай болбол эрчим хүчний хангалттай эх үүсвэртэй болно, бага өртгөөр үйлдвэрлэх тул үнэ харьцангуй хямд, урт хугацаанд тогтвортой үнэ байх давуу талтай.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.189.29

үлгэр мөрөөдөөд ях вэ, бодитой ажлаа л ярь.

Avatar

зочин 2023-05-19 66.181.176.118

Гэхдээ нэг өдөр баларна. Монгол хүн нарийн ширийн ажил эрхэлэх чадваргүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж