Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж башёд тун сайн барилдаж байна

Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж башёд тун сайн барилдаж байна

Хакүхогийн шавь Хокүсэйхо Э.Даваанинж башёд тун сайн барилдаж байна

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.18/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Озэки Такакэйшо энэ өдөр хоёр дахь ялагдлаа хүлээн гурван даваа, хоёр унаатай болжээ. Тэрбээр Тобизарүд өвдөг шороодсон аж. Хүчирхэг озэкиг буулган авсан Тобизарү “Үр дүнд сэтгэл хангалуун байна. Би үргэлж дээгүүр зиндааны бөхчүүдтэй хүч үзсээр ирсэн. Үнэхээр баяртай байна” гэв.

Эзэн хааны цомыг долоон удаа хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр тав дахь ялалтаа байгуулан нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүнийг хувьд Үраг давсан аж.

Ер нь энэ удаагийн башёд монгол бөхчүүд тун сайн барилдаж байна. Өчигдөр л гэхэд сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Хокүсэйхо Э.Даваанинж нар ээлжит даваагаа авч, бүгд дөрвөн даваа, нэг унаатай явна. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан даваа авч, хоёр даваа, гурван унаатай болжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил ялагдал хүлээж, нэг даваа, дөрвөн унаатай болсон гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.87.168

залуу маань барилдааны арга техникийгн туршлага дутуу байна. их авраг заагаад өгнө дөө. дүүд маш том ирээдүй байна шүү. биеэ тоож сөнөвөл дөө. Их аврага багш шигээ байж, түүнээс үлгэр дуурайлал аваарай. амжилт хүсье.

Avatar

Зочин 2023-05-19 192.82.81.230

хар бяр,яахаараа л үзээд байна.мэх сурах хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2023-05-19 103.229.121.44

хакухо 1.92 м гэхэд энэ хүү бараг хоёр метр өндөр юм уу

Avatar

Зочин 2023-05-19 64.119.26.24

Мөнхоргил олон жил маш амжилттай барилдаж байна.Нас ахиж байгаа ч хүч чадлаар хэнээс ч дутахгүй ясны бөх гэдгээ харуулж байна.Монголыг сумачууд алдаршуулж байна

Avatar

Нэргүй 2023-05-19 103.229.121.246

Монгол сумочид амжилт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж