Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн тав дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.18/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Озэки Такакэйшо энэ өдөр хоёр дахь ялагдлаа хүлээн гурван даваа, хоёр унаатай болжээ. Тэрбээр Тобизарүд өвдөг шороодсон аж. Хүчирхэг озэкиг буулган авсан Тобизарү “Үр дүнд сэтгэл хангалуун байна. Би үргэлж дээгүүр зиндааны бөхчүүдтэй хүч үзсээр ирсэн. Үнэхээр баяртай байна” гэв.
Эзэн хааны цомыг долоон удаа хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр тав дахь ялалтаа байгуулан нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүнийг хувьд Үраг давсан аж.
Ер нь энэ удаагийн башёд монгол бөхчүүд тун сайн барилдаж байна. Өчигдөр л гэхэд сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Хокүсэйхо Э.Даваанинж нар ээлжит даваагаа авч, бүгд дөрвөн даваа, нэг унаатай явна. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан даваа авч, хоёр даваа, гурван унаатай болжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил ялагдал хүлээж, нэг даваа, дөрвөн унаатай болсон гэнэ.
Холбоотой мэдээ