Беларусь, Украины хил дагуу танк эсэргүүцэгч бэхэлгээ байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Беларусь, Украины хил дагуу танк эсэргүүцэгч бэхэлгээ байрлуулжээ

Беларусь, Украины хил дагуу танк эсэргүүцэгч бэхэлгээ байрлуулжээ

Беларусь, Украины хил дагуу луугийн шүд гэж нэрлэгддэг танк эсэргүүцэгч бетонон бэхэлгээг цуваагаар байрлуулжээ. Энэхүү бэхэлгээ нь Беларусийн Гомель хотоос 10 км зайд, М8 хурдны замын ойролцоо байна. Мөн хилийн бэхлэлтийн барилгын ажил ч үргэлжилж байна.

Беларусийн удирдагч Александр Лукашенко өчигдөр /2023.05.18/ өглөө Украины сөрөг довтолгооны талаарх бүх мэдээллийг худал гэв. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хуралдааны үеэр тэр "Миний бодлоор сөрөг довтолгоо гэж байхгүй, байх ч боломжгүй" гэж хэлжээ. Лукашенко сөрөг довтолгоог ийн үгүйсгэсэн хэдий ч хилийн дагуу бэхлэлт барьж буй нь хэлсэн үгтэй нь зөрчилдөж байна гэж үзэв.

Украины Хил хамгаалах албанаас мэдээлснээр Беларусийн нутаг дэвсгэрт 2800 орчим орос цэрэг байгаа аж.

Түүнчлэн ОХУ-ын 10 сөнөөгч онгоцыг Беларусийн Мачулищи нисэх онгоцны буудалд шилжүүлсэн тухай өчигдөр телеграмд мэдээлжээ. Тодруулбал, Пүрэв гаригийн 11:20-13:10 цагийн хооронд Барановичи нисэх онгоцны буудлаас найман Су-34 сөнөөгч, хоёр Су-30СМ сөнөөгч онгоцыг Мачулищи руу шилжүүлсэн байна. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж