Хатан хаан II Элизабетын оршуулгын зардлыг тайлагнав

Хатан хаан II Элизабетын оршуулгын зардлыг тайлагнав

Хатан хаан II Элизабетын оршуулгын зардлыг тайлагнав

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет өнгөрсөн оны есдүгээр сарын 8-ны өдөр нас барсан. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол есдүгээр сарын 19-нд сүр дуулиантай болж, гадаадын олон орны удирдагч, төлөөлөгчид оролцсон билээ. Тэгвэл энэхүү сүр дуулиантай ёслолын нийт зардал хэд болсныг Сангийн яам тайлагнав.

Оршуулгын ёслол болон гашуудлын хугацаанд засгийн газраас 162 сая фунт стерлингийн зардал гарсан байна. Эндээс Дотоод хэргийн газар болон Соёл, урлаг, спортын газар хамгийн их зардлыг гаргажээ. Тодруулбал, Дотоод хэргийн газар 73.68 сая, Соёл, урлаг, спортын газар  57.42 сая фунт стерлингийг тус тус гаргасан. Харин Тээврийн газар 2.565 сая, Гадаад, хамтын нөхөрлөл, хөгжлийн газар 2.096 сая, Батлан хамгаалахын яам 2.890 сая, Хойд Ирландын оффис 2.134 сая, Шотландын засгийн газар 18.756 сая, Уэльсийн засгийн газар 2.202 саяыг зарцуулжээ.

"Оршуулах ёслолын үеэр засгийн газрын нэн тэргүүний зорилт нь үйл явдлыг хэвийн бөгөөд зохих түвшинд нэр төртэй зохион байгуулахын зэрэгцээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангах байсан" гэж Сангийн яамны тэргүүн нарийн бичгийн дарга Жон Глен хэлэв.

10 хоног үргэлжилсэн үндэсний гашуудлын хугацаанд Вестминстерийн ордонд хатан хаантай салах ёс хийхээр олон мянган хүн орсон. Лондон хотын гудамжинд чийгтэй цаг агаарыг үл тоон мянга мянгуулаа олон цаг оочерлосон хүмүүсийн дунд хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм хүртэл байсан юм. Дараалал бараг 11 км орчим үргэлжилж байв.

1965 онд Уинстон Черчиллийг оршуулснаас хойш анх удаа төрийн оршуулах ёслол хийсэн нь энэ байв. Оршуулах ёслолд нэр хүндтэй хүмүүс олноор хүрэлцэн ирснээс гадна сая сая хүн дэлхийн өнцөг булан бүрээс шууд дамжуулалтыг үзсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж