ЧУУЛГАН: ҮХНӨ-ийг иргэд дэмжиж байж шийдэлд хүрнэ

LiveЧУУЛГАН: ҮХНӨ-ийг иргэд дэмжиж байж шийдэлд хүрнэ

ЧУУЛГАН: ҮХНӨ-ийг иргэд дэмжиж байж шийдэлд хүрнэ
14 : 14
2023-5-19

Байнгын хороод хуралдаж, өчигдөр одоогийн саналыг эцэслэсэн.

УИХ гишүүд чуулган (19 of 43) Энхболд

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Байнгын хороод хуралдаж, өчигдөр одоо энэ хуралдаж байгаа саналыг эцэслэсэн. 152-ыг 126 болгосон санал дээр их хуралд суудалтай болон цөөн суудалтай намууд юу гэж бодож байгаа саналыг аваагүй байна. Ямар ч байсан бүхий л талын байр суурийг хадгалж шийдвэрийг гаргана. Хоёрдугаарт, жагсаалтаар болбол нийгмийн бүхий л сегментийг тэгш байдлаар оролцуулах ёстой. Гэхдээ ихэнх улс орондл хувьчилж заасан зүйл байдаггүй. 

Хуулийн хүрээндмэдээж шийдвэрлэх ёстой асуудлууд бий. Бид энэ бүхнийг судалж байгаа. 

Тухайлбал, эмэгтэйчүүд болон нийгмийн харилцаанд жин дардаг сегментийн төлөөллийг оролцуулах талаар би хувийн зүгээс ч дэмжиж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бид өнөөдөр яриагүй. Сонгуулийн тухай хууль, Намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хуулийг ярьж байна. Эдгээр хуулиудыг багцаар нь гаргаж байж, яриад байгаа ажлууд бодит хэрэгжилтэд хүрнэ. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2,3 дугаар хэлэлцүүлэг дээр тоотой холбоотой асуудал дахин гарч ирвэл ХҮН нам хэрхэвч хүлээж авахгүй. Харин харьцааны хувьд 50:50 гэдэг дээр хэвээр байгаа. Иргэдийн саналыг мөн тусгаад явах ёстой гэдэг дээр ажлын хэсгийн саналыг дэмжиж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-АН-ын хувьд ерөөсөө тоо ярихгүй байгаа. 60:40 гэсэн тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зөв гэж АН-ын ҮБХ дээр өргөн бүрэлдэхүүнээр ярьж байж гаргасан. 2009, 2012 онд энэ талаар мөн ярьж байсан. Ардчилсан нам нийгмийн тогтолцооны шинэчлэлийг хийх хүрээнд олон удаа саналыг өргөн барьж байсан. Харьцааны хувьд мөн учиртай. Монгол Улс асар өргөн уудам нутаг дэвсгэр, цөөн хүн амтай. Тэгэхээр хүмүүсийн амьдарч байгаа нөхцөл байдлыг төрийн хэмжээнд тусгаж авч үзэх, амьдралын эрх тэгш байдлыг тэнцүү байлгахын тулд төрийн бодлогыг сайжруулах шаардлагатай. Мажоратор тогтолцооны 60 харьцааг өөрчилж болохгүй. Хэдийгээр тогтолцооны хувьд зарим судлаачид, намынхан 50:50 харьцааг оруулж ирнэ гэвэл хөдөө хаягдана. Энэ бол монгол хагядана гэсэн үг. Суманд очиход өвлийн улирал халуун, дулаан байхгүй хаягдсан байдаг байсан. Тиймээс мажоратор тогтолцооны давуу тал их. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

13 : 11
2023-5-19

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ (1 of 1)

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 онд хийсэн. Богино хугацаанд дахин өөрчлөлт хийх гэж байна. 2019 онд бид нэмэлт өөрчлөлт хийхдээ алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Салбарын хууль шиг богино хугацаанд өөрчлөнө гэдгийг дэлхийн улс орон хэрэгжүүлдэг. Үндсэн хууль гэдэг эрх мэдлийн хуваарилалт. Үндсэн хууль ард түмний эрх мэдэл буюу сонгох, сонгогдох эрхэнд хүртэл халддаг. Иргэд хэлж байна. Ард иргэдийн хуралдай хийж байж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх талаар. Гишүүдийн тоог нэмэх, намуудын жагсаалт зэргийг иргэд огт дэмжихгүй байна. 

АН гэхэд намын жагсаалтыг 40 хувь байлгах талаар санал гаргасан. Үүнийг хувь гишүүний хувьд би дэмжихгүй байна. Мэдээж тойргоос намын төлөөлөл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ 30 хувиас доош байлгах бодолтой байна. 

Иргэд тоог эсэргүүцэж байгаа ч миний хувьд тайлбарлахыг хичээсэн. Иргэд хуулийг батлах тогтолцоогоо шинэчлэх талаар ярьж байвал хууль батлах босгоо чангатгахыг хэлж байна. Мэдээж олонхоор ярилцаж асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Бүх гишүүн тойрогтоо ажиллалаа. Намын бүлгүүд ч хуралдлаа. Иргэдтэй системийн талаар ч ярьсан байгаа. Ард иргэдийн зүгээс 156 гэдэг тоог их байгааг хэлсэн. Тиймээс дээд тал нь 108, 126 байх нь зүйтэй. Бид 1992 онд Үндсэн хуулиа баталсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд бид яаж улс төрийн нөхцөл байдлыг авч үзлээ. Улс төрөөс өчнөөн олон луйварчид төрлөө гэдгийг иргэд хэлж байна. МАН, АН гээд төр барьж байсан ч өөрчлөгдсөн зүйл алга. Өнгөрсөн 2022 оны 10-12 дугаар сард жагсаал цуглаанууд болсон. Нүүрс, Хөгжлийн банктай холбоотой асуудал. Энэ бүхэнд иргэдийн бухимдал төрж байгаа. Жагсаал хийж байгаа иргэд шударга ёсыг л хүсч байна. 

76 гишүүнд итгэх иргэдийн итгэл газар унасан. Энэ юунаас шалтгаалж байна вэ? гэхээр тогтолцоотой хамааралтай. 

Ямар ч хүн орж ирсэн намын хуйвалдаанд орж, даргатайгаа нэгддэг. Ямар ч хүн намын босгыг давж гарлаа гэхэд муу, муухай зүйлтэй холбогддог жишиг тогтсон. Үндсэндээ бид тогтолцоогоор нь өөрчлөх ёстой. Тиймээс холимог тогтолцоог дэмжих ньзүйтэй. Бидний хамгийн үнэт зүйл бол ардчилал. Ингэснээр олон намын зөвшилцлийн хүрээнд нэг намын дарангуйлал үгүй болно. Засгийн газар, сайд элдэв асуудалд орвол танимаас хариуцлага тооцох боломжтой нөхцөл байдал бүрдэнэ. Хоёрдугаарт, асуулт байна. 

156 гэдэг тоо 126 болж орж ирж байгаа. Үндэслэлийг нь тайлбарлаж өгөхгүй юу. Мөн тогтолцоо 60:40 харьцаатай болж байх шиг байна. Бид 50:50 харьцаатай байхын ач холбогдлыг мэдэж байгаа. 2012 онд үүнийг хийж үзсэн. 50 хувь нь иргэдээс үнэлэгдэж ирсэн, нөгөө үлдсэн гишүүд нь цаасных гэх тодотголтой байсан. Уг нь тойргоос хамааралгүй гишүүд улс орны асуудлыг томоор хардаг байх хэрэгтэй. 

Гэтэл бид дахиад буцаад ирлээ. Би үүнийг ойлгохдоо АН-ын санал гэж бодож байна. МАН гэхдээ энэ саналыг дэмжиж байгаа талаар хариулт өгөөгүй. Тиймээс намуудын зөвшилцөл хэрхэн явагдсан талаар хариулт авахыг хүсч байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Төрийн байгуулалтын хороо энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө гишүүд орон нутагт яваад ирсний дараа иргэдээс авсан санал, судалгаа тодорхой болсноор 156 гэдэг тоо өндөр байна гэдгийг дийлэнх олонх хэлсэн. Урьдчилаад ирсэн нөхцөл байдлыг харахад тоог нэмэгдүүлж болно. Гэхдээ их байна. Холимог тогтолцоог бол дэмжинэ гэсэн. Бид байнгын хороодоор орохоос өмнө гишүүдийн тойрогтоо ажиллаж ирсэн дүнг ярьж, намуудын бүлгүүд хэлэлцэж, тоог бууруулах шаардлага үүссэн. 

Одоогийн байгаа хүн ам, тойргоо бодож ярилцаж, тоог гаргасан. Хоёр талаас тохиролцож, ярилцсан тоо бол 126. Завхан АН-ын саналаар энэ тоо гараагүй. 

Аливаа хууль тэр тусмаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал бол нэгдүгээрт, нийгмээр ярилцаж, зөвшилцөх. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж байгаа талуудын зөвшилцөл, ойлголцол зэргийн үндсэн дээр гардаг. Ямар ч хууль орсон төслөөс өөрчлөгддөг. Бидний ярьж сурснаас тойргийг төлөөлж байгаа гишүүдийн тоо илүү байх ёстой гэдгийг бүх тойргийн иргэд илэрхийлсэн. Тиймээс 76-гаа хадгалж үлдэнэ гэхээр харьцаа хувь нь 60:40 харьцаатай болж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид нийгмийн шаардлагаар хийж байгаа гэж ойлгож байгаа. 1992 оноос хойш бид нийгмийнхээ тогтолцоог өөрчилье гэж байгаа. Засгийн газраас гаргаж ирж байгаа олон том асуудал бий. Эрх ашгийн зөрчилтэй холбоотой, тогтолцоогоо шинэчлэх талаар гэх мэт олон зүйлсийг ярьж байгаа. Шинэчлэлийн хамгийн гол зүйлс бол 50:50 харьцаандаа байгаа. Бид тойргийн харьяалал, мөнгөний харьяаллаас ангид байж улс орон хөгжинө. 

Ард иргэд биднийг өөрсдөө л баяжаад байна гэж харж байна. Тиймээс 50:50 харьцаатай байх ёстой. Өмнө нь 2019 оны шинэчлэлээр бид дутуу хийсэн. Тиймээс одоо шинэчлэл хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Хувь гишүүнийхээ хувьд шинэчлэл хийвэл томоор нь хийх хэрэгтэй гэдэг дээр би санал нийлнэ. Бидний сая хийсэн ажлын хэсэг нэгдүгээрт ажлын хэсэг, хоёрдугаарт байнгын хороо, гуравдугаарт хэлэлцүүлгүүд. Бид дахин хөдөө долоо хоног ажиллана. Хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүн ямар байна вэ? гэдгийг ярилцана, хэлэлцэнэ. Тэгж байж эргээд тоо, харьцааны асуудлыг шийдвэрлэнэ. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

-Бид бүхний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой тойргууддаа ажилласан. Нэг талдаа УИХ-ын бүрэн эрхийн асуудал мэт боловч иргэдийн хүлээлтэд хүрсэн өөрчлөлтийг хийх ёстой. Архангай аймгийн иргэдийн зүгээс ч мөн ялгаагүй асуудалд нухацтай хандахыг хүсч байгаа. Тоо их байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр багийн ахмад хэлсэн. Хууль үйлчлэхгүй гишүүд олон байх вий дээ гэсэн хандлага их байна. 

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх талаар иргэд ярьж байна. 

Тэгэхээр бид энэ асуудлыг ажлын хэсгийн түвшинд харж, 152-оос 126 болгох талаар судлах хэрэгтэй. Иргэд гишүүдийн тоог нэмэхийг санаачлаагүй гэдгээ хэлж байгаа. 126 бол ХҮН, АН-аас гаргасан санал. Тэгэхээр цөөнхийн төлөөлөл намууд бас үүнд санал нэгдсэн эсэхэд хариулт өгнө үү. Хоёрдугаарт, жагсаалттай холбоотой асуудал. Хэрэв үнэхээр жагсаалтыг гаргаж байгаа бол нийгмийн хяналтыг хатуу хуульчилж оруулах хэрэгтэй. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын төлөөллийн хувийг тодорхой заах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг ч хангаж, нийгмийн сигменчлэлийн төлөөллийг тусгайлан зааж оруулах ёстой. 

Гуравдугаарт, сонгуулийн тогтолцооноос иргэд залхаж байна. 2024 оны сонгууль холимогоор болох талаар ярьж байна. Заавал сонгууль болох дөхөхөөр хууль үйлчилдэг байхаа болих хэрэгтэй. 

Энэ байдал шударга бус, эрүүл бус байна. Тоглоомын дүрэм буюу тогтолцоо хөдөлгөөнгүй байж байж амжилтад хүрнэ. Хуулийн хүрээнд тогтолцоог зөв гэж үзвэл тогтвортой байх ёстой. 3-4 удаагийн сонгууль дээр тогтвортой байх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдлийг ярих хэрэгтэйг иргэд захьсан. Төр үнэгүйдэж, шударга бус асуудал олон гарч байна. Тооноос илүү чанарт анхаарах ёстой. 50+1 биш, ирц бүртгэж хууль баталдаг байх ёстой. Тэгэхээр үүнийг ч гэсэн бид анхаарах ёстой гэдгийг хэлмээр байна. 

10 : 38
2023-5-19

Төсвийн тодотголыг VII сард багтаж хийнэ

УИХ анхдугаар чуулган Пүрэвдорж(18)

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл МонголУлсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүний 1/3 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлэг хоёр долоо хоногийн өмнө болсон. Үүний дараагаар гишүүд тойрогтоо ажилласан. Хөдөөгүүр ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Сангийн сайд Б.Жавхлан ямартай ч хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд бүрэн олгох шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна. 

Мөн долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганаар 2024 оны Нийгмийн даатгалын төсвийн тухай хууль батлахаас өмнө батлахыг МАН-ын бүлгийн гишүүд, байнгын хорооны гишүүн П.Анужин, Х.Булгантуяа нартай тодорхой тохиролцоонд хүрсэн.

Ард иргэдийн шаардлага биелэлээ олж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд тойрог нь багталцахгүй маш олон гишүүн байгаа. Тиймээс өөрсдийн болон бусдын эрх ашгийн үүднээс 152 гэдгийг 126 болгож буулгаж байгаа. Дахин орон нутгаар явахдаа гишүүд цалин тэтгэвэр нэмэхээр болсон гэж ярьж очих байх. Тиймээс иргэд хэдэн төгрөгөөр цалин, тэтгэвэр нэмэхигй сайн асуугаарай. Тэгж байж эрх ямбаа нэмэгдүүлсэн нөхдүүдэд хариуцлага тооцож чадна. УИХ-ын гишүүд зөвхөн нэг талдаа өөрсдийн эрх ямбаа ахиулах, тоогоо нэмэх талаар ярьж байгаа. Нөгөө талд ард иргэдийн эрх ашгийн хүрээнд Үндсэн хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт хийх талаар огт ярихгүй байна. Тиймээс иргэдээс гишүүдийг тойрогтоо ажиллаж байхад шаардлага сайн, тодорхой тавихыг хүсье. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 69.1-д зааснаар УИХ-ын нийт гишүүний 3/4-аас доошгүй ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж болно гэж заасан. Ирц 57-оос дээш гишүүнтэй байж нэмэлт өөрчлөлтийг хэлэцэнэ.

2015 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналын бүх протукалын тэмдэглэлийг уншиж үзлээ. Тухайн үед АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Эрдэнэбат нар 108 гишүүнтэй байх, 54-ийг нь пропорциональ олонхийг төлөөлөх гэж бичээд 54-ийг нь мажоритар хувь тэнцүүлэх зарчмаар хослуулах гэдгээ санал хураалт явьуулж байсан байна. 

Нийт 41 гишүүн дэмжсэн буюу 57 хүрээгүй учраас унаж байсан. 

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсгийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг явуулна. Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Н.Энхболд гишүүн танилцуулна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх тухай УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 5-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо тавдугаар сарын 18-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 13.13.1-д зааснаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11-д заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг танилцуулж байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт төслийн хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 хэсгийн санаачилгаар дэмжих нь зүйтэй гэж үзвэл УИХ төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлдэх ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулж болно гэж заасан.

УИХ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр 37 дугаар тогтоолыг баталсан. Үндсэн хуульд оруулах бэлтгэх ажлын хэсэг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан УИХ-ын гишүүн Н.Адьшаа, Ж.Батсуурь, Т.Доржханд, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт хэлэлцүүлэг хоорондын хугацаа, хэлэлцүүлэх асуудлын шинж байдал , цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хорооны гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал дүгнэлтээ гаргана. 

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эхлэхээс батлах хүртэл иргэд, олон нийт хяналт тавина. 

Мөн иргэд, олон нийт саналаа хэлэх боломжтой. УИХ-ын тамгын газраас дээрх зарчим болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн танилцуулах санал дүгнэлтийг тавдугаар сарын 3-17-ны өдөр зохион байгууллаа. УИХ-ын гишүүд тойрог ажиллах 85 дугаар захирамжаар гишүүд төслийн талаар мэдээллээр хангаж танилцуулга хийх олон нийтийн оролцоог хангаж, мэдээллийг сонгох замаар 7-16-ны өдөр гишүүд тойрогтоо ажилласан. Нийт 64 гишүүн 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж иргэдээс санал авсан. 

Нийгмийн бодлогын байнгын хороо төслийг хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал авч үзэх шаардлагатай гэдгийг илэрхийлсэн.

Бусад гишүүд гишүүдийн тоо, тогтолцооны талаар хатуу тогтоох эсэх асуудлаар мөн тус бүр саналаа хэлсэн. 

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Нэмэлт өөрчлөлтийг гурав дахь удаагаа өөрчлөх гээд байна шүү гэдэг талаар их ярьж байна. 2019 онд нэг өөрчилсөн, дараа нь давхар дээл дээр, одоогийн өөрчлөлтийг нэмвэл гурав болж байна. Тооны хувьд дэмжиж байгаа хүн алга. Намын жагсаалтыг ч дэмжихгүй байна. 2012 оны тойроггүй 28 гишүүн байсан. Тэд улсын хөгжил ярьж байгаагүй. Намууд төлөвшөөд сайжирсан зүйл ч байхгүй  гэдгийг иргэд хэлж байгаа. Бид иргэд, сонгогчдын төлөөлөл. 

Тангараг өргөхдөө ард түмнийхээ илчийн хувьд нийт иргэдийнхээ эрх ашгийг эрхэмлэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэхээ тангаргалдаг. Тиймээс миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй.

Үндсэн хууль бол төр, иргэний гэрээ. Энэ гэрээгээр хоёр талд хариуцлага хүлээх ёстой. Гэрээнд өөрчлөлт оруулах юм бол хоёр талаасаа ярих ёстой. Нэг нь дангаараа ярьж болохгүй. Тиймээс ард нийтийн санал асуулгыг авахыг дэмжиж байна. Бид өнөөдөр хүчээр шийдлээ гэхэд сонгуулийн үр дүн ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Дараа ньямар асуудал үүсэхийг хэлж мэдэхгүй байгаа учраас иргэдийн саналыг авахыг хүсч байна. 

10 : 11
2023-5-19

"76 бол ард иргэдэд зориулж хууль баталдаг болохоос өөрсдөдөө биш"

Ганбаатар, С.Ганбаатар (1 of 1)

УИХ чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-УИХ-ын гишүүд өнөөдөр өөрийн бүрэн эрхээ нэмэх гээд хэлэлцээд сууж байна. Энэ бол хамгийн ноцтой асуудал. Дур зоргоороо ард түмний эрх ашигт нөлөөлөөд байж байна шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-д зааснаар УИХ төслийг хэлэлцээд тухайн саналыг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 2/3 саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан байдаг. УИХ-д бид нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид хаалгаа хаагаад 3/4 шийддэггүй юм шүү. Ард нийтээс заавал асуухыг журамласан байдаг. Би өнөөдөр 152, 126 гишүүний талаар ярих гээгүй. Харин шийдвэрлэх арга замын талаар ярьж байна. Бид өнөөдөр хаалгаа хааж байгаад гишүүний тоо, сандал, суудлын талаар ярьж болохгүй. Ер нь бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүний тоотой холбоотой асуудал орж ирсэн. Тэр үед гишүүдийн тоотой холбоотой санал асуулга явуулж ард иргэдээс асуух уу эсвэл шууд танхимаар шийдэх үү гэдэг талаар ярьж байсан. Яг үүнтэй ижил нийт гишүүнээс энэ саналыг авч өгөхийг хүсч байна.

Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг ард нийтийн санал асуулгад өгөхийг эрхэм гишүүдээс гуйж байна.

Үндсэн хуулийн 25.1-д УИХ дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 25.1.1-д хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн байгаа. Энэ хэсэгт Үндсэн хууль гэж заагаагүй. 76 бол ард иргэдэд зориулж хууль баталдаг. Ард иргэд бидэнд баталдаг хууль бол Үндсэн хууль. Гэтэл өнөөдөр бид ард иргэдийнхээ хууль өөрсдийн эрх ашгийн үүднээс гар дүрж оролцож байгаа нь утгагүй. Энийг би хэлэх үүрэгтэй. Өөрийн итгэл үнэмшлээр хэлж байна. 

Тиймээс Үндсэн хуулийн 21.1-д оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ шийдвэрлэхдээ үндсэн хуулийн 69.2-д зааснаар ард иргэдийн санал асуулгыг явуулах томъёоллоор нийт гишүүдээс санал авахыг хүсч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-ylcuun gypuluin U; mangary;? 2023-05-19 216.200.84.187

yabtj

Avatar

PIAVran zyy shig ¥ -i ccizdoj,zabsraa Tseverleleey; good bad kompani.daryi. ###### gyilagchlyljXTi; 2023-05-19 216.200.84.187

shyd ubtguj, byx bie ubdunu. daryi oopsdoo ygaa, Opug ibuprofen; Boojgoi xuxbul myyxai xyy boln.

Avatar

Нэргүй 2023-05-19 216.200.84.187

-docyment delitleed bgaa shy.10;

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.19.44

СОНГОГДОХГҮЙГЭЭ мэдээд жагсаалтын ард но той нь жагсах хувилбар

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.19.44

сонгогчдын саналын хувьчилж авч ЖАГСААЛТЫН санг НАМУУД БАЙГУУЛЖ саналыг бусад сан тонодог шиг иргэдийн саналын тодорхои хувийг ХУМСАЛЖ авч тооноор орох нь

Avatar

Нэргүй 2023-05-19 193.143.67.81

УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая эсвэл гурван сая иргэдийг ээлжилэн сонгое!

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.114.220

яасан ч дэмжихгүй шүү хөдөөний иргэд хот руу бөөгнөрөөд хөдөөд 1000 ч хүрэхгүй иргэдтэй сумд ч бна 500 хүнтэй сум ч байна хөдөөний тойргоо томсгож ядаж 20000 хүнийг төлөөлж нэг тойргоос дэвшихгүй бол хөдөөний иргэд цөөхөн учраас монгол улс нь ард иргэдээсээ олон их хурлын гишүүнтэй болох нь

Avatar

Д.Раднаабазар. 2023-05-19 192.82.91.53

Ард олноосоо асууж санал авахгүйгээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө үндсэн хуулинд гар дүрэх хэрэггүй шүү…Юун ард түмний санал гэж худлаа яриад байгаа юм бэ…Ялангуяа нэрсийн жагсааотаар гэдэгт чинь олон түмэн маш дургүй байгаа шүү…Өөрсдийнхөө шунал, тачаалаа барихгүй энэ чигээр нь зүтгүүлэх юм бол олон түмэн босох, тэмцэх болно гэдгийг ойлгомоор юм аа…С.Ганбаатар, Даваасүрэн гишүүн хоёр л бөөрөнхийлөхгүй чин үнэнийг хэлж байгаад нь баярлаж байна.Тэтгэвэрээ нэмэх мөнгөгүй мөртлөө тэр олон г

Avatar

Зочин 2023-05-19 192.82.92.42

Иргэд нэмэхийг дэмжихгуй байгаа, учир нь тэд энэ хэдэн нам, гишуудээс хамаагуй ухаантай бна!

Avatar

СОНГОГЧ 2023-05-19 202.9.46.14

NO 76+50=126 ….. YES 76-50=26. 2024 онд с УИХ-н онгууль болохгүй юм шиг байна……………….

Avatar

зочин 2023-05-19 64.119.24.56

Нэмэхийг дэмжихгүйээ. 2024 онд 76-г сонгохдоо бодолтой сонго. Ингээд л болоо.

Avatar

Иргэн 2023-05-19 103.212.118.216

Одоо бүр нийгмийн шаардлагаар Үндсэн хуулиа өөрчилж байгаа гэх нь арай ч дээ! Ард иргэд чинь тоондоо биш чанартаа бнаа, 76-г нэмэх хэрэг огт байхгүйэ, харин ажлаа сайн хий, зөв хүнээ дэвшүүл тэгвэл сонгоё гэж байгаа. Шинээр гарах 76 наад өөрсдийнхөө бурууг чихих гээд байгаа тогтолцоог чинь өөрчилчихнө! Тогтолцооны алдаа нь 76 гэдэг тоондоо байгаа юм биш!

Avatar

Нэргүй 2023-05-19 124.158.80.184

Нэмэх нь зөв. Өнөөдрөө бодож болохгүй! Хөмөрсөн тогоондоо байж болохгүй биз дээ. Томорсон компани хождог. Жижиг компани жижгээрээ л байна.

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.114.220

76 ын хөлсний бичээч битгий солиороод бгаарай халтар хэдэн төгрөг авч сонголт хийснээс чинь болж монгол улс сүйрч бна

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.47

Хахир хатуухан хавар дууслаа даа Хаваржингаа л өөрсөдийнхөө тухай маргалаа. Ард түмэнд нялзах юу ч байхгүй болохоор иргэд маш дургүй байна .Зарим нь бүр куб язгуур энээ тэр гэж бурсанаа болиод гишүүдийнхээ тоог 126 болгохгүй бол авилга авах утгатай юм ярьж байх шиг

Avatar

УИХ гишүүдийг 50 болгоё. 2023-05-19 202.21.107.25

Даваасүрэн л үнэнийг айлгүй хэлэх юм даа. УИХ ын гишүүдийн тоог одоо буулгах цаг болсон. Өнөөдөр УИХ хууль тогтоох хэрэг ч алга, үүргээ ч тааруу гүйцэтгэсэн. Монгол ба Дэлхийн бусад улс орнуудын хууль тогтоох байгуулагууд хүн амтайгаа харьцуулсан тоон илэрхийлэл судалгаагаар Монгол Улс нь хэт их гишүүдтэй хэт Данхар УИХ, гишүүдтэй болох нь харагдлаа шүү дээ. УИХ ын гишүүдийн тоог 50 болгох саналыг дэмжиж бна.

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.114.220

76 г хартн цөөлж 30 болгоё гэхдээ эх орноо гэсэн иргэдээс сонголт хийе нам биш бүр МАН бол бүр биш

Avatar

Нэргүй 2023-05-19 119.40.103.6

Тогтолцоондоо бишээ намууд буруу хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлдэгт л байгаа шүү дээ

Avatar

50 ХАНГАЛТТАЙ 2023-05-19 202.126.90.82

ДЭЛХИЙН БАЯН УЛСЫН НЭГ КОСТА РИКА 5 САЯ ОРЧИМ ХУН АМТАЙ ИХ ХУРАЛ БУЮУ ПАРЛАМЕНТЫН ГИШУУНИЙ ТОО НЬ 50 ХУНТЭЙ МАШ САЙН АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙХАД ЯДУУ МОНГОЛ АРД ТУМНИЙХЭЭ ХОЛС ХУЧ ЦУСЫГ НЬ СОРОХ 152 ИХ ХУРЛЫН ГИШУУН ОГТ ХЭРЭГГУЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН УУД ХААЛГА УЛАМ ТОМООР НЭЭГДЭЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН УУР БОЛНОО МАНАЙ ХУЛГАЙ ИХ ХУРЛЫНХАН ОЧИЖ КОСТА РИКААС СУРАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-05-19 183.177.97.14

Даваасүрэнг ЗГ-аас огцруул

Avatar

СОНГОГЧ 2023-05-19 202.9.46.14

NO 76+50=126…. YES 76-50=26

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.114.220

ард түмэн 26 гишүүнийг дэмжинэ олон бх тусмаа хулгай луйвар нь бүр дийлдэхгүй болно ард түмэн бомож тэмцэнэ шүүүүүүү

Avatar

Иргэн 2023-05-19 66.181.182.30

Иргэд хулгайч гээд байхаар тоогоо нэмнэ ,цөөдөөд байна гэнэ. Цалин ,тэтгэвэр бага байна гэхээр өгөх мөнгө төгрөг алга гэнэ. Нам дагасан хулгайч нар цугларчихсан наргиж өгч байна даа. Нам, нам гээд байхаар бие даагч гэж бас нэг сонголт байдаг шүү.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.92.98

а нар хүнээ нэмж байхаар цалингаа нэмээч дээ өлсж үхлээ

Avatar

Нэргүй 2023-05-19 124.158.115.20

E4-3A-6E-38-CD-57

Avatar

Нэргүй 2023-05-19 124.158.115.20

1A0BBAACC5379E364131B51B03783D6D192CE8C47DBBDE9222188B33E9F64ED66409C2ACC4F9B9B10C222E7060085F5E6651BF5D9DFF01953BB999DD7BFCCE5B

Avatar

Нэргүй 2023-05-19 124.158.115.20

asdfasdf

1A0BBAACC5379E364131B51B03783D6D192CE8C47DBBDE9222188B33E9F64ED607BB2360D92856FFC575C19306C103C1378823746C1862EB0A2DEA752EF05152

Avatar

Нэргүй 2023-05-19 103.212.116.55

3B7B4B5B

Avatar

Зочин 2023-05-19 202.179.26.27

санал асуулга явуулах нь зөв тоогоо ч сонгуулийн тогтолцоогоо ч гэсэн оруулж санал авна байх

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.89.226

Тэтгэвэр нэмээч ээ!

Avatar

аяаяа 2023-05-19 103.111.68.3

ГАНБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ГЭХДЭЭ АРД ИРГЭДЭЭС САНАЛ АВААД Ч ХЭРЭГГҮЙ НААД ӨМХИЙ БАЛМАД НОВШИЙН ХОГИЙН САНААГАА ТАТ ГЭЖ НААД ИХ ХУРЛЫН ГИШҮҮДДЭЭ ХЭЛ ГАНБАА

Avatar

Нэргүй 2023-05-19 202.131.225.197

Хүүхдийн мөнгөө яах гэж байнаа

Avatar

Нэргүй 2023-05-19 202.131.251.130

БОЛИО ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭН ТЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ СЕХСЭЭС ТАТГАЛЗ
ТАТВАР ТӨЛӨГЧИД ХҮНИЙ ХИЙСЭН ХҮҮХДҮҮДИЙГ ТЭЖЭЭХ АЛБА УУ

Avatar

Зочин 2023-05-19 103.11.195.34

gishuudiigee tsuul maluudaa, ta nar shig hog niigmiin s***r bolson mergejilgui medleggui maluud bid nart hereggui. meddeg chaddag humuusiig n songuuliar oruul, ajlaa hiij chadahgui baigaa ta nar ajlaasaa halagda ajlaas garah huseltee uguud zailtsgaa. nemegdsen tohiolold irged zugeer suuhgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж