“Монгол Драй Милк” компанитай холбоотой материалуудыг судлуулж байна

Live“Монгол Драй Милк” компанитай холбоотой материалуудыг судлуулж байна

Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 25 дэх өдрөө үргэлжилж байна.


 

09 : 31
2023-5-19

“Монгол хуурай сүү” төсөлд зориулж 14,9 сая ам.долларын зээл авсан

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол Драй Милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн санхүүжилт болох 14,9 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор шийдвэрлэж, тус компанитай холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны зургадугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус бүрэн олгосон байна.
 
 Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул банк тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлж, Ерөнхий прокурорын газраас 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг СДБ-ийн шүүхэд гаргаж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 шалтгааны улмаас 17 удаа хойшилсон.

Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” болох 60  хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа ба төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй.

Компанийн өмгөөлөгч:

Нотлох баримт шинжлэн судлах хүрээнд Хөгжлийн банкны үнэлгээгээр 59 тэрбум гаруй төгрөг, Шинжээчдийн дүгнэлтээр нийт 134 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг зээлийн барьцаанд тавьсан байна. Хөгжлийн банкны шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Нийт сүүний 60 үйлдвэрээр тооцоход 25.8 тэрбум төгрөг болсон. Үүнээс 30 нь ороод ирчихсэн байсан бөгөөд эдгээрийг битүүмжилсэн байгаа.

Энэ компанитай холбоотой хэргийг Иргэний хэргийг Эрүүгийн шүүхэд өгч байгаад гуравхан сарын дотор шийдүүлчихье гэдэг зорилгыг Хөгжлийн банкны Болдхүү гэгч гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Түүнчлэн битүүмжлэгдэж хураагдсан тоног төхөөрөмжийг худалдаж, орлогыг нь Хөгжлийн банкны тоот дансанд хийх хүсэлтийг тавьж байсан. Гэвч Хан-Уул дүүргийн 3-р хорооны 161-3-т байрлах агуулахыг АТГ битүүмжилсэн тул үйлдвэрээ танилцуулж, тоног төхөөрөмжөө худалдах боломжгүй нөхцөл байдалд байсан.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтай 2023-05-19 66.181.160.25

Урамшуулал яагаад өгдөгийг мэдэхгүй хүмүүст- Хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүнүүд гарахдаа өөрийн тохирсон үнэ цэнэтэй. Энэ үнэ цэнээр нь заруулахгүй гэж өгдөг мөнгө. Урамшуулал өгөхгүй бол сайн. Хүмүүс болон байгууллага өөрсдийн үнэ цэнээ тодоор үнэнээр нь харуулна. Үнэтэй байна гэж битгий орилоорой. Бодит байдал нь тэр.

Avatar

Шарав 2023-05-19 202.179.21.245

Энэ засаг нэг л бишээ. Юм хийх гэсэн болгоноо хулгайч луйварчин болгож нийгэмээр нь үзэн ядуулна. Ажлыг нь явуулж ашиг орлоготой болгож зээлийг нь төлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн оронд хамаг юмыг нь хураана битүүмжлэнэ. Магадгүй цаана нь Бизнесийг дээрэмдэх санаа агуулга байгаа даа.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.88.75

БАНКНЫХАНТАЙ ХАМТАРЧ ХУЛГАЙ ХИЙЖ ДЭЭ !!! МОНГОЛЧУУД БҮГД ХУЛГАЙЧ !!! ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭВЭЛ ТААРНА !!!

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.40.20

Алтай группын Бат эрдэнэ гэж цайчихсан, Миеэгийн б**-ны нохойг Монгол улсын шүүх дийлэхгүй бна гэхээр, шүүх яаж ялзарсан нь харагдаж бга биз ! Бат эрдэнийхэн гэж гэр бүлээрээ өөдлөхгүй луйварчид шүү дэ, эх нь гээд пэлцийсэн балиар хар авгай бдг ! Эдний Алтай констракшны барьсан хотхонууд гэж ямар ч зогсоолгүй, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бхгүй хогийн барилгууд ! Яаж энэ олны хэл ам хараалыг барнаа, эдний луйвар-чин гэр бүл ?!

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2023-05-19 192.82.77.33

……..Үргэлжлэл

Та нар гараад харцгаа. Бид чинь монголдоо эх орондоо амьдраад байна уу…..гадаадад байна уу.

ХОТЫН ДАРГА ТА АНХААРАЛДАА АВНА УУ

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2023-05-19 192.82.77.33

Монгол драй милк, Эко фүүдс, Эко мийт, Силк рөүт трейдинг гээд цааш нь бичвэл энэ хуудас ч багадна. Энэ ер нь нөгөө сайхан АЯЛГУУТ САЙХАН МОНГОЛ хэл маань хаачив ааа…….Дэндүү биш үү………Зохицуулдаг газар гэж байна уу. Дэндүү туйлширч байгаа юм болов уу гэж бодох юм. Монгол нэр өгч болдоггүй юм болов уу. Ганц энэ нэр хаяг ч биш. Бүх юм харьшихгээд байна.
Жишээ нь The last of Uujgii гэнэ үү……ГАдаад оронд тайлан тоглолтоо хийж байгаа бол яахав гэх сэн. Хотын гудамжаар дүүрэн шүү.

Avatar

Mongol hun 2023-05-19 122.201.31.253

Zovoo sanal neg bna. Gadaad ner ogohoor neg l ih mundag hun kompani bolj haragddag yum uu haashaa yum. Zarimdaa uneheer buhimdaj uur hureh yum

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2023-05-19 192.82.77.33

Махны, сүүний, ногооны,ноолуурын УРАМШУУЛАЛ гээд маш олон тооны урамшуулалууд байх юм. Илүү гарсан сүү, ногоо, мах, ноолуураа л зах зээлд нийлүүлж байгаа биз дээ. Тэр их сүү, мах, ногоо, ноолуурыг хав дараад хураагаад байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Ямар алт биш. Тэр болгонд нь УРАМШУУЛАЛ гээд маш их хэмжээний мөнгө өгөх юм. Энэ чинь ХАЛАМЖ биш юм уу……..Больчихож болдоггүй юм уу. Хайран мөнгө санагдах юм. Тэглээ гээд ҮНЭ нь бууж байгаа юм хаана байнаааааа

Avatar

Mongol hun 2023-05-19 122.201.31.253

Yag zov sanal neg.

Avatar

zochin 2023-05-19 192.82.65.51

Manaig huurai suu ashiggui. Gadnaas oruulah ni ashigtai. UIH gishuun Erdenebatiin hiisen hereg.

Avatar

Нэргүй 2023-05-19 111.109.36.2

JE PM baihdaa ene tusluur Japan-aas bas badar barij baisan sanagdana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж