Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 25 дэх өдрөө үргэлжилж байна.
“Монгол хуурай сүү” төсөлд зориулж 14,9 сая ам.долларын зээл авсан
Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол Драй Милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” төсөлд зориулж нийт 60 хуурай сүү, аарцны цехийн санхүүжилт болох 14,9 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор шийдвэрлэж, тус компанитай холбогдох Зээлийн болон Барьцааны гэрээг тус тус байгуулжээ. 2017 оны тавдугаар сарын 15-ны өдөр 4,000,000 ам.доллар, 2017 оны зургадугаар сарын 08-ны өдөр 3,404,000 ам.доллар, 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 7,560,000 ам.долларын санхүүжилтийг тус тус бүрэн олгосон байна.
Монгол драй милк” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчил үүсгэсэн тул банк тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нийт зээлийн өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хүсэлтийг хүргүүлж, Ерөнхий прокурорын газраас 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийт 17,8 сая ам.доллар буюу 47,7 тэрбум төгрөгийг “Монгол драй милк” ХХК-иас гаргуулахаар холбогдох нэхэмжлэлийг СДБ-ийн шүүхэд гаргаж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд тус шүүх хурал 27 шалтгааны улмаас 17 удаа хойшилсон.
Монгол драй милк” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол хуурай сүү” болох 60 хуурай сүүний үйлдвэрийн төсөл нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй байгаа ба төслийн болон компанийн үйл ажиллагааны орлого бодит баримтаар баталгааждаггүй.
Компанийн өмгөөлөгч:
Нотлох баримт шинжлэн судлах хүрээнд Хөгжлийн банкны үнэлгээгээр 59 тэрбум гаруй төгрөг, Шинжээчдийн дүгнэлтээр нийт 134 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг зээлийн барьцаанд тавьсан байна. Хөгжлийн банкны шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Нийт сүүний 60 үйлдвэрээр тооцоход 25.8 тэрбум төгрөг болсон. Үүнээс 30 нь ороод ирчихсэн байсан бөгөөд эдгээрийг битүүмжилсэн байгаа.
Энэ компанитай холбоотой хэргийг Иргэний хэргийг Эрүүгийн шүүхэд өгч байгаад гуравхан сарын дотор шийдүүлчихье гэдэг зорилгыг Хөгжлийн банкны Болдхүү гэгч гэрчийн мэдүүлэгтээ ярьсан. Түүнчлэн битүүмжлэгдэж хураагдсан тоног төхөөрөмжийг худалдаж, орлогыг нь Хөгжлийн банкны тоот дансанд хийх хүсэлтийг тавьж байсан. Гэвч Хан-Уул дүүргийн 3-р хорооны 161-3-т байрлах агуулахыг АТГ битүүмжилсэн тул үйлдвэрээ танилцуулж, тоног төхөөрөмжөө худалдах боломжгүй нөхцөл байдалд байсан.
Холбоотой мэдээ