“Захиалагдсан хэлмэгдэгч”

“Захиалагдсан хэлмэгдэгч”

“Захиалагдсан хэлмэгдэгч”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэн цагт “Төрийн ордны гурван давхраас ял өгдөг, захиалдаг” явдлыг халж чадсан хэмээн УИХ-ын чуулганы танхимаас хэлж байв. Түүнийг ийн хэлж  байхад хэн хэнд ял өгсөн, захиалсныг дэлгэрэнгүй ярих хүн ховор байлаа.  Тэгвэл хэн хэнд хял захиалж байсныг хэнийг хэлмэгдүүлсэн бэ гэх асуултад хариулт өгөх нэгэн бичлэг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тухай юм.

“2020 АЖИЛЛАГАА”: ЭХЛЭЛ

2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан юм. Тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд УИХ-ын дарга болж, Мэргэжлийн Засгийн газрын тэргүүнээр Ж.Эрдэнэбатыг томилов. Ж.Эрдэнэбатын танхимд Н.Номтойбаяр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдлоо. 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд МАН  М.Энхболдыг өрсөлдүүлсэн ч Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулгад тэрбээр ялагдсан нь МАН задралын эхлэл байв.

Намын эрх мэдлийн төлөө МАН хоёр хуваагдаж, 33 ба 32-ын бүлэг болж талцан, сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газраа татан унагав. Үүгээр ч зогсохгүй М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь огцруулсан юм. МАН-ын хуваагдлыг дагаад АН мөн хагарсан юм. Улс төр дэх МАНАН-г эсэргүүцэн хөхөө өвлийн хүйтнээр МАН-ын эсрэг тэмцсэн МАН-ынхан Х.Баттулгатай хамтран “МАНЖ” бүлэглэл байгууллаа. Ингээд МАН-ын улс төрийн зодоон ширүүсч, нам доторх эсрэг үзэлтнээ намнах ажил эхэлсэн байдаг.

Түүнээс хойш улс төрийн үйл явдлууд хэрхэн өрнөж, хэн өнөөдөр эрх мэдэлтэй, хэн, хэн өнөөдөр төрийн тамга атгаж байна вэ гэдгийг нурших нь илүүц биз ээ.

“2020 АЖИЛЛАГАА”: ӨРНӨЛ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүний өөрийн намын эрх мэдэлтэй, өндөр албан тушаал хашиж байсан, өөрөөсөө өөр үзэл бодолтой  олон хүнийг шүүхийн өмнө дуудаж, улс төрийн “өшөө” авсан гэж дүгнэх нь бий. С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг батлахдаа бусдад илт давуу байдал олгож, албан тушаалаа урвуулан ашигласан гэж анх буруутгасан ч үүнийг нь хууль, шүүхийнхэн нотлож чадаагүй тул дээрээс өгсөн захиалгыг биелүүлэхдээ сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд  ял оноосон. М.Энхсайханыг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхийг завдсан гэж хэрэг тулгаад  эцэст нь  автомашины хэргээр ял оноосон байдаг.  Монголын хууль шүүх томилсон хүндээ сайн үйлчилснийг санаж байгаа хүн олон байгаа биз ээ.

“2020 АЖИЛЛАГАА”: Н.НОМТОЙБАЯР

2020 онд намын удирдлагатайгаа ам зөрж, үзэл бодлоо илэрхийлж, зарчим ярьсан учраас тэр “ад үзэгдэх” болж, эцэст нь түүнийг Улсын ерөнхий прокурорын газраас гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д оруулж байв. Харин танхимын нөхөд нь түүнийг авч үлдсэн ч Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, чөлөөлөгдөж байсан. Гишүүнээсээ чөлөөлөгдсөн Н.Номтойбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргасан гээд олон үйл явдал өрнөсөөр 2020 оны сонгуультай золгов. Намаасаа хөөгдсөн тэрбээр МАН-ын дарангуйллыг сөрж  Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн юм. Н.Номтойбаярыг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэхийг нь гардуулсан тул сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа ид өрнөхтэй зэрэгцэн хуулийн байгууллага мөн л захиалгын ажлаа хийж, түүнийг хорьсон хууль зөрчиж буйг өнөөгийн хуулийн сайд Х.Нямбаатар хүртэл шүүмжилж байлаа. Ингэхдээ  түүний сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргасан бодлогын шийдвэрээр нь түүнийг яллахын тулд захиалгын шүүгч, прокурор Төрийн ордны 3 давхраас өгсөн даалгаврыг сайн гүйцэтгэсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хоёр сайдын яг ижилхэн үг үсэгтэй тушаал байхад нэгийг нь гэм буруутай гэж нөгөөг нь гэм буруугүй гэсний учиг нь ердөө л улс төр байв. Нэг жилийн хугацаанд хоригдож, ялаа өөрийн биеэр эдэлж гарч ирсэн Н.Номтойбаяр 2021 нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд хандаж, түүний өгсөн тайлбар, нотлох баримтыг үндэслэж Улсын дээд шүүх түүнд оноосон ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан юм. Улсын дээд шүүхийн шийдвэр нь хохирол, холбогдогч байхгүй ч түүнийг “ХАЙНГА” хандсан гэсэн үндэслэлээр 1 жилийн хорих ял өгсөн юм. Энэ үед хоригдож байсан Н.Номтойбаяр “Хөнгөхөн ч гэсэн дахиад л ял өгч, хэлмэгдүүллээ. Би шүүгчдийн өмнө ялтан хувцастай зогсч, шүүх магадлангаар хүсэлт гаргаж бууж өгч чадахгүй. Хилсээр оногдуулсан улс төрийн ялыг чинь би бүтэн эдэлж, дуусгаад гарна” гэж хэлсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд төдийгүй улс төрийн хоригдлуудтай болсон, хэлмэгдүүлэлтийн цаана чухам хэн байв. Хэн хэний захиалгаар эсвэл хэн нэгний хувийн хүслээр энэ бүхэн болж өнгөрөв. Энэ асуултад хариулт нэхэхийн учир нь хууль шүүхийн байгууллага нь хараат бус байхыг, хэн нэгний захиалгаар хэлмэгдүүлдэггүй байхыг,  хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байхыг, шударга ёсыг эрсэн олон нийтэд хэн хариулт өгөх вэ?

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
190
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.84.195

Хүрэлсүх захиалагч нь штээ. Улс төрийн өрсөлдөгч Номтойбаярыг шоронд хийж намаасаа хөөсөн

Avatar

docymentalnis; 2023-05-19 147.153.84.5

– cosso nidisbn;

Avatar

Нэргүй 2023-05-19 147.153.84.5

-# wsy;

Avatar

Нэргүй 2023-05-19 150.129.141.34

Тэр нь бас юу юм бэ, энэ хүн нэг хэсэг үнэхээр нохой шуугиулдаг байсан биз дээ. Одоо болохоор энхийн цагаан тагтаа болгох гээд яахав. Залуу хүн алдаж, оносон ч дараа нь хүн болсныхоо эхргийг гаргах хэрэгтэй. УИХ ямар эцсийн зогсоол ч биш дээ.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.126.89.84

МЭРГЭЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БАТТУЛГА Ч ИХ ОЛОН ХУЛГАЙ ЛУЙВРАА ЦАЙРУЛААД МОНГОЛ УЛСДАА НОХОЖ БАРШГУЙ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛААД ЗОВ ЗУГЭЭР Л ГАЙГАА ТАРИАД Л ЯВЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2023-05-19 193.143.67.81

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Нэргүй 2023-05-19 216.38.195.74

ylcuun a/xp

Avatar

at I; 2023-05-19 216.38.195.74

-zepegtsen;

Avatar

зочин 2023-05-19 192.82.69.162

Сандуй бол газраархөлжсөн авидгач,хахуульч мэргэшсэн луйварчин.Номтойбаяр бол шударга ажил хийдэг ухаантай толгой.Юун Чинзориг,Юун Ариунзаяа энэ новшнуудтай зүүрлэх ч юм биш

Avatar

hi 2023-05-19 202.21.127.160

Ushuugii av

Avatar

саө 2023-05-19 202.21.107.17

женко өөрөө гэмт хэрэгтэн

Avatar

Нэргүй 2023-05-19 64.119.24.250

Харин л дээ. Гэмгүй нэгэн гэвэл юу л бол

Avatar

Нэргүй 2023-05-19 103.57.93.148

Hun zoriudaar alval amiig amiar tuldug uchirtai

Avatar

Нэргүй 2023-05-19 59.153.112.31

kkkkk

Avatar

БАТХҮҮ 2023-05-19 103.26.195.125

НОМТОЙБАЯР ХЭЛМЭГДЭЭГҮЙ !!! НОМТОЙБАЯР АРХИНЫ ХАЛУУНД ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН !!! НОМТОЙБАЯРЫГ ЯЛ ЗАВШУУЛСАН !!! НОМТОЙБАЯР ЯЛ ЗАВШСАН !!! НОМТОЙБАЯР ЯЛ ЭДЭЛСЭН ДҮР ҮЗҮҮЛЭН АМАРСАН !!!

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.180.206

тэгвэл хүн алсан үйлчлэлээр шийтгэх ёстой

Avatar

зочин 2023-05-19 43.228.130.188

ХЭХЭХЭХЭ Энэ ньюс.мн ингээд МАНАН-ын асуудлуудыг хамгаалдаг, МАНАН-ын этгээдүүдийг МАНАН-ын мөнгөндөө хахсан этгээдүүдийг рекламддаг Элбэгээ-н сайт гэдэг нь харагдаад л наад залуугийн талаар олон хүүхэн шуухан, авто аваар, хориотой ан агнуур, АПУ н боссийн үхлийн, зодооны

Avatar

Нэргүй 2023-05-19 109.89.197.82

адгийн концесчин, монгол хүнээ ажилгүй гэж голж доромжлон хятад ажилчдыг сайд байхдаа бахархалтайгаар авчирч байсан байхаа. бичлэг нь ярилцлага нь байдаг шүү долоогчдоо. амрагтайгаа балайрч явахдаа хүн дайрч алчихаад юу гэлээ архичин орон гэргүй амьний гарзгүй байсан. ар гэрт нь мөнгө өгч буян болсон гэж ярьж байсан байхаа. одоо энэ мудакыг хэн ч сонгохгүй.

Avatar

иргэн 2023-05-19 192.82.74.73

Сонгуульд Нэр дэвших гээд гэв гэнэт Хэлмэгдсэн хүний дүрээр олонд Өрөвдүүлэх гэж хэдэн Сэтгүүлчидыг худалдаж аваад юу дуртайгаа бичүлж Тэнэгтэж өгнө биз дээ, Иргэд Сонгогчид Тэнэг биш болсон,

Avatar

Нэргүй 2023-05-19 203.98.77.4

мундаг залуу мундаг залуу мундаг залуу мундаг залуу мундаг залуу мундаг залуу

Avatar

урвагчдад алхах боломж бүү өг 2023-05-19 103.111.68.3

захиалагдсан аллага гэчээч мангар бацаан царайлчаад тэр сЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ ӨГӨӨРЭЙ МУУ ЛХЛРУУД

Avatar

Зочин 2023-05-19 66.181.161.196

Хүн нь тархиндаа хоосон мөртөө өндөр амбийцтай, тэнэг, мунхаг байвал хилмэгдээд л явна. Гэвч энэ өөрөө бас нөгөөтэйгүүр ял завшигч шүү.

Avatar

Монгол шүүгч 2023-05-19 202.126.88.101

Хүн хэлмэгдүүлэхгүй пм бол шүүгч болж яах юм бэ ?

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.177.104

Хэдээр ийм юм нийтлэх үү news . mn ээ

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-19 202.21.108.9

Номтойбаяр … мөнгө төгрөг…..ЖДҮ …хулгай зэлгийн хэрэгт холбогдолгүй ..ХӨДӨЛМӨРЧ хүний хүүхэд…… ӨӨРӨӨ тийм орчинд өссөн болохоор сайн залуу…..Атаархал…МАН матаачид нэг үетүүнийг буруутгах ..хар нэр зүүлгэхийг их оролдсон доо ОДОО тэд өөрсдийн "ГЭДЭС " нь онгойж булхай БУЗАР нь нээгдэж байна аа..ҮНЭН ялна гэдэг энэ дээ. ЗАНДАНТАНГУУД…..аа …УИХ ын гишүүд ээ….Та нар хүүхдүүд ээ….200-350 мянган доллараар сургасан гэх юм аа…..Ичихгүй л байна аа Занданшатарын Ичин

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.108.17

Mungu huchtei baina nomtoi nertei nomgui mal bandiaa

Avatar

Шинэ цаг лугшиж байна 2023-05-19 66.181.185.253

МАН Номтойбаярын эрин үе ирээсэй

Avatar

Нэргүй 2023-05-19 150.129.142.98

ene hun a*******n

Avatar

Ii 2023-05-19 202.126.90.4

Chihshig ene hun sain ulsturch chi uuruu a*******n bailgui

Avatar

ӨМГӨӨЛӨГЧ 2023-05-19 202.131.238.26

СЭТГҮҮЛЧ я***н 2 ИЖИЛ ГЭЭД БАЙДАГ ЧИНЬ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ

Avatar

К 2023-05-19 202.126.90.4

Бүгд л биеэ үнэлэж байна яадийн

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.78.25

энэ залуу билэг танхай, дур зоргоороо гэдэг нь үнэн боловч авлигач, долдой, цүнх баригч морь унасан толгойгүй хүн бол яав ч биш, тэр бол туг баригч, бусдыг уриалан дуудагч, сайн цэнэглээд зөв урамшуулаад өгвөл уулыг ч нурааж усыг ч урсгаж чадах ихийг хийж бүтээх зориг эрмэлзэл дүүрэн хүн.

Avatar

К 2023-05-19 202.126.90.4

Энэ сайн залуу

Avatar

тэнэг 2023-05-19 192.82.65.180

а******н л гэж боддог шдээ. дандаа л хүн амины хэрэгт холбогдчоод , бас багаасаа ганц ч сургуульд бүтэн сураагүй, сурсан юм байхгүй. түүх нь бүр худал. аав нь, хүү нь тагнуулч болохоор ингээд байна уу. эсвэл мөнгөтэй болохоор ингээд байна уу

Avatar

Нэргүй 2023-05-19 150.129.141.34

Билиг танхай ч бас биш л дээ, үгээ зөв сонгож бай.

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.160.30

Буттулга ч өөртөө олон дайсан бэлдсэн дээ. Хэлмэгдүүлсэн хүмүүс нь зүгээр өнгөрнө гэж бодож яваа бол санасаны гарз.

Avatar

Нэргүй 2023-05-19 216.200.84.187

No ?

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.70.16

сонгууль дөхөж дээ баярцогт энхийн цагаан тагтаа болчихлоо гээд гүйж явхад энэ ч аргагүй биз

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.161.16

Угаасаа гэмт хэрэгтэн ш дээ балмад танхай

Avatar

Нэргүй 2023-05-19 150.129.142.98

killer shu de olon hun alsan etgeed

Avatar

Е 2023-05-19 202.126.90.20

Хохирогч царайлаад яахав дээ! Гэр орноо ч цэгцэлж чадахгүй байжийж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж