Кости: Осимхэнийг өөр багт алдахгүйн тулд зочид буудалд түгжиж байсан

Кости: Осимхэнийг өөр багт алдахгүйн тулд зочид буудалд түгжиж байсан

Кости: Осимхэнийг өөр багт алдахгүйн тулд зочид буудалд түгжиж байсан

Хөлбөмбөгийн ертөнцөд төрөн гарч ирж буй шинэ авьяаслаг тоглогчийг олох, багтаа хэрэгтэй байгаа байрлал дээр шинэ тоглогч авчирч баг бүрэлдэхүүнээ сайжруулах, багт нөлөөлөл үр ашгаа өгч чадахгүй байгаа тоглогчдийг багаас явуулах, дасгалжуулагчдын долоо хоног бүрийн бэлтгэлийн үр дүнд хяналт тавих  гэх мэт олон спортын чухал үүргийг гүйцэтгэдэг хүн бол спортын албаны дарга билээ. Хэрэв энэ улирлын Европын шилдэг таван хөлбөмбөгийн лигүүд дундаас шилдэг спортын албаны даргыг шалгаруулбал Наполи багийн Кристиано Жунтоли эхний гурван байрын аль нэгт зайлшгүй бичигдэх болов уу. Учир нь шинэ улирлын өмнө багийн бүрэлдэхүүнд удаан хугацааны турш голлох үүргийг гүйцэтгэсэн Лоренцо Инсинье, Калиду Кулибали, Дрис Мертенс, Дэвид Оспина гэх мэт тоглогчдийг багаас явуулж оронд нь олон төдийлөн сайн танигдаагүй тоглогчдыг багт авсан билээ. Шинэ тоглогчид хэрхэн гар нийлэн тоглох бол хэмээх асуулт олон нийтийн дунд байсан. Гэсэн хэдий ч түүний авчирсан Хвича Кварацхелия, Ким Минжэ гэх тоглогчид Сери А лигийн энэ улирлын нээлт болж хэд хэдэн удаа сарын шилдэг тоглогчдоор шалгарсан. Мөн хоёр жилийн өмнө өөрийнхөн авчирсан тоглогч болох Виктор Осимхен энэ улирал онцгой сайн байж гучин гурван жил хүлээсэн лигийн аваргад багаа голчилж хөтөлсөн билээ. Сери А лиги хэдий өндөрлөх болоогүй ч гэсэн Нигерийн шигшээ довтлогч маань энэ улирлын үнэ цэнэтэй тоглогчоор бараг л нэрлэгдэх болов уу.

Наполи багийн спортын албаны даргын энэ их амжилттай наймааг хэрхэн хийсэн  талаар түүний хамгийн ойрын эрхмүүдийн нэг болох Жандоменико Кости хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Хоёр эрхэм өмнө нь Италийн хөлбөмбөгийн Капри багт хамтран ажиллаж байсан бөгөөд дараа нь 2018 онд Наполи багт дахин хамтран ажилласан юм. Нийт хөлбөмбөгийнхөө замналын турш 9 жилийг хамтдаа ажиллаж өнгөрүүлсэн, нэг нэгнээ сайн мэдэх хамтрагчид билээ.

Жандоменико Кости:

-Жунтолигийн багтаа Виктор Осимхэнийг авсан нь түүний хувьд хамгийн том, суут ажил байсан юм. Викторыг Ливерпүүлийнхэн сонирхож байгааг бас тэдний дасгалжуулагч Клопп аль хэзээний түүнийг багтаа авах алхмыг хийгээд эхэлснийг Жунтоли мэдсэн байсан. Тийм болохоор тэр Осимхэнтэй Наполи багт элсэн оруулахаар зочид буудалд гурван өдөр түгжиж,түүнтэй ярилцаж улмаар ятгаж чадсан. Түүнийг багтаа авах тулд тэр маш их эрч хүч гаргасан. Тэр бол өдөрт 100 удаа залгаж чадах тийм л дарга. Тэр Осимхэнийг маш сайн мэддэг байсан бөгөөд Бельгийн хөлбөмбөгийн лигийн Шарлерой багт байхаас нь л тоглолтын ажигладаг байсан. Харин Кимтэй ойлголцож багтаа авах хялбар байсан. Кристиано өөрийгөө зөв гэдгийг ойлгохын тулд олон хамгаалагчдыг шалгах шаардлагагүй байсан.

Осимхэн хувьд ийнхүү амжилттай улирлын дараагаар Английн Челси, Манчестер Юнайтед багуудын энэ зуны гол бай хэмээн нэрлэгдэж байна. Мөн багийн гол хамгаалагч бол дэвшсэн Ким ч гэсэн Улаан Чөтгөрүүдийн багтаа элсүүлэх тэргүүн эгнээний тоглогчоор нэрлэгдэж байна.

Хэдий Наполи багтай байгуулсан түүний гэрээ дуусахад нэг жил дутуу,  ийм том амжилт үзүүлсэн боловч нутгийнхаа гол өрсөлдөгч Ювентус багт элсэн орох болсон мэдээлэл гарсан олон нийтийг гайхшруулсан мэдээлэл болоод байна.  Энэ талаар түүний удаан хугацааны хамтрагч анд хэлэхдээ "Тэр ямар ч багт ажиллаж чадна. Ювентус багт элсэн орсноор тэрээр дэлхийн тэргүүлэх зэргийн техник, технолиги, байгууламж, баг бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах болно. Тэр хөлбөмбөгийн маш сайн мэдэх бөгөөд бүхий л нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж чадна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 216.200.84.187

pleo?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж