Хүний аминд аюултай крануудыг буулгана

Хүний аминд аюултай крануудыг буулгана

Хүний аминд аюултай крануудыг буулгана

Барилгын ажлууд хийгдэж буй дулааны улиралд крантай холбоотой осол гарах нь нэмэгддэг. Иймд эрсдэлийг харгалзаж удаан хугацаанд ажиллаагүй өргөх байгууламжуудад Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Энэ жил улсын хэмжээнд барилгын талбайд 276 краныг угсарсан бөгөөд үүнээс угсраад хоёроос дээш жил болсон 80 гаруй кранд үзлэг, шалгалт хийхэд гурван кранд зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар барилгад угсарсан дөрвөн тонны даацтай цамхагт краныг буулгах шийдвэр гаргажээ. Тухайн краныг найман жилийн өмнө угсарч нэг удаа ч ашиглаагүй учир мэргэжлийн байгууллага буулгахаар болсон байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж харьяа яамнаас чиг үүргийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж буй. Улмаар иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулах эрсдэлтэй байгаа байгууламж, крануудыг эрсдэлгүй болгох арга хэмж авч байгаа аж.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй,  барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна.

Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь хүйтэн төмөрт дарагдаж байна. Өнгөрсөн жил кранаас үүдсэн ноцтой хохирол учруулсан ослуудаас харвал ихэнх нь угсралт дутуу, буруу байжээ. Үүнээс үүдэж гарсан ослуудаас хохирол өндөртэй олныг түгшээсэн ослуудыг нэгтгэн хүргэж байна.

КРАНЫГ БУРУУ УГСАРСНААС ОСОЛДОЖ ОЙРОЛЦООХ БҮХ ХАШААГ СҮЙТГЭСЭН

Барилгын ажил гүйцэтгэж байсан кран унаж иргэдийн өмчийг эвдэж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан осол өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан. Тодруулбал, 2022 гуравдугаар сарын 29-ны 02:00-04:00 цагийн үед краны ажиллагаа саатаж, унасан. Тухайн үед барилгын ажил үргэлжилж байсан бөгөөд ямар нэгэн хүн гэмтээгүй болохыг мэдээлж байв. Гэхдээ осол гарсан талаар барилгын ажлыг гүйцэтгэгч компани ОБЕГ, МХЕГ-т мэдэгдээгүй. Харин ойролцоох оршин суугчид ослын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ.

Кран унасан тус осол Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Нарны хорооллын ойролцоо “Уран ган” худалдааны төвийн хажууд баригдаж буй барилгын гадна болсон.

Хэрэг мөрдөлтийн дараа тухайн компанид торгууль ногдуулж, техник хэрэгслийг зөв угсрах, байршуулах зөвлөмж өгсөн байдаг.

198 ИРГЭНИЙГ ХУГАРАХ АЮУЛТАЙ КРАНААС НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙВ

2022 оны тавдугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах эрсдэл үүссэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын алба шуурхай ажиллаж, эрсдэлд ороод байсан зэргэлдээх байрны оршин суугчдыг түр нүүлгэж байв.

Тухайн үед Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөр суурийн краны хугарсан хэсэг унах гэж байсан.

Тиймээс тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг түр нүүлгэн шилжүүлж, краны хугарсан хэсэгт бэхэлгээ хийсэн гэх хариултыг өгч байлаа.

ХҮЧТЭЙ САЛХИНД 32 ТОННЫН КРАН ДААЦАА АЛДАЖ, УНАСАН

Крантай холбоотой дараагийн осол бол Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тоннын даацтай вандан кран өнгөрсөн оны зургадугаар сарын 18-ны орой салхинд туугдаж унасан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуугаас шалтгаалж кран унасан нөхцөл байдал үүсчээ.

Осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй ч иргэд үйл ажиллагааг нь зогсоохыг шаардаж байв.

СТАНДАРТЫН ДАГУУ ТЕХНИК БАЙРШУУЛААГҮЙГЭЭС ХОЁР ХҮН НАС БАРАВ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт /2022.06.22/ 12:54 цагт барилгын ажил явагдаж байх үед "Хүннү 2222" хорооллын хажууд байрлах барилгын кран унаснаас үүдэж, 20 болон 36 настай хоёр залуу нас барсан.

Мэргэжлийн байгууллагын зүгээс тухайн үед тодруулахад “Цамхагт кран угсрахад суурь, бэхэлгээ, гагнуур салсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Краны хийц, эд анги гэмтэлтэй байснаас осол гарахад хүрч байна. Аж ахуйн нэгж кран угсрахдаа ойролцоох талбайн зохион байгуулалтыг мөн сайтар харах хэрэгтэй. Энэ ослыг цагдаагаас шалгаж байгаа ч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд тулгуурлаж эрүүгийн хэрэг үүсгэнэ.

Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн задлангийн хариуг 14 хоногт гаргана” гэх тайлбарыг өгч байв.

Энэ мэтчилэн кранаас үүдсэн осол аваарын тоо дулааны улиралд өсдөг учир эрсдэлээс сэргийлж аюултай крануудыг буулгах шийдвэрийг БХБЯ-наас гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.161.196

Богд Ар, Тосагийнхажуугийн краныг буулга.

Avatar

togoo 2023-05-19 45.117.35.7

nogoonoor duguilsan behelgeeg buruu ugsarsan bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж