Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хятадын армийг элэглэсэн хошин урлагийн компанийг 14.7 сая юань буюу 2.1 сая ам.доллараар торгох болжээ. Тодруулбал, Шанхай хотын Сяогуо медиа компанид харьяалагддаг комеди уран бүтээлч Ли Хаошиг ардын  армийг гутаан доромжилсон гэж буруутгаж байна. Сяогуо медиа компани торгуулийг хүлээн зөвшөөрч, Ли Хаошигийн гэрээг цуцалжээ.

Бээжин хотноо өнгөрсөн Бямба гаригт болсон стэнд ап комеди тоглолтын үеэр Ли Хаоши хэрэм хөөж буй өөрийнхөө хоёр нохойны тухай хошигносон. "Өөр хүний нохойг харахаар хөөрхөн харагдана. Гэтэл надад бол "Ялахын төлөө тэмц, үлгэр жишээ зан төлөвийг бий болго" гэдэг үг л санаанд орж байна" гэж тэр ярьжээ. Энэ үг нь Ши Жиньпин дарга 2013 онд Хятадын армийн зорилт болгон дэвшүүлсэн уриа лоозонгийн нэг хэсэг юм.

"Weibo" платформ дээр нийтлэгдсэн бичлэгийг харахад үзэгчид энэ хошигнолд нь инээж байгаа сонсогдоно. Гэвч үзэгчдийн дунд байсан нэг хүн гомдол гаргасанаар хэрэг бишджээ. Бээжингийн эрх баригчид Мягмар гаригт мөрдөн байцаалт эхлүүлсэн байна. Улмаар хууль бус орлого гэж үзсэн 1.32 сая юанийг хурааж авч, тус компанид дахин 13.35 сая юанийн торгууль ногдуулжээ. Мөн Сяогуо медиа компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

"Ямар ч компани болон хувь хүн Хятадын Ардын чөлөөлөх армийн сүр жавхланг гутаах тайз болгон нийслэл хотыг ашиглахыг бид зөвшөөрөхгүй" гэж Соёл, аялал жуулчлалын яамны Бээжин дэх салбараас мэдэгджээ.

Ли Хаоши нь "Weibo" платформ дээр 136 мянга гаруй дагагчтай. Тэрбээр хийсэн зүйлдээ маш их ичиж, харамсаж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн хариуцлагаа хүлээж, гүн гүнзгий тунгаан бодно, дахин суралцана гэдгээ хэлжээ. Үүний дараа түүний "Weibo" хаягийг хаасан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-19 66.181.189.22

Монголын арми хошин шог гэж бичиж байгаа хүн эр ч биш эм ч биш амьтан байх,хачин амьтан чамаас хамаагүй дээр хүмүүс байдаг юм шдээ

Avatar

Нэргүй 2023-05-19 103.57.93.148

Аливаа доромжлол алдас л болдог

Avatar

зочин 2023-05-19 59.153.114.215

Түүнчлэн Оросын Зэвсэгт хүчний “Кинжал” пуужингаар Киев рүү “Patriot” пуужингийн цогцолбор руу өгсөн цохилт АНУ-ын хувьд маш хүнд туссан талаар Хятадын сонинд өгүүлсэн байна.

Avatar

HNNNN 2023-05-19 59.153.114.215

Түүнчлэн Оросын Зэвсэгт хүчний “Кинжал” пуужингаар Киев рүү “Patriot” пуужингийн цогцолбор руу өгсөн цохилт АНУ-ын хувьд маш хүнд туссан талаар Хятадын сонинд өгүүлсэн байна.

Avatar

Нэргүй 2023-05-19 89.38.97.199

оросууд 20 пуужин харваснаас 20ийг нь украйнчууд устгасан байна гэж мэдээлж байна лээ

Avatar

Нэргүй 2023-05-19 202.9.46.179

шаагаач дээ кинжалыг устгаагүй бүх патриотоо харваад 96 сая долларын өрөнд орчоод сууж байна

Avatar

зочин 2023-05-19 59.153.114.215

Хятадын “Sohu” сонин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн Барууны зенитийн пуужингийн цогцолбор “Patriot”-ыг Оросын эсрэг ашиглах төлөвлөгөөг саяхны “Кинжал” пуужингаар өгсөн цохилт нураасан гэж мэдээлжээ.

Тус сонины тоймчдын бичсэнээр В.Зеленський саяхан хүлээж авсан Америкт үйлдвэрлэсэн “Patriot” зенитийн пуужингийн цогцолбороороо Орос руу “хайр найргүй” довтлохоор зэхэж байсан аж. Гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу болоогүй гэнэ.

Түүнчлэн Оросын Зэвсэгт хүчний “Кинжал” пуужингаар Киев р

Avatar

Zochin 2023-05-19 66.181.161.253

mongoliin armi ch xoshin shog sh dee.

Avatar

Нэргүй 2023-05-19 202.21.107.34

Хятад хүн чи сонс, ТИЙМЭЭ МОНГОЛЫН АРМИ 2 Ч УДАА ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭЖ ЯВСАН, ТАНАЙ ӨВӨГ ДЭЭДСҮҮДИЙГ БООЛЧИЛЖ ЯВСАН ТИЙМ Л ХОШИН ШОГТОЙ АРМИ ДАА

Avatar

Нэргүй 2023-05-19 192.82.82.153

Ter huuchin ertnii tserguud odoo tanariig harsan bol ichij uhej bgashd haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж