Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хятадын армийг элэглээд 2.1 сая доллараар торгуулав

Хятадын армийг элэглэсэн хошин урлагийн компанийг 14.7 сая юань буюу 2.1 сая ам.доллараар торгох болжээ. Тодруулбал, Шанхай хотын Сяогуо медиа компанид харьяалагддаг комеди уран бүтээлч Ли Хаошиг ардын  армийг гутаан доромжилсон гэж буруутгаж байна. Сяогуо медиа компани торгуулийг хүлээн зөвшөөрч, Ли Хаошигийн гэрээг цуцалжээ.

Бээжин хотноо өнгөрсөн Бямба гаригт болсон стэнд ап комеди тоглолтын үеэр Ли Хаоши хэрэм хөөж буй өөрийнхөө хоёр нохойны тухай хошигносон. "Өөр хүний нохойг харахаар хөөрхөн харагдана. Гэтэл надад бол "Ялахын төлөө тэмц, үлгэр жишээ зан төлөвийг бий болго" гэдэг үг л санаанд орж байна" гэж тэр ярьжээ. Энэ үг нь Ши Жиньпин дарга 2013 онд Хятадын армийн зорилт болгон дэвшүүлсэн уриа лоозонгийн нэг хэсэг юм.

"Weibo" платформ дээр нийтлэгдсэн бичлэгийг харахад үзэгчид энэ хошигнолд нь инээж байгаа сонсогдоно. Гэвч үзэгчдийн дунд байсан нэг хүн гомдол гаргасанаар хэрэг бишджээ. Бээжингийн эрх баригчид Мягмар гаригт мөрдөн байцаалт эхлүүлсэн байна. Улмаар хууль бус орлого гэж үзсэн 1.32 сая юанийг хурааж авч, тус компанид дахин 13.35 сая юанийн торгууль ногдуулжээ. Мөн Сяогуо медиа компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

"Ямар ч компани болон хувь хүн Хятадын Ардын чөлөөлөх армийн сүр жавхланг гутаах тайз болгон нийслэл хотыг ашиглахыг бид зөвшөөрөхгүй" гэж Соёл, аялал жуулчлалын яамны Бээжин дэх салбараас мэдэгджээ.

Ли Хаоши нь "Weibo" платформ дээр 136 мянга гаруй дагагчтай. Тэрбээр хийсэн зүйлдээ маш их ичиж, харамсаж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн хариуцлагаа хүлээж, гүн гүнзгий тунгаан бодно, дахин суралцана гэдгээ хэлжээ. Үүний дараа түүний "Weibo" хаягийг хаасан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж