Төр бизнесээс савраа татах нь!

Төр бизнесээс савраа татах нь!

Төр бизнесээс савраа татах нь!

Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хоёр ангилж болно. Нэгдэх нь, төрийн өмчит аж ахуйн нэгж.  Тэдгээр компаниудын  дотоод өр 1.9 их наяд төгрөг,  гадаад өр 1.2 тэрбум ам.доллар давжээ. Хоёр дахь нь, хувийн хэвшлийнхэн. Тэд дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засагт эргэлдэж буй 100 төгрөг тутмын 74 хувийг бизнесийнхэн бий болгосон гэсэн үг.  Нийт  ажиллагсдын 88 орчим хувь нь хувийн хэвшилд ажилладаг.  Энэ арван хүн тутмын 8 нь төрийн хэвшилд ажилладаг гэсэн үг. Товчхондоо, өнгөрсөн 30 жил Монголын нийгэм, эдийн засгийг тэд нуруун дээрээ үүрч явсан бол төр тэдний нуруун дээр сандайлж иржээ.

Засгийн газраас МҮХАҮТ-тай хамтран жил болгон ачааны хүндийг үүрч яваа топ-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг. Энэ жилийн шалгаруулалт хоёр онцлогтой. Нэгдүгээрт, анх удаа төрийн компаниудыг шилдэг-100-гаар шалгаруулаагүй аж. Хоёрдугаартуул уурхайн бус салбар ба уул уурхайн салбар гэж хоёр ангилж хуваажээ.

Дэлхийн дахинд бизнесийн нөхцөл байдал маш хурдтай хувьсан дэвшиж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүүгийн зах зээл, ажлын байр хиймэл оюун ухаанд суурилж буй энэ үед бид мөн бизнесийн орчноо, хувь хүний хөгжил, хандлагаа өөрчлөхийн тулд  шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихээр болсноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёслолын үеэр бизнесийнхэнд дуулгажээ.

Монголын бизнес эрхлэгчид өнгөрсөн гурван жил маш хүнд үеийг туулсан. Дэлхийн даяар нь хөл хорионд оруулсан цар тахал дөнгөж намжихтай зэрэгцээд Орос-Украины дайн эхэлсэн нь Монголын эдийн засагт давхар, давхар цохилт өгсөн юм. Учир нь, Монгол Улс цар тахлын хөл хориогоо цуцалснаас яг арван хоногийн дараа Орос-Украины дайн эхэлсэн байдаг.

Үнэндээ одоо ч эдийн засаг бүрэн сэргэж, цар тахал, дайн байлдаанас амссан “нокаунт”-аас бүрэн гарч чадаагүй байгаа. Гэхдээ ямар ч байсан  хонгилын үзүүрт гэрэл харагдаж буйг Азийн хөгжлийн банкныхан мэдээлсэн, 2020 онд хасах 4.6 хувьтай гарч байсан эдийн засаг өнгөрсөн онд 4.8 хувийн өсөлттэй, энэ онд бүр өсөлтийн хувь 5.4-д хүрнэ эерэг хүлээлт байна.

Сайн мэдээ нь , нэг үе дээшээ хөөрөгдөж байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд тогтворжиж валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд ирсэн байна. Муу мэдээ нь, хэдийгээр статистик үзүүлэлтүүд сайжирсан ч эрсдэл хэвээр хадгалагдаж байгаа сануулахад буруудахгүй биз.

Төр өнгөрсөн гучин жилд  нэг амаараа хувийн хэвшлийг дэмжихээ зарлаж, нөгөө амаараа хувийн хэвшлийг “дарамталсаар” ирсэн. Тиймээс Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулахаа амалсан. Энэ хүрээнд   төр ресторан, зоогийн газар, амралт сувилал ажиллуулдаг, хувцас оёж, машин засахаас эхлээд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг үе шаттай өөрчилж байгаагаа Ерөнхий сайд өнөөдөр хувийн хэвшлийнхэнд амалсан байна. Цаашид төр уул уурхайн олборлолт, төрийн эзэмшлийн банкууд, онгоцны нислэгийн менежментийг дэлхийн түвшинд нийцүүлэн үндэсний болон олон улсын мэргэжлийн багаар удирдуулах аж.Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, олон нийтийн хяналтыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох, эхний ээлжинд Хөрөнгийн биржээс энэ ажлаа эхлүүлж буй аж. Төрийн байгууллагуудын үнэлгээг эдийн засгийн болон бизнесийн орчныг сайжруулах олон улсын шалгуур үзүүлэлтээр үнэлдэг байх жишигт шилжсэн гэдгээ хэлсэн Ерөнхий сайдын онцлох үг нь “Шинэ сэргэлт бол Шинэ хандлага юм”. Шинэ хандлага гэдэг нь хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, бодит байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж тухай аж. Нэг үгээр хэлбэл, төр бизнесээс савраа татахаар шийдэж.  Гол нь “болтугай” л байгаасай билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-18 103.254.123.81

онгоцны нислэгийн гэдгийг агаарын тээврийн гэх юм уу

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.86.120

Бизнес мэдэхгүй качкар зайлах хэрэгтэй. Наад чинь юугаа ч мэдэхгүй зөвлөхүүдээр заалгаж морь унасан толгойгүй хүн шиг ажиллуулмааргүй байна.Эдийн засаг яриад тэрийгээ мэдэхгүй мөнгөний бодлого бүүр таг. Наадахаа зайлуулаа

Avatar

Нэргүй 2023-05-18 103.212.118.216

Улсын томоохон компаниуд нь хулгай хийдэг Төрийн нэр барьсан цүнх баригчдын гарт биш! харин Хөрөнгийн биржийн хяналтанд ормоор бна! Хувьцааг нь мөнгөөрөө худалдаж аваад нэг өмчлөгч нь буюу хувьцаа эзэмшигч нь болсон хүмүүс өөрийнхөө компаниас хулгай хийх үү?! Харин ч хяналтаа сайн тавина, ашиг орлогоо нэмэгдүүлнэ…

Avatar

Нэргүй 2023-05-18 66.181.161.242

Нуруун дээрээ сандайлдаггүй. Хувийн хэвшилд 10 хүн тутмын 9 нь ажиллаж байна.

Avatar

Зочин 2023-05-18 202.126.89.89

Хүрэлсүх ёс байхдаа намынхантайгаа тэмцэлдэж байгаа дүр зурагтай ард түмнийг хуурсаар байгаад ёрөнхийлөгч болсон одоо нүүрсни оффтёйк гэрээнээс ашиг аваад хэвтэж байна одоогийн ёсайд нь ялгаагүй адилхан попордоод ард түмэн нь итгээд дахиад гарах байх даа бид ч гэнэн ард түмэншдэ

Avatar

Нэргүй 2023-05-18 172.91.183.102

Төр бизнесээс гараа татна гээд амьдрал дээр эргээд л самардаг шүү дээ. Эрдэнэтийн овооны хаягдал гэхэд л Эрдэнэт үйлдвэр баасаа дахин идэх гээд үйлдвэр байгуулах гээд сууж байна. Хувийн хэвшилд өгөөд тэр жаахан нөөцийг нь дуусгаач ээ

Avatar

Нэргүй 2023-05-18 103.229.122.195

hhaan ymar uildver

Avatar

Зочин 2023-05-18 64.119.26.24

Одоогийн төр бизнесийг дарамталж хохироогоогүй, Харин хүндрэлээс аль болохоор гаргаж,үйл ажиллагааг нь сэргээж, хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх гэж боломжоороо зүтгэж байна.Хөрөнгө мөнгөний нөөцөө үүнд чиглүүлж байна. Харин АН л улс орон,түүний эдийн засгийг хүндрүүлэж,үүн дээр дөрөөлөн, одоогийн төрийн үйл ажиллагааг харлуулах, ард иргэдийн дунд нэр төрийг унагах ажиллагааг идэвхтэй хийгээд байна.Манай орныг МАН л үр дүнтэй авч явна.АН бол сүйтгэнэ.Үүнийг тэд удаа дараа харуулсан.

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.84.167

chi mun ulin dongodvoo MAN 100 jil tur bariad mongol uls hugjsun ni haa bn,ard irgediin umchiig sorj,avilal avch amidarch baigaa neg muu huvalz yam biz dee

Avatar

Нэргүй 2023-05-18 103.229.122.195

shaaahaa l bolchih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж