“Хуучин нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож болохгүй”

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

“Хуучин нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож болохгүй”

“Хуучин нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож болохгүй”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.18/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр маргаан гарлаа. Учир нь, уг төсөлд хугацаа заах нь хуулийн зөрчил үүсгэнэ гэх асуудал хөндөгдсөн юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах тайлбар өглөө.


-Хугацаа заах нь зөрчил үүсгэнэ гэж үзэж байна. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуулийн шинж чанартай хуулийг  гурав хувааж байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэг хэсэг. Хоёр дахь нь,  Үндсэн хуулийн хавсралтын хууль. Гурав дахь нь Үндсэн хуулийн шилжилтийн хууль юм.

Өмнөх бүх практикуудад 1992 оноос хойших Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэд хэдэн тохиолдлууд дээр үйлчлэх хугацааг зааж ирсэн. Бидний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн үйлчлэх хугацааг нэмэлт өөрчлөлтөд заагаагүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд заасан хугацаагаар хүчин төгөлдөр болгохоор гурван заалт бүхий шилжилтийн харилцааг заасан төсөл оруулж ирсэн. Яагаад гэвэл бид хуулийн зөрчил үүсгэж болохгүй. Өмнөх бүх жишгүүд дээр өөрийнх нь үйлчлэх хугацааг зааж ирсэн. Бид орон зайн хувьд зөвхөн Үндсэн хуулийн 21.1-д заасан харилцаан дээр тоо, тогтолцоо хоёрыг өөрчлөх хүрээ хязгаарын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барьсан. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуулийг батлах, ёсчлох, албан ёсны эхэд тооцох” гэсэн гурван харилцааг зохицуулж байгаа.  Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд ажлын тэд хоногт гарын үсэг зураад хоригийн хугацаа дууссаны дараа албан ёсны эхийг хадгалах харилцаа үүснэ”. “Мөн “Ерөнхийлөгч гарын үсэг зураад Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэнээр уг Үндсэн хууль нь албан ёсны эхэд тооцогдоно”.

Эхний харилцаа буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах харилцаа. УИХ-ын гишүүд сүүлчийн хэлэлцүүлгээ хийж дуусан баталснаар Үндсэн хуулийг батлагдсан гэж үзээд олон нийтэд зарлан мэдээлэх харилцаа үүсдэг. Ийм гурван зүйлийг нийлүүлээд журмын тухай хуульд нэг өдөр заагаад хүчин төгөлдөр үйлчилнэ гэхээр Ерөнхийлөгчийн хоригийн бүрэн эрхэд халдана. Хоёрдугаарт, бид энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн процесс хэдний өдөр дуусахыг мэдэхгүй.

Гэтэл урьдаас зөгнөөд тэдний өдрөөс Үндсэн хууль даяар олноор хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заах нь боломжгүй харилцаа. Гуравдугаарт, Үндсэн хууль биш Үндсэн хуулийн шилжилтийн харилцаан дээр Монгол Улсын Үндсэн хуулийн шинжтэй харилцааг зохицуулж хүчин төгөлдөр болох хугацааг тавина гэдэг нь Үндсэн хуулийн эрх зүйн зөрчил үүснэ. Тийм учраас би эсрэг саналтай байгаагаа хэллээ.

-Хуучин парламент нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож болохгүй гэдэг асуудал бас хөндөгдсөн?

-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа энэ өөрчлөлттэй холбогдсон бүх хуулиудыг ирэх оны зургадугаар сарын 1-ний дотор хийж дуусга гэж үүрэгжүүлж байгаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ -ын тухай хуульд өөрчлөлт орно, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно, Дэгийн тухай хуульд өөрчлөлт орно. Хуучин парламент нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож болохгүй. Шинэ парламент нь өөрөө байгуулагдаад өөрийнхөө дөрвөн жил явах дэгийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж явна. Одоогийнх шиг нэг гишүүн гурван Байнгын хоронд харьяалагдахгүй, шинэ олон нөхцөл байдал үүснэ. Тухайн сонгуульд ялсан улс төрийн хүчин нь олон нийтэд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, тэргүүлэх зэрэг зэргээ харгалзан үзэж, аль Байнгын хороо гшинээр байгуулах вэ, аль Байнгын хороог татан буулгах вэ зэрэг олон юмыг  хүчээр ирэх зургадугаар сарын 1-ний дотор оруулж ир, батална гэх нь боломжгүй. Тийм учраас би Засгийн газрын өргөн мэдүүлсэн шилжилтийн үеийн төсөл дээрээ байна л гэдгээ хэлж байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж