“FORBES ASIA 30 UNDER 30” жагсаалтад "Говь" ХК-ийн гадаад борлуулалт хариуцсан захирал багтлаа

“FORBES ASIA 30 UNDER 30” жагсаалтад "Говь" ХК-ийн гадаад борлуулалт хариуцсан захирал багтлаа

FORBES сэтгүүлээс жил бүр гаргадаг 30-аас доош насны бизнесийн салбарт амжилттай яваа залуусыг тодруулдаг “Forbes Asia 30 under 30” жагсаалтад ГОВЬ ХК Гадаад Борлуулалт Хариуцсан Дэд Захирал О.Мишээл багтаж, дэлхийн тавцанд нэрээ цуурайтууллаа.

О.Мишээл нь уг жагсаалтад Монгол улсаас тодорсон 5 дахь эрхэм болж байна. Тэрээр Говь брэндийг Олон улсын зах зээлд таниулж, онлайн худалдаа E-COMMERCE дээр суурилан, борлуулалтаа нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулан Монгол ноолуурын чанар үнэлэмжийг дэлхийд таниулан сурталчлах их үйлсийг түүчээлж буй чадварлаг залуу боловсон хүчин юм.

Энэ удаагийн “Forbes Asia 30 under 30”-д 1000 гаруй залуусын нэр дэвшүүлсэн бөгөөд тэднийг Тайваны алдарт Кайфу Лий, HCL Technology компанийн Гүйцэтгэх захирал Рошни Надар Малхотра, Iflix компанийн Гүйцэтгэх захирал Патрик Грөв зэрэг бизнес болон шинжлэх ухааны салбарын шилдэг экспертүүд  шүүж шалгаруулсан байна.

Forbes Asia сэтгүүлд дурьдснаар “Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, гарааны бизнесүүд дэх хөрөнгө оруулалтууд буурч байгаа энэ үед Ази Номхон далайн бүсийн залуу бизнес эрхлэгчид өнгөрсөн онд нэлээдгүй шинэ сорилтуудтай тулгарсан. Энэ үед энэ жилийн жагсаалтад багтсан залуу удирдагчид маань бүтээлч байдлаараа өөрсдийн салбарын хөгжилд манлайлагч нь байж үнэтэй хувь нэмэр орууллаа” хэмээн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж