Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

ХХБ-ны IPO танилцуулах арга хэмжээ болохтой зэрэгцэн анхдагч арилжааны захиалга дүүрлээ. Арга хэмжээний онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

Гүйцэтгэх захирал О.Орхон:

  • ТОП-100 аж ахуйн нэгжийн 94 нь манай олон жилийн хамтын ажиллагаатай, үнэнч харилцагч байгууллагууд.
  • ХХБ Монгол Улсын макро эдийн засгийн чухал тусгал.
  • Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төсөл, хөтөлбөр тус бүрдээ 250 сая ам.доллар хүртэлх хамтын санхүүжилтийг татна.
  • Монгол Улсын нийт гадаад баталгааны 27 хувийг, импортын аккредитивын 26 хувийг дангаар бүрдүүлж байна.
  • Олон улсад дахин бонд босгож, гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
  • 2022 онд манай 494 жижиг, дунд бизнесийн байгууллага том аж ахуйн нэгж болж өсөн дэвжлээ.
  • Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх маш том орон зай бий.

Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Банзрагч:

  • Гаднын мэргэшсэн удирдлагуудаар менежментийн багаа шинэчлэлээ.
  • Дэлхийд тэргүүлэгч систем TEMENOS-г нэвтрүүлснээр жил бүрийн орлогын өсөлт 10-40% байна.
  • Дэлхийд тэргүүлэгч GENESYS цогц программ хангамжийг нэвтрүүлж нэгэн зэрэг 75 дуудлага хүлээж авдаг боллоо.
  • Хиймэл оюун ухаанд суурилсан NEXT BEST OFFER болон CCP SYSTEM нэвтрүүлэв. Ингэснээр харилцагчийнхаа хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, хүний оролцоогүйгээр асуудлыг илрүүлдэг боллоо
  • Жижиг, дунд бизнес болон иргэдийн зах зээлээ тэлэх ИХ ӨСӨЛТИЙН гараанд бид бэлэн.
  • 2023-2027 онд нийт активын хэмжээ жилд дунджаар 17 хувиар өснө гэж таамаглаж байна
  • Банкны цэвэр ашиг ирэх 5 жилийн хугацаанд дунджаар 24 хувиар өсөх хүлээлттэй байна

ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж