"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Монгол Улсын хэмжээнд "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр"-ийг тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд Батлан хамгаалах салбарын хамт олон 2023 оны мод тарих, арчлах нээлтийн арга хэмжээг ҮБХИС-д зохион байгууллаа.
"Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд Батлан хамгаалах салбар долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн 2030 онд гэхэд 27 сая ширхэг мод тарих томоохон зорилтыг тавьсан билээ.
Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 9 мод үржүүлгийн газар байгуулахаас энэ онд 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 326, 336, 017, 120, 186 дугаар ангиудад нийт 34 га талбайд таван мод үржүүлгийн газрыг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлсэн.
"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ҮБХИС-ийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор /Sc.D/ хурандаа Б.Өлзийхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бие бүрэлдэхүүн оролцлоо.
БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын зарим бие бүрэлдэхүүнд 2022 онд амьдрах орчноо ногоон Эко-хотхон болгоход дэмжлэг үзүүлэх, уриалах зорилгоор мод, үрсэлгээ гардуулах арга хэмжээг зохион байгуулсан. Энэ онд улам өргөжүүлж салбарынхаа 200 офицер, ахлагч, ажилчин албан хаагч, батлан хамгаалах салбараас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудын төлөөлөлд мод гардуулах арга хэмжээг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийн нээлтийн үеэр зохион байгууллаа.
МУ-ын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хүрээнд 2023 онд Батлан хамгаалах салбарын хэмжээнд мод тарих арга хэмжээг нээж "Тарьсан мод бүхэн маань сайхан ургаж, Та бидний амьдралд өнгө нэмж байх болтугай" гэсэн ерөөл хэллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж