847,487 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

847,487 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,596,109 төгрөгийн үнийн дүн бүхий 847,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.36%), Багануур ХК (BAN +4.98%), Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -12.91%), Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%), Дархан нэхий ХК (NEH -6.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 31,074 ширхэг нэгж эрх 13,176,078 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,733,000 төгрөгөөр,

-"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 9,720,000 юань буюу 4,805,082,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 5,094,578,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж