Монголд анх удаа “Бүх хүртэхүйд" дуу, аялгууны бясалгалыг зохион байгуулна

Монголд анх удаа “Бүх хүртэхүйд" дуу, аялгууны бясалгалыг зохион байгуулна

"Sound Meditation Mongolia" нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалыг үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх 360′ медиа арт бүтээлтэй хослуулсан “Бүх хүртэхүйд” арга хэмжээг тавдугаар сарын 27-ны өдөр "White Rock Center"-т зохион байгуулах гэж байна.

Хөгжимт бясалгалыг дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан хөгжимчдийн хамт саунд терапиcт Б.Тэлмүүн нь удирдана явуулна. Мөн уран бүтээлч Арюна Булутовагийн 360′ медиа арт бүтээл болон уран бүтээлч Ц.Дэлгэрдалайгийн саунд арт бүтээлийг толилуулна.

Медиа арт гэж юу вэ ?

Медиа арт гэдэг нь интернэт, компьютер анимейшн, виртуал ертөнц зэрэг шинээр гарч ирж буй технологийг ашиглан бүтээж буй өргөн цар хүрээтэй̆ контемпорари урлагийн нэг төрөл юм. Медиа урлагт технологийн шинэ хэлбэрүүдээр дамжуулж, өөрчилж, бүтээсэн арт бүтээлүүдийг хамруулна.

360′ медиа арт гэж юу вэ? 360′ медиа арт гэдэг нь бөмбөрцөг хэлбэр бүхий Dome-ийн бүхэл гадаргуу дээр мультимедиа ажил тусгаснаар үзэгчдэд өөр орон зайд очсон мэт мэдрэмж төрүүлэх медиа урлагийн нэгэн төрөл юм. Үүнийг өндөр хүчин чадалтай прожекторууд, мультимедиа зэргийг хослуулан бүтээдэг. Онцлог нь үзэгч тухайн бүтээлийн дотор орох бөгөөд бодит ертөнцөөс гарсан мэт санагдуулах болно.

Дуу аялгуугаар бясалгах гэж юу вэ?

Дуу аялгуугаар бясалгана гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулан бясалгах focused awareness төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг ба төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, ятга, салхин хонх зэрэг олон янзын хөгжмийн зэмсгийг ашигладаг. Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяаар анагаах аргуудыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж