Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.05.18/ болжээ. Шүүх хурлаар түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал, түүний гомдлыг 12 дахь хурлаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, Ч.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Шүүх хуралд Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцож, гомдлоо гаргажээ.
Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг.
Холбоотой мэдээ