ABBA, Genesis хамтлагуудыг ”Рок-н-роллын алдрын танхим”-д бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

ABBA, Genesis хамтлагуудыг ”Рок-н-роллын алдрын танхим”-д бүртгэлээ

Америкийн
"Рок-н-роллын алдрын танхим"-ын жагсаалтад шинэ хамтлаг дуучдын нэрс
нэмэгдлээ. Орчин үеийн хөгжмийн
т
өрлүүдэд хувь нэмрээ оруулсан хамтлаг дуучдыг бүртгэн авах 25 дахь удаагийн ёслолын ажиллагаа  өчигдөр орой Нью-Йоркийн "Уолдорф
Астория" буудлын ёслолын та
нхимд боллоо. "Энэ жил Шведийн поп
хамтлаг “ABBA”, Британийн рок хамтлаг “Genisis”, регги стилийн Ямайкийн дуучин
Жимми Клифф, английн “The Hollies group” болон америкийн “The Stooges” зэрэг
хамтлаг, уран бүтээлчид 
тус танхимын х
үндэт цолоор өргөмжлөгдлөө. Эдгээр хамтлаг дуучид бүгд өөр өөрсдийн хөгжмийн
т
өрөл тус бүрт
томоохон
хувь нэмрээ оруулсан юм" гэж танхимын хүндэт ерөнхийлөгч Жоэл Пересман тэмдэглэжээ.
"Рок-н-роллын алдрын танхим" нь АНУ-ын Огойа мужийн Кливленд хотод
байдаг бөгөөд жил бүр нэр
дэвшигчдийг орон орны алдрын танхимын гиш
үүн шоу бизнесийн нэртэй төлөөлөгчдөөс бүрддэг тусгай зөвлөл шалгаруулдаг уламжлалтай ажээ. Энэхүү танхимын жагсаалтад Beatles, Bob Dylan, Elwes Presley,
B.B.King, Rolling Stones, Ray Charles, Areta Franklin зэрэг олон домогт уран бүтээлчид хамлаг дуучид орсон байдаг билээ.

                                                                                            
                               Л.Золбаяр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж