Нью прогресс группын "Алтайн зам" ХК "ТОП-100 аж ахуйн нэгж"- ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

Нью прогресс группын "Алтайн зам" ХК "ТОП-100 аж ахуйн нэгж"- ээр шалгарлаа

Нью прогресс группын "Алтайн зам" ХК "ТОП-100 аж ахуйн нэгж"- ээр шалгарлаа

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ТОП-100 ААН-ийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран тодруулдаг ба 22 дахь удаагийн шалгаруулалтаар АЛТАЙН ЗАМ ХК Монгол Улсын ТОП-100 ААН-ээр тодорч өргөмжлөлөө хүлээн авлаа.

Жил болгон уламжлал болгон шалгаруулдаг ТОП-100 ААН-ийг шалгаруулахад МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран зохион байгуулсан бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн  хэмжээ, ашиг гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг.

Цар тахлын хүндрэлтэй нөхцөл, олон улсын тогтворгүй харилцаа, дайны байдлын нөлөө үргэлжилсээр байгаа ч 2022 онд Алтайн зам ХК нь ажилтнуудынхаа ажиллах орчин,  нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, 14.5 орчим тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын хураамжийг төвлөрүүлж, улс орны эдийн засагт чамгүй түлхэц үзүүлэн ажиллаж байгаа нь ийнхүү Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ТОП байгууллагаар шалгарчээ.

ТОП-100 ААН-ийн талаар мэдээлэл:

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй мянган ААНБ байдгаас 2022 онд ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогыг өмнөх үетэй харьцуулахад 3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд  нийтдээ 38.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйцэж,  төлсөн татварын хэмжээ 4.3 наяд хүрсэн нь нийт татварын 28 хувийг хангаж, ажиллагсдын тоо 71.2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувийг бүрдүүлсэн байна.

Мөн 2022 оны ТОП аж ахуй нэгжид зөвхөн хувийн өмчит аж ахуй нэгжийг шалгаруулж байгаа нь өмнөх жилүүдээс илүү онцлох зүйл боллоо.

ТОП 100 Аж ахуй нэгжийн салбарын бүтэц сүүлийн зургаан жилийн хугацаагаар харвал худалдаа үйлчилгээ, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тос болон экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч компаниуд нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж